Tuesday, October 2, 2012

Оролцоо 1

Өдөр өдрийн наран өөр өөр өнгөөр тусдаг юм шиг надад мэдрэгддэг. Түүний цацраг нүүрэн дээр минь ирэх үед л халуун дулаан тэрхүү мэдрэмжийг би илүү мэдрэн амьдралд минь гэрэл гэгээ болсон тэрхүү инээмсэглэлээ дахин олж авдаг. Хүн энэ хорвоо юуны төлөө төрсөн юм бол гэдэг асуулттай алхам тутамдаа тулгарах юм. Ямар ч л байсан хүн тодорхой зорилготой энэ хорвоод мэндлэн өөр өөрсдийн гэсэн хувь тавилан ухааны хүчээр өөрсдийнхөө амьдралын зорилгоо тодорхойлон түүнийхээ төлөө алхацгаадаг. Гагцхүү юу тодорхойлох нь чухал биш харин түүнийхээ төлөө юу хийж хөдөлмөрлөж байна гэдэг л чухал.

Baby_sun_sings
Тэгвэл зорилгыг тань биелүүлж чадахуйц зүйлдээ та Оролцох л хэрэгтэй. Би энд Оролцоо гэдэг зүйлийн талаар ярьж байна. 10 жилд байхдаа би сургууль дээр хагасайн өдөр болгон болдог бүхий л дугуйланд хамрагдахыг хичээдэг байлаа.(Гэхдээ бөх, зураг-с бусад хэхэ) Энэ зүйлүүд маань иргээд харахад надад асар олон зүйлийг өгсөн байдаг. Дор хаяж л би хүмүүстэй харилцах тал дээр хамаагүй үеийнхнээсээ сайн, бас хагасайн өдөр гэдэг өдөр миний хувьд хичээлийн өдөр мэт л өнгөрдөг байлаа(Хэрвээ би хагасайн өдөр тийм зүйлд хамрагддаггүй байсан бол зүгээр л SONY тоглож, эсвэл кино үзэж тэр цагийг өнгөрөөх байсан байх) ОРОЛЦОО гэдэг зүйл ихэнх тохиолдолд үргэлж олон хүнтэй хамтарч явагддаг, ер нь багийн системийг шаарддаг, бас хатуужил, нэг нэгнээ ойлгох ур чадварыг суулгаж өгдөг энэ бүх үйл явц нь хүнд маш олон зүйлийг өгдөг.

Mahatma_gandhi_childhood_photos_images_pics
Миний бас нэг дуртай үг байдаг өчигдөр буюу 10 сарын 2 Махатма Ганди-н төрсөн өдөр болсон тэр хүний үлдээсэн "Be the change, if you want to see in the world" хорвоо дэлхийг чи ямар байлгахыг хүсэж байна түүн шиг ээ өөрчил бас тийм байлгахын төлөө оролц.магадгүй бид оролцоо гэдэг зүйлийг багаас л авч чаддаггүй байх учир нь биднийг бага байхаас л эцэг эх минь бидний өмнөөс бүхий л явдалд шийдвэр гаргасаар ирсэн болохоор л өдий насанд хүрсэн ч гэсэн шийдвэр гаргагч хэмээн бидний ярьдаг хүмүүсийн санаа бодол, үйлдийг үг дуугүй дагасаар л байна. Гэхдээ бид заавал том том өөрчлөлтийн төлөө санаа зовж түүнийг өөрчлөх гээд байх албагүй лдээ (оролцож байвал уул нь сайнлдаа). Ямартай ч өөрийнхөө чадах зүйлээсээ л эхлэж оролцох хэрэгтэй.

Хэдэн зүйл дурдчихая хэхэ..

  1. Та өөрийн амьдарч, ажиллаж байгаа орчиноо өөрийн бодсон шигээр өөрчилж болно. Ядаж гэр доторх тавилгаа өөрчилөөд үзээрэй амьдралыг арай өөр өнцөгөөс харах байх. Социализмийн үед хүмүүс ажлын 6 өдөртэй байж байгаад 5 өдөрт шилжихэд амралтын өдрийг гэртээ хүмүүс өнгөрүүлэх болж гэр орондоо илүү анхаарч байсан гэдэг түүн шиг та амьдралдаа түр ЗОГСОЛТ хийгээд үзээрэй.
    What-do-lucid-dreams-feel-like
  2. Өөрийнхөө төлөө ядаж ном зохиол уншиж, харилцааныхаа чадварыг сайжруулах хэрэгтэй. Нэгэн удаа Күнзийн шавь нь хүүхдээс нь танай эцэг эрдэм чадалтай төгс хүн тул чамд маш олон зүйлийг зааж сургасан байхдаа гэж хэлтэл хариуд нь хүү нь эцэг минь надад 2 зүйл л хэлсэн. Эхлээд бага байхад надаас чи УРАН ЗОХИОЛ -сонирхож байна уу гэж асуусан би үгүй л гэсэн тэгтэл чи уншиж бай хүн энэ хорвооод ганцаар амьдрахгүй олонтой амьдрана тэгэхээр чи уншснаар үгийн баялаг чинь нэмэгдэж хүнтэй харилцахад эвтэйхэн болно гэж хэлсэн дараа нь Надаас чи ХУУЛЬ судалж байна уу гэсэн би бас л үгүй л гэсэн тэгтэл хууль судлаж бай энэ хорвоод хүн нийгмийн амьтан тул олонтой зохицож амьдрах хэрэг гарна тэгэхээр тэдэнтэй яаж харьцах талаар хууль чамд зааж өгнө гэсэн гэдэг. Хэхэ..Хоёрхон ч гэсэн хүнд хэрэг болох том санаа хэлсэн байгаа юм шүү.
    Reading_books
  3. Оролцоо гэхээр юм болгонд оролцоно гэсэн үг биш ээ. Өөрт болон өрөөлд эерэг нөлөөлөхүйц зүйлд оролцож бай. Оролцсноор чамд ашиг тустай эрдэм мэдлэг, туршлага, амьдралд чинь нөлөөлөхүйц зүйлд оролцож байх хэрэгтэй.
  4. Хүн оролдоод л байвал амжилтанд хэзээ нэгэн цагт хүрнэ гэдэгт би итгэдэг. Гэхдээ зөв зүйлд оролдож оролцох хэрэгтэй. Оролцож л байгаа бол чин сэтгэлээсээ оролцох тун.
    Success_baby

No comments:

Post a Comment