Хэхэ... Нэг л мэдэхэд гэдэг үг шинэ он гарах буюу 12 сарын 31 дөхөөр л хүмүүсийн амнаас байнга л гарах юм би ч бас санаандгүй л хэлчих юм хэхэ.. Аргагүй биздээ нэг л мэдэхэд нэг жилийг ардаа орхичихож....
Хүний амьдралын богинохон хугацааны нэгхэн жилийг ардаа дахиад орхиж байна. Баяр гуниг, гутрал дагуулсан л байх бодвол гэхдээ гунирхаж, гутрахаас илүүтэйгээр баярласан цаг хугацаагаа илүү санагалзсан болохоор тэдгээр цаг хугацаа л үлдэждээ..
Илүү дутуу зүйлгүйгээр энэ жил миний амьдралд тохиолдсон цөөн хэдэн зүйлсээ бодоод дурдая гэж саналаа...
1. Хамгийн эхний онцлох зүйл маань 2 сарын 14 нд болсон яахын аргагүй амьдрал маань сайхан дурсамж болсон "LOCKS OF LOVE" хэмээх зүйлийг монголдоо анх удаа санаачлан ажил хэрэг болгосон маань залуу насанд маань тохиолдох сайхан дурсамжнуудын маань нэг болох байхаа..Энэхүү гайхамшигт санааг маань дэмжин хамтран зохион байгуулцсан "Newmediamarketingagency" болон "Мандухай" ХХК-н хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна.. Дэлхийн 27 улсад байдаг зүйлийг залуу хосууддаа зориулж монголоо 28 дахь улс болгох гэсэн хүслээ биелүүлсэн билээ..
Яагаад ч юм сайны хажуугаар саар гэгчээр залуу хосуудын маань хайр сэтгэлдээ үнэнч байна гэдгээ нэгэндээ тангараглаж хатгасан цоожнуудыг ХААИС- явах замд байдаг "Туул" голын гүүрэн дээр өлгөсөн боловч хэн нэгэн хүн нь бүгдийг тасдаад авчихсан байналээ. Бодвол төмөрт өгсөн бололтой. Гэхдээ залуу хүний хайр хэзээ ч мохохгүй адилаар, залуу хүний хийж бүтээе гэдэг чин хүсэл хэзээ ч дуусахгүй адилаар ирэх жил дахин хийнэ гэдэгтээ миний бие итгэлтэй байгаа..2. Далай ламын хэлснээр хүн жилд дор хаяж шинэ газар оронтой танилцаж үзэх хэрэгтэй гэдэг үгийг даган монголынхоо энергийн төв хэмээн нэрлэгддэг "Хамрын хийд" рүү анх удаагаа аялав хэхэ...
3. Маркетингийнхаа улсын олимпиадад оролцов. Үгүй яахав түрүүлээгүй ч гэсэн маш сайхан дурсамжтай 1 сарыг Анарцэцэг, Энхбат, Даваа-энх , Болортойгоо хамт оюутан насныхан нэгэн сайхан мөчийг хамт үдэв.
4. Анх удаагаа монголд болж буй бурхан багшийн мэндэлсэн өдрөөр зохиогддог"Гэрэлт зул" өргөх ёслолд оролцлоо.. Үнэхээр гайхамшигтай. Тэнгэрт одоо мэт түгэх тэр олон зулнуудыг хараад л өөр ертөнцөд очсон мэт сэтгэгдэл төрж билээ. Яг л Tangled дээр гардаг шиг л хэхэ.
5. Дөрвөн жилийн хөдөлмөрөө үнэлүүлж монгол улсын баклаварын мэргэжилтэй дээд боловсролтой хүний тоог нэгээр нэмэв. Хэхэ.. 4 жилийн өмнө орно гэж бодож хүсэж мөрөөдж орсон сургуулиа нэг л мэдэхэд төгсөх цаг нь болоод төгсөхөд гаднаа биш дотроо баярын нулимс унагаж байлаа гэж хэхэ... Амьдралд бас л сайхан цаг хугацааг оюутан цагтайгаа хамт үдлээ гэж хэхэ..Би ингээд ТӨГСЧИХЛӨӨ гэж хэхэ...
6. Зиа ингээд амьдралдаа нэгэн шинэ хуудсыг эхлэхээсээ өмнө зуны сайхан цагтай золгосон учраас амралтыг амарсан шиг өнгөрөөхөөр шийдэв хэхэ..Ширүүн бороо, зуны халуун наранд түлэгдэн сайхан л амрах шив хэхэ.
Парагоныхоо найзуудтай зуныг ёстой л сайхан өнгөрүүлсэндээ..
Эрдэнэтэйгээ хамт зуслан дээр нь очин бас ч үгүй бас анх удаагаа Playtime -г үзэв үнэхээр гайхамшигтай байлаа хэхэ..7. Их сургуулийнхаа найзтайгаа хамтарч анхныхаа компанийг байгуулан эхнийхээ ажил хэргийг олоод л амжилтай явж байнадаа.. Хэхэ
За ингээд зуныг дуусгаад өөрийгөө таниж мэдэхх процесстоо орон энэ тэнд баахан л газраар явав хэхэ.. Амьдрал гэж сайхан юмаа.. Алдаа оноон дээр дэнслэн байж амьдардаг нь амьдралын хууль юмдаа.. Өдөр нь нар мишээж шөнө нь сар гийсэн сайхан өдөр болгоныг өнгөрөөсөөр нэг л мэдэхэд 365 хоног элээн маргааш шинэ өдөр шинэ жил эхлэх ньдээ..
Ирэх жилд маань энэ жилд өөрийнхөө бий болгосон дотоод хүнийхээ хүчээр ажилт дүүрэн жил болно гэдэгт итгэлтэй байна. Түүнээс гадна маш олон хүнийг баярлуулж ИНЭЭМСЭГЛҮҮЛМЭЭР байна.. Хэхэ
Хоёр л үг хэлье...
Хүн бүхэн хайртай хүнтэйгээ учирг.
Хүн бүхэн нэгэндээ чин сэтгэлийн инээмсэглэл бэлэглэг гэж хэхэхэ..
Шинэ оны мэнд....



































