:-) Хэхэ. 8 сард Хөвсгөлөөр явж явж ирээд найз нартайгаа уулзаад л зогсож байтал Gangnam style нтр гээд л тийм ч хүн тэрэн шиг зураг авхуулж, тэр бол ийм зүйл тэр үнэхээр солиотой, мангар хөгжилтэй гээд л олон олон яриа найзуудын маань дунд хөврөх нь тэр тэгтэл би гэдэг хүн харин бараг 3 долоо хоног шахам интернэт буюу миний хэлж заншснаар соёлт ертөнцөөсөө аль хэдийн таслагдсан болохоор Солонгосын Gangnam дүүрэгийнхний энэ бүжгийг нь мэдээгүй явж л дээ. Тэгээд орой нь гэртээ очиж байгаад жаал үзэж өөрөө GANGNAM -дав гэх нууцаар хэхэ...За энэ ч яахав гол нь юу вэ гэхээр энэ клип үнэхээр их алдартай болчихжээ. Billboard-д түрүүлж дэлхийн том том одууд дагаж дурайж хөдөлнө. За тэгээд монгол шиг жижигхэн газар бараг хүн болгон бүжиглэж байх жишээтэй. Дэлхийд бүр бараг 100 гаруй сая хүн үзчихжээ.... WHOOOO
Гэхдээ эндээс надад хамгийн сонирхолтой нь санагдсан нь Манай мөрөөдлийн театр-нхан маань бараг долоо хоногийн өмнөөс л Gangnam-г монгол хувилбарыг хийж байгаа сураг чих дэлсээр өчигдөр орой л нэг олж харлаа.
Үнэхээр хүмүүсийн хэлж байгаагаар яг дуурайчихжээ хэхэ.. Дүүрэндээ зохицсон ч гэж ванилиййй гэж хэхэ...Гэтэл үнэхээр маркетер хүн шиг л дэлхийн нийт намжиж амжаагүй байтал энэ дуун дээр өөрийн шинэхэн тоглолт болох 9 сарын 20-с тоглогдож эхлэх "Амьдрал өөрөө бэлэг" тоглолтынхоо за бидний хэлж заншснаар Promotion-оо хийчихсэн байх юм. Үнэхээр гайхалтай бас л сэтгэсэн байна шүү гэж хэлэмээр.
GANGNAM STYLE MONGOLIA
Монголчуудыг хуулдаг гэж дандаа ярьдаг гэхдээ одоо хуулах түвшин маань илүү сайжраад хуулсан зүйлээ өөрийн болгодог болчихож, ялангуяа саяынх шиг стайл бол гайхамшигтай шууд л клипийг реклам болгож хувиргаж байна шдээ... Хэхэ.. Сонирхолтой биш гэж үү... Маркетерүүд бид бас л суралцах л хэрэгтэй хэхэ...:D
hehe, nice... LA d irj Music awards ntr deer oroltsoo l, aimar yum bilee ene uba chn :P hey btw, yaj ingej zurgaa tomoor tawiad bna aa blog deer ? :-/
ReplyDeleteБлогийнхоо бүтэцрүүгээ орж байгаад л өөрчилчихнө шдэ эхэх
Delete