Friday, September 28, 2012

Нам гүм

Чамайг хайн цэцэгсийг үнэртэн явсаар 

Нүцгэн модны доор тулаад ирлээ

Шаргал улаан навчис газраар хөгөлрөн

Газрыг бүрэхжээ..

Дээш тэнгэрийг харвал

Цагаан үүлэн дээр нэгэн бийр цэнхэр тэнгэрийг будан 

Салхины хөдөлгөөнд найгалзана харагдана

 

Тэртээд байх чиний дүр сэтгэлийг гэгэлзүүлэн 

Намарт дуртай мэт навчсын дунд нам гүмийг мэдрэн зогсоно

Юу бодож хэнийг хүлээн зогсож буйг хэн ч үл мэдэн гагцхүү 

Түүний нүдэнд гунигийн харц мэдрэгдэнэ

 

Орчлонгийн уудмаас чамруу довтлох мэт хүчит салхи ирж буй нь мэдрэгдэн 

Навч мод хоёрын нэгэн үе ижилдэн дассан мэт дурсамжийг сэдрээнэ

Ятга хөгжим янагийн дуун лугаа адил 

Сэтгэлд өнгө нэмэн нэгэн бодолд дарагдуулна

Хайр гэгч мянганы хүлээсэнд хүлэгдэн 

Юуг ч эс хийж чадахдаа бухимдан 

Энэ орчлонгоос одохыг хүснэ:.....

Намар чи юутай сайхан

Юутай өнгөлөг, юутай гэгээлэг, юутай тайван , юутай хатуу, юутай гашуун юм бэ.....

1276291gey6xkzcov

Thursday, September 27, 2012

Andy Williams гайхамшигтай хоолойтой

Хүний амьдрал гэж сонин юмаа... Биднийг амьдралд завгүй, өөрийгөө ч анзаарахгүй амьдарч цагийн урсгалыг даган алтан навчсын унахтай зэрэгцэн хажуугаар нь хурдан хурдан алхсаар намар цагийг угтчихаж. Үхэл амьдрал ээлжилдэг хорвоогийн жам урсан өнгөрсөөр бид нарын сайн мэддэггүй гэтэл уран бүтээлийг мэддэг Andy Williams 84 насандаа өнгөрдөг хоёрдахь өдөр биднийг навч цэцэгс бодон алхаж байгаад аль хэдийн тэнгэрт хальчихжээ. Гэхдээ хамгийн гол нь энэ хүн дэлхийд алдартай өөрийнхөө дуу хоолойгоор бүтээгдэсэн хэдэн уран бүтээлээ бидэнд үлдээжээ. Энэ хүн 8 алтан, 3 платиниум албум буюу гайхамшигтай хоолойг бидэнд үлдээжээ... Одоо энэ хүний хэдэн алдартай дууг сонсгоё.

Хорвоо чамайг нэг өдөр төрүүлж

Нэг мөчид л чамайг аван одон.. Харин иргэж харах боломж олдвол юу хийчихсэн байх бол?

Энэ дууг бага байхаас эхлээд л шинэ жил болохоор бараг бүхий л кинон дээр явахыг нь сонсоод ийм гоё дууг хэн дуулдаг байлаа гэж боддог байлаа..Ялангуяа гэртээ ганцаараа дээр.

 

Tuesday, September 25, 2012

Гэрэлтэн харагдах нарны туяа

Бодлын тэнгист автан умраас өрнөдрүү довтлох зуур 

Богинохон ч гэсэн хүний амьдралд жаргалын гэгээ татуулагч 

Намар цаг минь сайн байна уу...

 

Намайг жаахан байхад тэднийг өтөл байх үед

Шаргалтан харагдах нарны туяанд нүүрээ наан

Налгар намрыг мэдрэн тэнгэрээс унах мэт

Шаргал улаан навчсын дунд хөх тэнгэрийг харан хэвтдэгсэн

Аз жаргалын туяа жүржийн үнэртэй хамт над дээр ирдэг 

Намар цаг минь сайн байна уу...

 

Улаа бутруулсан хацар, нүүрэн дүүрэн мишээлтэй

Гялалзсан хар нүдтэй жирийн нэгэн монгол хүн жижигхэн ч гэсэн улаанбаатарынхаа гэрэлт гудамжаар алхлан

Шинэ амьдрал минь сайн байна уу,,,

Намар цаг минь сайн байна уу... хэмээн мэндчилнэ

 

Monday, September 24, 2012

Social media-г тайлбарлах нь...

