Өдөр бүр хүмүүсийн амьдрал өөрөөр өрнөдөг гэхдээ та мэдэхгүй байгаа ч гэсэн тодорхой нэгэн өөрчлөлтүүд заавал болж л байна. Өнөөдөр цас ороод зарим хүмүүст нь гуниг, зарим хүмүүсийн дотор нь сэтгэл нь гэгэлзэж л байгаа байх.
[[posterous-content:pid___0]]
8 сарын дундуур санаандгүйгээр Beyonce-н "I Was Here" гэдэг дууг сонсоод амьдралд маань бас л нэгэн өөр мэдрэмжийг төрүүлж билээ.
"Урсан өнгөрөх цаг хугацаанд ямар нэгэн зүйлийг би үлдэхийг хүсэж байна" гэж эхэлдэг энэ дуу эхнээсээ эхлээд л толгойд маань гэрэл асах шиг мэдрэмж өгсөн.
Бид өнгөрөн одох цаг хугацаанд хэн нэгийг үзэн ядаж, хайрлаж, гуниглаж, талархаж л байсан. Энэ бүхэндээ тодорхой нэгэн орон зайг үлдээгээд л явсан.Өөрийг чинь дэлхийг өөрчлөх ямар нэгэн зүйл хий гэж хэлэхгүй
Афганистанд очиж байлд, Энхийг сахиулагч бол, Гайтийг авар, Дэлхийн ан амьтдыг хайрлаж хамгаал гэж хэлэхгүй зүгээр л бусдад дор хаяж гай болохгүйхэн шиг л амьдар.
Энэ дууг сонсохоор яагаад ч юм дотор маань гүйдлээр цохиулж байгаа юм шиг мэдрэмж төрж илүү урам зоригтойгоор амьдралыг хардаг. :D
Одоо бодогдсон сэтгэгдэлээ хэлье.
- Амьдралын жам цаг хугацаа өнгөрөөд л одно бид тэр үед тодорхой орон зайг хаа нэгтээ өнгөрөөгөөд л одно. Тэрхүү дурсамжнуудаа заримыг нь өөрчихийг хүссэн ч энэ боломжгүй. Тэгэхээр нэгэнт өнгөрснийг өөрчилдөггүйгээс хойш ирээдүйдээ илүү итгэлтэйгээр одоодоо сэтгэл хангалуун амьдрах хэрэгтэй.
- Хүслийг хясдаг хорвоогийн жам болохоор өөрсдийгөө тэгэж зовоох хэрэг ч байна уу. Аристоталь "Их хүснэ гэдэг өөрөө зовлонгийн үндэс" гэсэн байдаг өөр маш олон ухаантан хүмүүс хэлсээр л байдаг. Гэхдээ далай лам хэлэхдээ би хүсэхийг хэзээ ч буруутгаж байгаагүй гагцхүү тэрхүү хүсэж байгаа зүйл чинь өрөөл бусдын төлөө л том зүйлийг хүсэж тэмүүлэх хэрэгтэй гэсэн байдаг.
- Хүн бүрд бусдад туслах тодорхой цаг хугацаа ирдэг. Баабар гуайн хэлсэн үг шиг.. харин тэр туслах цагтаа бүх хүч чадлаараа тусал.
- Богинохон энэ амьдралд илүү тод мөр үлдээхийн тулд хайрлавал хайрласан шиг хайрла, хийвэл хийсэн шиг хий аливаа зүйлийг харамсахааргүйгээр өнгөрөө.
- Гэхдээ үйл болгон сайн байдаггүй гагцхүү зөв сэтгэлээр соёл эерэг хөрсөөр тэжээгдсэн тэрхүү бодол л зөв үйл болно тэгэхээр эхлээд өөрийг зөв сайн хүн болоход анхаар.
Ингэж НҮБ-н индэр дээр дуулсан хүнийг би л лав санахгүй юм байна. Нулимс гарах нь :-)
Одоо Beyonce I was Here гэдэг хөдөлгөөн өрнүүлж байгаа бөгөөд
http://www.iwashere.org/ эндээс сонирхож болно.
[[posterous-content:pid___1]]

