Дэлхий нийтийн хөгжилийн үндсэн platform нь яахын аргагүй интернэт болоод мэлээн хэдэн жилийг үджээ. Энэ гайхамшигтай зүйлийн талаар яриад ч хэрэггүй байхаа бүгд л мэднэ. Тэгвэл өнөөдөр Web 2.0 -н бидэнд өгсөн Person to Person харилцааг цэнхэр дэлхий дээр маань хүмүүс ашиглаж өөртөө тодорхой хэмжээгээр давуу талыг бий болгосоор байна. Гэхдээ контент буюу тухайн интернэт дэхь янз бүрийн агуулгатай мэдээ мэдээллийн үнэн бодит байдал нь хөгжлийн хэрээр хэмжигдэх шаардлагатай болсоор байна. Бидний мэдэхээр энэ тал дээр хамгийн их асуудал үүсгэдэг website бол Wikipedia юм дэхийн өнцөг булан бүрт өөрийн гэсэн боломжит хэмжээндээ хүмүүс мэдээллэл оруулдаг бөгөөд үүн дээр бодит байдал зарим мэдээлэл алдаатай хэвлэгдсээр байгаа билээ.
Тэгвэл ямар мэдээллийг бодит эх сурвалжит мэдээлэл гэх вэ !!!!!!!!!!!
Бас л сонирхолтой ГЭХДЭЭ хамгийн бодит эх сурвалж бол тухайн контент-г бий болгож буй хүнээс нь өөрөөс нь мэдээллийг авах нь хамгийн чухал дэхий нийтэд томчууд бидний мэдэхээр одууд бас том том компани (ер нь тэгээд бүхий л мэдээллээ өөрийн гэсэн хэрэглэгчтэйгээ хуваалцаж байгаа нөхдүүд хэхэ) Web 2.0 технологийг ашиглан бидний сайн мэдэх FACEBOOK, TWITTER, YOUTUBE, LINKEDIN мөн өөрийн вебсайтаараа дамжуулан мэдээлэл түгээж хэрэглэгчтэйгээ харилцдаг билээ.
Миний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн контентыг өчигдөр орой дуучин БОЛД өөрийн FB хуудсаа өөрөө хөтлөхөөр болсоноо зарласан нь үнэхээр гайхамшигтай. Одоо бид Болдын хуудасны ард хэн нэгэн хүн л хөтлөж дуу оруулж, зураг болон ямар нэгэн зүйл бичиж байгаа байх гэж бодолгүйгээр энэ хуудсан дээр тавигдсан зүйл бүрийг БОЛД маань өөрөө оруулж байгаадаа гэж бодон илүү үнэ цэнэтэйгээр хүлээн авах болно.
(Өөрөө хөтөлөхөөр мэдэгдсэн видео)
Үүгээр дамжуулж нэг л санааг хэлэх гэсэн юм аа... Монголын бизнесийн болон бусад салбарт ажиллаж байгаа хүмүүст хандаж хэлэх хэдэн зүйл байна.
- Тухайн өөрийн тань ИНТЕРНЭТ орчинд төлөөлж буй хуудсандаа (FACEBOOK PAGE, YOUTUBE, TWITTER, LINKEDIN, Company website) илүү анхаарал тавих хэрэгтэй. Энэ зүйл нь танай байгууллага эсвэл ажилд тань хэрхэн ашиглаж байна вэ хэрхэн зөв стартегитайгаар буюу ер нь хэлэхэд ухаалгаар ашиглаж байгаагаас тань шалтгаалж нэг бол амжилт олно эсвэл бүр дампууруул ч болох юм.
- Social орчинд мэргэжилийн хүмүүсээр зөвлөгөө аван ажиллах, эсвэл энэ төрлийн интернэт дэх ном товхимолууд ашиглах. Жишээ нь Авираа ахын орчуулсан "Твиттер Дао" номыг олж уншвал их зүгээр.
- Интернэт орчинд оруулж буй КОНТЕНТ(бичлэг, зураг, tweet гэх мэт) нь дээр анхаарах. Энэ бол маш чухал бөгөөд та өөрийн гэсэн хэрэглэгч ( Компаний, фен...)-дээ тохирсон зүйл оруулж байж л амжилтанд хүрнэ. Цоожинд нэг л түлхүүр таардаг шиг түлхүүр дээ сайн анхаарах хэрэгтэй.
- Хэрэглэгчтэйгээ байнга харилцаа үүсгэ. Тэднийг бага гэлтгүйгээр тэдэнд анхаарал халамж хандуулах хэрэгтэй. BESTBUY компанийн онлайн орчинд хэрэглэгчтэй харилцдаг 46000 мянга гаруй ажилтантай байх жишээтэй.
- Одоо хамгийн гол ойлголтыг өгье. Та нэгэнт л үүнийг ашиглахаар шийдсэн бол өөрийн гэсэн COMMUNITY-гээ бий болго, болгосоныгоо бүү алд тэднийгээ хайрла тэдэнд бүхий л өгч чадах зүйлээ өг.
Энэ хорвоо дээр хамгийн төгс харилцаа бол FACE TO FACE гэхдээ ийм харилцаа үүсгэж чадахгүй ч танд бичгэн харилцаа үүсгэх боломж байна.
Хэрэглэгчтэйгээ харилц Тэднийг сонс... Амжилт
No comments:
Post a Comment