Хэхэ... Аливаа зүйл том, ойлголт нь өргөн бас хүртээмж нь их болох тусам түүнийг ойлгох нь илүү төвөгтэй болдог. Тиймдээ ч аливаа зүйлийг илүү хялбаршуулж ойлговол амжилтанд хүрнэ. Сая явж байгаад ийм нэгэн сонирхолтой infographic- г харлаа.. хэхэ.. SOCIAL MEDIA 

Social_media_explained
SOURCE

Би таны өмнөөс хариуцлага үүрнэ...:

Налгар намар нэг л мэдэхэд айлчлан ирж намрын сэрүүнийг дагуулан ирлээ. Нар буцаж модод шарлан хүн бүр л завгүй шахам хөдөлмөрлөж хот дүүрэн хүн, машин нь бужигнаж байна. 

Намрын талаар ярих гэсэнгүй хариуцлагын талаар хэдэн өөрийн бодож байгаа зүйлээ л бичье гэж бодлоо. Өнгөрсөн үе нь ирээдүйнхээ цааш явах замд нь шатыг нь бэлдэж өгдөг олон жишээг би уншиж, харж байлаа. Ялангуяа энэ талаар ярих юм бол япон солонгос, сингапур гээд л дэлхийн одоо баруудыгаа л шууд нэрлэмээр байна. Бидний амьдралыг сайжруулахын төлөө өмнөөс минь шийдвэр гаргадаг төр хэмээх эзэн биегүй зүйл буюу түүний өмнөөс гүйцэтгэж байгаа УИХ гишүүд, сайдууд гээд л эцэг эх, гэр бүлийнхэн гээд л маш олон хүн бидний өмнөөс тодорхой хэмжээний шийдвэр гаргасаар ирсэн.

Миний харж үзэж байснаар хятад, солонгос зэрэг улсуудад аливаа нэгэн өр зээл нь өв уламжлагдан хүүхэд, үр ач гэр бүлийнхэнд өвлөгддөг гэдгийг харж бүр тийм хүмүүстэй ч учирч байлаа.

Гэхдээ энэ зүйл нь нэг бодлын их эвгүй бас балай юм шиг зүйл боловч эцсийн эцэст хувь хүний хариуцлагийг илүү өндөрт мэдрүүлдэг зүйл юм шиг. Манайхан ялангуяа төрийн гээд бидний нэрлэчихсэн хүмүүс маань бидний өмнөөс маш их зээлийг аван улс орны сайн сайхны төлөө хөрөнгө оруулалт гэх үр ашиг, өгөөж багатай зүйлд зарцуулан өөрсдийгөө түнтийлгэж байгааг бидний нүдний өмнө бэлхэн харагдана. Саяхан цонхоор хараад л сууж байгаад надад нэгэн бодол зурс хийгээд л ороод ирлээ бодоод инээд ч хүрэх шиг. Тэр юу вэ гэхээр хэрвээ бидний өмнөөс шийдвэр гаргаад улс орноо барьцаанд тавин байж зээл авсан хүмүүсийн буруу нь ил гараад маш их алдагдалд хүргэх юм бол тэдний үр хүүхэд нь тэр өрийг нь цайруулах ёстой гэвэл ТЭДГЭЭР хүмүүс шийдвэр гаргахдаа ямар хянамгай гаргах бол.|( Кинон дээр эцэг эх нь муу нэр авбал үр хүүхдүүдийг нь байх суухын аргагүй болгодог) Ирээдүйд гарах үр дүнг бас ачааг залуу үе бидний доод дүү нар бид бүгд хамт л үүрнэ энэ л хамгийн чухал зүйл. Миний хүүхэд өөр улсад амьдарлаа гээд яг тэр улсын уугуул иргэн нэгэнт болохгүй шүүдээ. Бусдад бас л ад үзэгдэн мэлээн хэдэн үеийг давтал тухайн улсынхаа 2-р зэргийн хүн л болно. Тэгэхээр энэ миний бас шийдвэр гаргаад байгаа хүмүүсийн сонголт мөн үү...

Аливаа хүн өөрчлөгддөг гэдгийг л би сайн мэднэ. Хүн өөрчлөгдөхөд дадал зуршил л хамгийн хэрэгтэй. Нэг зүйлийг сайн хийдэг бол тэрийгээ л сайн хийгээд байх хэрэгтэй. Өөртөө зөв эерэг хандлагийг бий болгоод байх хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт, нэгэн нартай өдөр би сайн хүн болнодоо, ямар нэгэн зүйл (ном унших, бусдын төлөө сайн сайхан зүйл хийх, өөрийнхөө төлөө ажилаж эхлэх....гэх мэт) -дээр өөрчлөгдөнөдөө гэж бодоод л өнгөрдөг. Гэтэл цаг хугацаа гэдэг урсаад л өнгөрчихдөг ялангуяа завгүй, аз жаргалтай байгаа цагт тэгэхээр нүд ирмэхийн зуурт л амьдрах энэ цаг хугацаанд аливаа зүйлдээ илүү хариуцлагатай хандмаар юм шиг.

