Олон бодлын минь үзүүр
Орчлонгийн төгс гялбаа
Чихрийн амтаар эхэлсэн чиний инээмсэглэлийг харан
Харцны чинь гэгээнд шүлэг тэрлэж явсан би
Одод түгсэн шөнө чамайтай хамт алхаж
Олны хөлөөс зайдуу салхины шившээнд суусан
Олон зун хамт байсан бишдээ анхных нь магад энэ юмдаа
Олон үг хэлэхийг би хүссэнгүй
Найланхай хонгор аашинд чинь татагдаад
Уянгалаг хоолойг чинь давах зүрх надад төрсөнгүй
Бодлын мянган долгион сэтгэлийн гүнд мушгиралдаад
Нууцхан сэтгэлд минь гунигийн салхи сэвэлзнэ
Учралын болзоог дагаж урссан он цагийн элээнд
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэл
No comments:
Post a Comment