Friday, July 13, 2012

Нандин үгс

Хэхэ хүн яг үхэхийн өмнөхөн их сонин сонин зан гаргах юмаа...

Сайхан наадам болж дахиад л нэг намар ирж байх шиг байна. Наадамын сайхан налгар өдрүүдэд хэдэн кино үзсэн шиг ээ сайхан суулаа харин сэтгэлд минь нэг кино илүү дотно их гоё санагдсан болохоор блогтоо бичихээр шийдлээ. Агуулга нь сонирхолтой ...

A_thousand_word
Мэдээж энэ бол "A Thousand Words" ....Амьдралдаа хүн нээрээ хэрэгтэй хэрэггүй маш олон үг хэлэх юм аа. Зарим нь бүр амнаас гарч буй эдгээр үгсээ бүр мэргэжил болгочихсон түүгээрээ мөнгө олоод л гэхдээ энэ буруу биш л дээ. Хамгийн гол нь дотоод дуугаа мартдаг нь алдаа юмдаа. Үүний өөртэйгөө ярих гэдэг. 10 жилд байхад маань анх удаа С.Ганбаатарын лекцэнд суучихаад өөрийн дотоод дуу хоолойгоо сонс гэдэг үгийг анх илүү ойлгож хүлээж авснаас хойш одоо байнга л ярилцсаар л байна(өөртэйгөө шдээ). Анх өөртэйгөө ярих гэдэг зүйлийг толинд харж байгаад л яридаг байлаа ёстой янз бүрийн юм ярьж өгнөдөө дараа нь их сургуульд ороод сургуульруугаа явахдаа ирэхдээ өөртэйгөө байнга ярилцдаг байж билээ. Одоо харин энэ маань нэг л багасаж байна. Учир нь хүн нийгмийн амьдралд орж хариуцлага нэмэгдэх тусам өөрийн дотоод дуу хоолойгоо сонсож чадахаа больж ярилцахаа болих юм. Энэ бол маш эмгэнэлтэй хэрэг магадгүй зарим нэгэн хүн юу яриад байгаан гэж хэлж болох гэхдээ хүн өөртэйгөө ярилцсанаар амар амгалан байдал, аливаад хандах хандлага болон өөртөө итгэх итгэлийг олж авдаг.

Амьдрал богинохон энэ кинон дээр дүрсэлсэн хамгийн сонирхолтой дүрсэлэл нь хүнийг модтой адилтгасан бөгөөд модны навч болгон нь тухайн хүнээс гарах үгс бөгөөд нэг үг гарахад нэг навч унана гэх мэтчилэн бүх навч унахад ҮХНЭ. Энэ нь хүнээс гарч буй үгс бүхэн үнэ цэнэтэй байдаг. Хүн хайртай хүндээ найз нөхөддөө хамгийн эрхэм нандин үгсийг ямар ч амьгүй мэт зүгээр л хэлдэг. Хайртай, би чамд итгэдэг гэх мэтчилэн хүний бусдаас нэг ялгардаг онцлог нь тэдгээр үгсийг нөгөө хүн маань яаж хэлж байна гэдгийг далд ухамсар маань аль хэдийн задлан шинжилэн илрүүлдэг.

Эндээс хэдэн зүйлийг хэлмээр байна.

1. Хэрвээ та мод байсан бол навч болгоноо хэр хайрлах байсан бол?

Tree

Хэн ч ийм болгоод сууж байхыг хүсэхгүй л байх....:-)

A-thousand-words-image03

2. Чамд боломж гарах юм бол хүнийг баярлуул.

3. Мэдээж Баярлалаа гэдэг үгийг хэл...Гэхдээ эцсийн навч чинь унаж байгаа мэтээр төсөөл

Thank_you

4. Хүнийг уучил, уучилахгүй байснаараа та л өөрөө зовно бас аз жаргалаа алдана.

5. Хайртай гэдэг үг бол нандин үг шүү

Сэтгэлийн чандаас гарах нандин үгс

Бүрхэг тэнгэрийн цаанаас ч нар гаргана

Амьдралыг ойлгуулж 

Сэтгэлийн жолоог суллана

Үггүй хайр үлгэрийн орныг бий болгоно

Юуг ч эс харж, юуг ч эс өгүүлнэ 

Анир чимээгүй НАНДИН ҮГС

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

No comments:

Post a Comment