Чамайг хайн цэцэгсийг үнэртэн явсаар
Нүцгэн модны доор тулаад ирлээ
Шаргал улаан навчис газраар хөгөлрөн
Газрыг бүрэхжээ..
Дээш тэнгэрийг харвал
Цагаан үүлэн дээр нэгэн бийр цэнхэр тэнгэрийг будан
Салхины хөдөлгөөнд найгалзана харагдана
Тэртээд байх чиний дүр сэтгэлийг гэгэлзүүлэн
Намарт дуртай мэт навчсын дунд нам гүмийг мэдрэн зогсоно
Юу бодож хэнийг хүлээн зогсож буйг хэн ч үл мэдэн гагцхүү
Түүний нүдэнд гунигийн харц мэдрэгдэнэ
Орчлонгийн уудмаас чамруу довтлох мэт хүчит салхи ирж буй нь мэдрэгдэн
Навч мод хоёрын нэгэн үе ижилдэн дассан мэт дурсамжийг сэдрээнэ
Ятга хөгжим янагийн дуун лугаа адил
Сэтгэлд өнгө нэмэн нэгэн бодолд дарагдуулна
Хайр гэгч мянганы хүлээсэнд хүлэгдэн
Юуг ч эс хийж чадахдаа бухимдан
Энэ орчлонгоос одохыг хүснэ:.....
Намар чи юутай сайхан
Юутай өнгөлөг, юутай гэгээлэг, юутай тайван , юутай хатуу, юутай гашуун юм бэ.....
No comments:
Post a Comment