Sunday, May 13, 2012

Залуу нас

Хэний төлөө гэж явах вэ..

Хүсэж ирдэггүй, хийсэж оддог залуу нас

Хүний хүслээс давсан залуу нас

Хөл нь газар байдаггүй үргэлж дүүлдэг залуу нас

Эрх чөлөөг тунхаглан 

Ирээдүйг дуулдаг залуу нас

Андын үгээр хурцлагдаж 

Мөрөөдлөөр жигүүрлэдэг залуу нас

Хором бүрийг анзааралгүй 

Хийсч, дарьвиж явдаг залуу нас

Маргаашийг үл таамаглан 

Амьдралын нугачаанд хүн болдог залуу нас

Баяр хөөрийг мэдрэн 

Хэзээ ч дахиж ирэхгүй эрч хүчийг мэдэрдэг залуу нас

Хэн нэгэнийг бодон түүнийхээ төлөө хөвөрдөг залуу нас

Хязгаар нь үл байх хүслээ андууддаа хэлж

Ирээдүйрүү сэтгэл зүрхээ нэгтгэдэг залуу нас

Дурсамжийг үйлдвэрлэж, алдаагаар чимдэг залуу нас 

Тэмүүллээр дүүрэн маргаашийг хайрладаг 

Бусдыг гомдоож, баярлуулдаг залуу нас

Хэний төлөө гэж 

Хэний өмнөөс гэж явах вэ...

Аз жаргал гэдэг үгийг зүрхэндээ хадгалаад 

Өнөөдрийн хором бүрийг хайрлан амьдрая

Миний залуу нас надтай л хамт явна.

Хэнд ч надаас миний залуу насыг хулгайлах эрх байхгүй

Залуу хүн залуу хүнийхээ төлөө л амьдардаг юм

Хүсэл мөрөөдлийнхөө төлөө хөврөн одсу...

 

No comments:

Post a Comment