Dirtyhome

Жишээ нь та гэр орноо цэвэрлэхгүй 7 хонолоо цаашлаад сар больё нүдэнд тань нөгөө л замбараагүй юм байсаар л байх болно. Гэхдээ та сайн ажиглаж харах юм бол тэнд нөгөө өвчин үүсгэгч муу нян бас л илүү их үржчихсэн таныг хордуулахад бэлэн болчихсон хүлээж байна шүүдээ.. 

За ингээд нуршаад байвал нуршаад л байна. Тэгэхээр хэдэн бодож санасан зүйлээ хэлье... 

  • Хариуцлага гэдэг зүйлийг сайн ухаарч ойлгох хэрэгтэй.
    • Хэний өмнө хариуцлага хүлээж байгаа вэ?
    • Хэнд ,юунд би сөрөг зүйл үзүүлж болохгүй вэ?
    • Шийдвэр гаргасан зүйл тань хэзээ нэгэн цагт үр дүнгээ үзүүлнэ.
  • Муу зүйл аажим аажимаар хүнийг иддэг яг л хөгз шиг хэхэ...
  • Оюун бодлоо цэгцлэхээс хүний эмх замбараа гэдэг зүйл бий болдог.
  • Та ганц л амьдарна тэгэхээр шийдвэрийг гаргасан л бол ард нь зоригтой зогсож бай...

 

 

 

 

 

 

 

 

 

Ал

Sunday, September 2, 2012

GANGNAM STYLE MONGOLIA

:-) Хэхэ. 8 сард Хөвсгөлөөр явж явж ирээд найз нартайгаа уулзаад л зогсож байтал Gangnam style нтр гээд л тийм ч хүн тэрэн шиг зураг авхуулж, тэр бол ийм зүйл тэр үнэхээр солиотой, мангар хөгжилтэй гээд л олон олон яриа найзуудын маань дунд хөврөх нь тэр тэгтэл би гэдэг хүн харин бараг 3 долоо хоног шахам интернэт буюу миний хэлж заншснаар соёлт ертөнцөөсөө аль хэдийн таслагдсан болохоор Солонгосын Gangnam дүүрэгийнхний энэ бүжгийг нь мэдээгүй явж л дээ. Тэгээд орой нь гэртээ очиж байгаад жаал үзэж өөрөө GANGNAM -дав гэх нууцаар хэхэ...За энэ ч яахав гол нь юу вэ гэхээр энэ клип үнэхээр их алдартай болчихжээ. Billboard-д түрүүлж дэлхийн том том одууд дагаж дурайж хөдөлнө. За тэгээд монгол шиг жижигхэн газар бараг хүн болгон бүжиглэж байх жишээтэй. Дэлхийд бүр бараг 100 гаруй сая хүн үзчихжээ.... WHOOOO

Гэхдээ эндээс надад хамгийн сонирхолтой нь санагдсан нь Манай мөрөөдлийн театр-нхан маань бараг долоо хоногийн өмнөөс л Gangnam-г монгол хувилбарыг хийж байгаа сураг чих дэлсээр өчигдөр орой л нэг олж харлаа.

Үнэхээр хүмүүсийн хэлж байгаагаар яг дуурайчихжээ хэхэ.. Дүүрэндээ зохицсон ч гэж ванилиййй гэж хэхэ...Гэтэл үнэхээр маркетер хүн шиг л дэлхийн нийт намжиж амжаагүй байтал энэ дуун дээр өөрийн шинэхэн тоглолт болох 9 сарын 20-с тоглогдож эхлэх "Амьдрал өөрөө бэлэг" тоглолтынхоо за бидний хэлж заншснаар Promotion-оо хийчихсэн байх юм. Үнэхээр гайхалтай бас л сэтгэсэн байна шүү гэж хэлэмээр. 

GANGNAM STYLE MONGOLIA

Монголчуудыг хуулдаг гэж дандаа ярьдаг гэхдээ одоо хуулах түвшин маань илүү сайжраад хуулсан зүйлээ өөрийн болгодог болчихож, ялангуяа саяынх шиг стайл бол гайхамшигтай шууд л клипийг реклам болгож хувиргаж байна шдээ... Хэхэ.. Сонирхолтой биш гэж үү... Маркетерүүд бид бас л суралцах л хэрэгтэй хэхэ...:D

Жинхэнэ харилцаа...

