Monday, June 25, 2012

Нэгэн дусал

Сэтгэлийн минь мөнгөн утас чиний зүг татсан 

Сэм сэмхэн өөрлүүгээ би татсан

 

Моддын шивнэлдээн

Салхиний исгэрэхтэй хамт 

Чиний минь захиа ирсэн.

Зуун зуун жил чамайгаан үгүйлэнэ гэж

Зургаан өдөр би гашуудсан 

 

Зуны найртай цагийг зүсэр бороотой хамт угтан

Чинийхээ зурганд би хэлсэн.

 

Улаахан уруулыг чинь амтлаагүй ч 

Учралын аясанд хөтлөгдөж явсан би 

Учран золгох хувьгүй ч 

Ухаарлын айзамд алхсан.

 

Уул нь өндөр, ус нь гүн энэ орчлонд

Сэтгэл уужим энэ хорвоод чамайгаан дуулж

Сайхан амьдрал, сайхан үгсээр чамайг би далласан

Одоо чи надаас хол орчлонгийн нөгөө хязгаарт 

Харин би энэхэн орчлонгийн бодолд хөтлөгдөн тэнгэрийн зүг ширтэн алхсаар

Намайг чи амьдар гэж хэлсэн 

Харин би амьдарахаар шийдсэн 

Гэхдээ хэн нэгэнд баглуулж биш 

Хэн нэгнийг баглаж биш 

Хүсэл мөрөөдлийнхөө зүг нисэхээр шийдсэн.

 

 

Цонхны цаанаас...

Өглөө нүдээ нээхээс эхлүүлээд л бараан үүлийг харсаар цонхны цаана ирлээ. Удаан уухгүй гэж бодож байсан кофе нэгэн найз маань өгөн өөрийн эрхгүй уулаа. 

Hot_coffee_on_a_rainy_day
урдын уудаг байсан кофе-наас нэг л өөр амт надад амтагдав. Магадгүй өнөөдөр энгийн өдөр биш миний олон сайхан дурсамжийг агуулдаг бороотой өдөр болохоор тэр юм бол уу,,, Нэг л мэдэхэд тэнгэрдэх үүлс бөөн бөөн дусалтай хамт намайг бодлогошруулах болов.

Бороонд шүхэр барьсан хүмүүсийг харан дахиад л бодлын уудамд хөглөгдөн алхдаг хүмүүний амьдралыг нэг санагалзана.

Rain

Гэрэл гэгээтэй мөч олон байдаг боловч бараан бороотой өдөр түүнээс илүү үнэ цэнэтэй. Аливаа зүйл амархан олддоггүйтэй адил ховор зүйл л үнэ цэнэтэй байдаг. Тийм болохоор байнга уудаггүй боловч хааяадаа ганц хоёр балгадаг кофе маань илүү амттай байгаа юм болуудаа.. Сэтгэлийн хөөрөлийг нэмэгдүүлж хүнийг сэргээх боловч мөхөд эрч хүчтэй байлгаж чадахгүй юмдаа. 

Би бороонд хааяа шүүхэрээ хаяад 

Raining_large
ингэхийг л хүсдэг. Тэгээд гар дээр минь зөөлөн зөөлөн дуслах тэр олон дуслуудыг мэдрэн 

Rainydayactivitiesforkids
инээмсэглэх дуртай. Хүн үргэлж л өөрийнхөө дураар байж чаддаггүй учир нь ийм нөхцөлийг бий болгох маш хэцүү. Эрх чөлөө гэдэг хүний амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл юм бол тэр нь яг юу юм бол.... Мэдэхгүй юмдаа одоо хүртэл асуултаа тавьсаар л ...Нээрээ бороотойд кофе уунгаа (Keane сонсох гоё....). 

Би бороонд зориулж хэдэн үг л шивнэмээр байна. 

Намайг эрх чөлөөтэй  хэнээс хамааралгүй инээмсэглүүлдэгт чинь баярлалаа гэж.

Бороонд би дуртай учир нь бороонд л жинхэнэ хүний нүүр ил гарч ирдэг...:-)

Thursday, June 21, 2012

Хавар

Тэвэр дүүрэн цэцэгсийн дэлгэрэх мөч
Тэнгэрийн хааяа бараантах үе
Тэртээ холоос ижийгий минь дуудах дуу
Тэнхлэг нь өөрчлөгдөх орчлонгийн жам
Чиний өмнө сөгдөх тэр л агшин намайг гэгэлзүүлнэ.

Урин цаг, уянгын эгшиг намайг сэргээн
Яруу тансаг хаврыг авчирна.

Monday, June 4, 2012

Ганцхан нарны гэрэл

Голын хоржигноон шувуудын жиргээтэй хамт налгар зуныг угтлаа.... Хүсэл мөрөөдлийн оргил өөд тэмүүлэн алхсаар энэ насыг үдэх вий гэхээс хааяад айх юм. Өөрийн мэдэлгүй одоогийн жаргалыг умартан алс холын мөрөөдөлдөө хөтлөгдөн урагшилана. Тиймдээ ч хааяадаа би гэнэт зогсон, нүдээ анин орчноо мэдрэх дуртай салхиний намайг илбэх, нарны над дээр тусах илч, хажуугаар өнгөрөх хүмүүсийн алхах, машины чигнал гээд энэ олон мэдрэмжийг  яг одоо цаг дээр мэдрэнэ гэдэг гайхамшигтай. 

Өнөөдөр бурхан багшийн их дүйцсэн өдөр гэхдээ бусад жирийн өдрүүдийн адил л өдөр гэхдээ энэ өдөр хүмүүсийн сэтгэлзүйд их л сайхан өдөр яагаад гэвэл энэ өдөр хийсэн сайн үйл бүр нь иргэн хариугаа өгнө хэмээн Бурханы шашны хүмүүс үздэгт оршиж байгаа. 

Хүн өөрийнхөө амьдралдаа бага ч болтугай сэрэмжийг байнга өгч байх хэрэгтэй учир нь та өнөөдөр амьд байна шүүдээ. Хэдхэн секунд нүдээ аниад амьсгалаа мэдрэхэд гайхамшигтай шүүдээ. Мэдээж хүмүүн бид итгэл найдвар, хүсэл мөрөөдөлдөө жигүүрлэгдэн урагшаа зоригтой алхдаг шүүдээ... Энүүгээрээ юу гэж хэлэх гээд байна гэхээр бид үргэлж ирээдүйг бодохоос илүүтэйгээр одоог бодох нь хамгийн их аз жаргал, эрч хүчийг таньд өгнө. 

[[posterous-content:pid___0]]

Энэ өдөр хүн болгон хүслээ шивнэн хамтдаа Гэрэлт зул өргөдөг. Энэ нь ч бас зүгээр нэг зүйл бишээ.. Учир нь маш олон хамтдаа гэгээлэг сайхан зүйлийг бодон хамтдаа энэ орчлон дээрх нэгэн сайхан мэдрэмжийг авах тэрхүү агшинд хүнд өөрт нь асар их итгэл төрдгөөс гадна, бидний хэлж заншснаар нууц буюу таталцлын хууль үйлчилэн хүслийг нь биелүүлдэг.

Уул нь хүн өдөр бүр аз жаргалтай байж чаддагсан бол хүсэл нь маш хурдан биелэж сэтгэл тэнүүн явахсан. Хорвоод аз жаргалтай инээмсэглээр дүүрэн өдрүүд олон байх болтугай.