Нас нэмэх тоолонд ухаан минь нэмэгддэг ямар гаслантай хорвоо вэ...
ABBA - Happy New Year Яг одоо энэ дууг сонсоод л өнгөрөн одож буй 2012 оныг хэрхэн өнгөрөөсөн талаараа бодон тунгаан сууна. Шинэ жил болгоноор яагаад ч юм өнгөрсөн лүүгээ нэг хардаг зуршилтай болоод мэлээд хэдэн жилийг өнгөрч. Ой ухаанаас гардаггүй олон шинэ жил надтай хамт миний амьдралын хэсэг болон дурсамжийн хайрцаганд минь үлдэждээ..
Ай хуучин он минь чи надад харамгүй хишигээ хайрласан байна шүү...
Хийж бүтээх урам зориг дүүрэн эхэлсэн энэ жил надад мэлээн туршлага үлдээлээ. Найзтайгаа хамт хийхээр зорьсон "Career Choice" баримтат кино маань тодорхой шалтгаануудын улмаас амжилтанд хүрээгүй ч үүнийг хийхээр тэмүүлэн явсан 6 сард амьдралдаа үзээгүйгээрээ их олон компаний үүд тогшиж, их олон ТАТГАЛЗАЖ байна гэдэг хариу сонссон ч эргээд бодоход дурсамж дүүрэн л шинэ жил болж байна.
Анх удаагаа гэр бүлийнхэнтэйгээ хамт хөвсгөлийн сайран дунд 7 хоног төөрч бас л сонирхолтой туршлага амьдралыг үдлээ. Хэхэ сонин шүү хүн тэгээд л үхэхээ тулбал тэгээд л юу л бол юу л хийдэг юм байна лээ шүү амьдрахын тулд.
Энэ жил миний бас нэг өөртөө хөрөнгө оруулалт хийсэн зүйл бол би Кендо хэмээх сэлмийн урлагаар хичээллэх шийдвэр гарган 6 сарын дараа хичээллэж эхэлсэн минь миний хувьд их том дэвшил гарчээ..
Амьдрал минь хөврөн одож, цаг хугацаа хэмээх зүйлийн дунд хүсэл мөрөөдлөө тээн алхсаар л байнадаа.
Ирэх онд юу болох бол гэж бодохоос сэтгэл минь догдлоод байх юм.Ямартай ч амьдралд минь сайхан зүйл үргэлжид л тохиож, шинэ хүмүүстэй нөхөрлөж амьдралын хамгийн сайхан амт болох хүмүүсийн харьцаан дунд инээмсэглэн алхсаар л байна.
Хэхэ. Энэ жил ФБ-дээ бичсэн статус маань нэг иймэрхүү байх юм.. Би энэ жил бороонд норохыг их хүсжээ.. Гэхдээ бүүр тийм дурсамжтай нороогүй боловч норсон норсон хэхэ :p
Хүн өөрийгөө чөлөөлж амьдралын баяр баясгалан, энэрэнгүй сэтгэл, аз жаргалд шунан амьдрана гэдэг сайхан сайхан. Өөрийгөө олох аялалд явсаар л .. Олчихсон ч юм уу бүү мэд хэхэ :P
Залуу настай минь хамт үлдэж байгаа жил болгондоо би хайртай.
Ирэх жил юу ч болж ямар ч зүйл тохиолдлоо гэсэн өөрөөрөө л байхыг хүсэж байна.
Учрал бүхэн өөрийн гэсэн шалтгаантай
Улирал бүхэн өөрийн өнгө аястай
Би ганц л зүйлд хамгаас илүү дуртай тэр бол хүний ИНЭЭМСЭГЛЭЛ :D
Ирэх он минь хүсэж бодож явдаг зүйлийн маань үргэлжлэл байж илүү их зүйлийг хийхийг хүснэ.
Хүсэл бүхэн биелэж хүн бүхэн инээмсэглээсэй. Дэлхийд ганцхан тэр зүйлд л би хайртай..
Шинэ он шинэ хүмүүс шинэ бүхэн минь сайн байна уу? За урагшаа дахиад нэг алхлааа :D





