Дэлхий нийтийн хөгжилийн үндсэн platform нь яахын аргагүй интернэт болоод мэлээн хэдэн жилийг үджээ. Энэ гайхамшигтай зүйлийн талаар яриад ч хэрэггүй байхаа бүгд л мэднэ. Тэгвэл өнөөдөр Web 2.0 -н бидэнд өгсөн Person to Person  харилцааг цэнхэр дэлхий дээр маань хүмүүс ашиглаж өөртөө тодорхой хэмжээгээр давуу талыг бий болгосоор байна. Гэхдээ контент буюу тухайн интернэт дэхь янз бүрийн агуулгатай мэдээ мэдээллийн үнэн бодит байдал нь хөгжлийн хэрээр хэмжигдэх шаардлагатай болсоор байна. Бидний мэдэхээр энэ тал дээр хамгийн их асуудал үүсгэдэг website  бол Wikipedia юм дэхийн өнцөг булан бүрт өөрийн гэсэн боломжит хэмжээндээ хүмүүс мэдээллэл оруулдаг бөгөөд үүн дээр бодит байдал зарим мэдээлэл алдаатай хэвлэгдсээр байгаа билээ. 

Тэгвэл ямар мэдээллийг бодит эх сурвалжит мэдээлэл гэх вэ !!!!!!!!!!!

Бас л сонирхолтой ГЭХДЭЭ хамгийн бодит эх сурвалж бол тухайн контент-г бий болгож буй хүнээс нь өөрөөс нь мэдээллийг авах нь хамгийн чухал дэхий нийтэд томчууд бидний мэдэхээр одууд бас том том компани (ер нь тэгээд бүхий л мэдээллээ өөрийн гэсэн хэрэглэгчтэйгээ хуваалцаж байгаа нөхдүүд хэхэ) Web 2.0 технологийг ашиглан бидний сайн мэдэх FACEBOOK, TWITTER, YOUTUBE, LINKEDIN мөн өөрийн вебсайтаараа дамжуулан мэдээлэл түгээж хэрэглэгчтэйгээ харилцдаг билээ. 

Миний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн контентыг өчигдөр орой дуучин БОЛД өөрийн FB  хуудсаа өөрөө хөтлөхөөр болсоноо зарласан нь үнэхээр гайхамшигтай. Одоо бид Болдын хуудасны ард хэн нэгэн хүн л хөтлөж дуу оруулж, зураг болон ямар нэгэн зүйл бичиж байгаа байх гэж бодолгүйгээр энэ хуудсан дээр тавигдсан зүйл бүрийг БОЛД маань өөрөө оруулж байгаадаа гэж бодон илүү үнэ цэнэтэйгээр хүлээн авах болно.

(Өөрөө хөтөлөхөөр мэдэгдсэн видео)

Үүгээр дамжуулж нэг л санааг хэлэх гэсэн юм аа... Монголын бизнесийн болон бусад салбарт ажиллаж байгаа хүмүүст хандаж хэлэх хэдэн зүйл байна.

  1. Тухайн өөрийн тань ИНТЕРНЭТ орчинд төлөөлж буй хуудсандаа (FACEBOOK PAGE, YOUTUBE, TWITTER, LINKEDIN, Company website) илүү анхаарал тавих хэрэгтэй. Энэ зүйл нь танай байгууллага эсвэл ажилд тань хэрхэн ашиглаж байна вэ хэрхэн зөв стартегитайгаар буюу ер нь хэлэхэд ухаалгаар ашиглаж байгаагаас тань шалтгаалж нэг бол амжилт олно эсвэл бүр дампууруул ч болох юм.
  2. Social  орчинд мэргэжилийн хүмүүсээр зөвлөгөө аван ажиллах, эсвэл энэ төрлийн интернэт дэх ном товхимолууд ашиглах. Жишээ нь Авираа ахын орчуулсан "Твиттер Дао" номыг олж уншвал их зүгээр.
  3. Интернэт орчинд оруулж буй КОНТЕНТ(бичлэг, зураг, tweet гэх мэт) нь дээр анхаарах. Энэ бол маш чухал бөгөөд та өөрийн гэсэн хэрэглэгч ( Компаний, фен...)-дээ тохирсон зүйл оруулж байж л амжилтанд хүрнэ. Цоожинд нэг л түлхүүр таардаг шиг түлхүүр дээ сайн анхаарах хэрэгтэй.
  4. Хэрэглэгчтэйгээ байнга харилцаа үүсгэ. Тэднийг бага гэлтгүйгээр тэдэнд анхаарал халамж хандуулах хэрэгтэй. BESTBUY компанийн онлайн орчинд хэрэглэгчтэй харилцдаг 46000 мянга гаруй ажилтантай байх жишээтэй.
  5. Одоо хамгийн гол ойлголтыг өгье. Та нэгэнт л үүнийг ашиглахаар шийдсэн бол өөрийн гэсэн COMMUNITY-гээ бий болго, болгосоныгоо бүү алд тэднийгээ хайрла тэдэнд бүхий л өгч чадах зүйлээ өг.

Энэ хорвоо дээр хамгийн төгс харилцаа бол FACE TO FACE гэхдээ ийм харилцаа үүсгэж чадахгүй ч танд бичгэн харилцаа үүсгэх боломж байна.

Хэрэглэгчтэйгээ харилц Тэднийг сонс... Амжилт