Monday, September 24, 2012

Би таны өмнөөс хариуцлага үүрнэ...:

Налгар намар нэг л мэдэхэд айлчлан ирж намрын сэрүүнийг дагуулан ирлээ. Нар буцаж модод шарлан хүн бүр л завгүй шахам хөдөлмөрлөж хот дүүрэн хүн, машин нь бужигнаж байна. 

Намрын талаар ярих гэсэнгүй хариуцлагын талаар хэдэн өөрийн бодож байгаа зүйлээ л бичье гэж бодлоо. Өнгөрсөн үе нь ирээдүйнхээ цааш явах замд нь шатыг нь бэлдэж өгдөг олон жишээг би уншиж, харж байлаа. Ялангуяа энэ талаар ярих юм бол япон солонгос, сингапур гээд л дэлхийн одоо баруудыгаа л шууд нэрлэмээр байна. Бидний амьдралыг сайжруулахын төлөө өмнөөс минь шийдвэр гаргадаг төр хэмээх эзэн биегүй зүйл буюу түүний өмнөөс гүйцэтгэж байгаа УИХ гишүүд, сайдууд гээд л эцэг эх, гэр бүлийнхэн гээд л маш олон хүн бидний өмнөөс тодорхой хэмжээний шийдвэр гаргасаар ирсэн.

Миний харж үзэж байснаар хятад, солонгос зэрэг улсуудад аливаа нэгэн өр зээл нь өв уламжлагдан хүүхэд, үр ач гэр бүлийнхэнд өвлөгддөг гэдгийг харж бүр тийм хүмүүстэй ч учирч байлаа.

Гэхдээ энэ зүйл нь нэг бодлын их эвгүй бас балай юм шиг зүйл боловч эцсийн эцэст хувь хүний хариуцлагийг илүү өндөрт мэдрүүлдэг зүйл юм шиг. Манайхан ялангуяа төрийн гээд бидний нэрлэчихсэн хүмүүс маань бидний өмнөөс маш их зээлийг аван улс орны сайн сайхны төлөө хөрөнгө оруулалт гэх үр ашиг, өгөөж багатай зүйлд зарцуулан өөрсдийгөө түнтийлгэж байгааг бидний нүдний өмнө бэлхэн харагдана. Саяхан цонхоор хараад л сууж байгаад надад нэгэн бодол зурс хийгээд л ороод ирлээ бодоод инээд ч хүрэх шиг. Тэр юу вэ гэхээр хэрвээ бидний өмнөөс шийдвэр гаргаад улс орноо барьцаанд тавин байж зээл авсан хүмүүсийн буруу нь ил гараад маш их алдагдалд хүргэх юм бол тэдний үр хүүхэд нь тэр өрийг нь цайруулах ёстой гэвэл ТЭДГЭЭР хүмүүс шийдвэр гаргахдаа ямар хянамгай гаргах бол.|( Кинон дээр эцэг эх нь муу нэр авбал үр хүүхдүүдийг нь байх суухын аргагүй болгодог) Ирээдүйд гарах үр дүнг бас ачааг залуу үе бидний доод дүү нар бид бүгд хамт л үүрнэ энэ л хамгийн чухал зүйл. Миний хүүхэд өөр улсад амьдарлаа гээд яг тэр улсын уугуул иргэн нэгэнт болохгүй шүүдээ. Бусдад бас л ад үзэгдэн мэлээн хэдэн үеийг давтал тухайн улсынхаа 2-р зэргийн хүн л болно. Тэгэхээр энэ миний бас шийдвэр гаргаад байгаа хүмүүсийн сонголт мөн үү...

Аливаа хүн өөрчлөгддөг гэдгийг л би сайн мэднэ. Хүн өөрчлөгдөхөд дадал зуршил л хамгийн хэрэгтэй. Нэг зүйлийг сайн хийдэг бол тэрийгээ л сайн хийгээд байх хэрэгтэй. Өөртөө зөв эерэг хандлагийг бий болгоод байх хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт, нэгэн нартай өдөр би сайн хүн болнодоо, ямар нэгэн зүйл (ном унших, бусдын төлөө сайн сайхан зүйл хийх, өөрийнхөө төлөө ажилаж эхлэх....гэх мэт) -дээр өөрчлөгдөнөдөө гэж бодоод л өнгөрдөг. Гэтэл цаг хугацаа гэдэг урсаад л өнгөрчихдөг ялангуяа завгүй, аз жаргалтай байгаа цагт тэгэхээр нүд ирмэхийн зуурт л амьдрах энэ цаг хугацаанд аливаа зүйлдээ илүү хариуцлагатай хандмаар юм шиг.

Dirtyhome

Жишээ нь та гэр орноо цэвэрлэхгүй 7 хонолоо цаашлаад сар больё нүдэнд тань нөгөө л замбараагүй юм байсаар л байх болно. Гэхдээ та сайн ажиглаж харах юм бол тэнд нөгөө өвчин үүсгэгч муу нян бас л илүү их үржчихсэн таныг хордуулахад бэлэн болчихсон хүлээж байна шүүдээ.. 

За ингээд нуршаад байвал нуршаад л байна. Тэгэхээр хэдэн бодож санасан зүйлээ хэлье... 

  • Хариуцлага гэдэг зүйлийг сайн ухаарч ойлгох хэрэгтэй.
    • Хэний өмнө хариуцлага хүлээж байгаа вэ?
    • Хэнд ,юунд би сөрөг зүйл үзүүлж болохгүй вэ?
    • Шийдвэр гаргасан зүйл тань хэзээ нэгэн цагт үр дүнгээ үзүүлнэ.
  • Муу зүйл аажим аажимаар хүнийг иддэг яг л хөгз шиг хэхэ...
  • Оюун бодлоо цэгцлэхээс хүний эмх замбараа гэдэг зүйл бий болдог.
  • Та ганц л амьдарна тэгэхээр шийдвэрийг гаргасан л бол ард нь зоригтой зогсож бай...

 

 

 

 

 

 

 

 

 

Ал

No comments:

Post a Comment