Гуниглал хагацал үгүй болж тэнгэр цэлмэх мөч иржээ
Гуниглан шаналах үе ч холдож
Он цагийг илээсэн амьдрал дунд
Гэгээн алсын мөрөөдлөө тээн
Хаварын зөөлөн салхинд хацраа элбүүлэн
Хэний ч анзаарахгүй моддын хажуугаар алхлан явна.
Тэртээ алсад өнгөрөн одсон дурсамжуудыг нэг санагалзан
Элээн өнгөрүүлсэн дурсамжийн салхинд хөврөн
Хэнд ч хэлээгүй ариухан дурсамжаа тээн
Тэр нэгэн модны хажуугаар алхлана
Уулын цас хайлж, урсгал мөрөн хоржигноод хавар болжээ..
Ахиад л нэг дурсамжийг ардаа өнгөрөөн холдон явна...
Эргэж хэзээ ч учрахгүй тэр нэгэн охиныг дурсан
Дурлаж явснаа, хайрлаж явснаа санагалзан эцсийн хэдэн мөртийг тэрлэнэ...
Уул нь холдож, нар нь алга болох бишдээ
Улирах энэ цаг мөчид цаг хугацаа гэгчийг хэн захирах вэдээ
Өлгий авс хоёрын хоорондох зуурдын амьдралд
Өнгөцхөн төдийд юунд сэтгэл алдарнам
Өөрийн гэх зүйлгүй ч өрөөлд өгөх зүйлтэй ч юм билүү
Амьдралд анзаарахгүй зүйл зөндөө
Ахиад л нэг хаврыг үдэж ахиад л нэг зуныг угтана...
Эргэх энэ орчлонд дөрвөн улиралыг хөглөн
Дурсамжийн салхинд хөврөх энэ үед
Дулаан уруулаараа хацарт минь хүргэх хэн байна.....
on Tuesday, March 20, 2012 at 1:27am
No comments:
Post a Comment