Sunday, September 2, 2012

Жинхэнэ харилцаа...

Дэлхий нийтийн хөгжилийн үндсэн platform нь яахын аргагүй интернэт болоод мэлээн хэдэн жилийг үджээ. Энэ гайхамшигтай зүйлийн талаар яриад ч хэрэггүй байхаа бүгд л мэднэ. Тэгвэл өнөөдөр Web 2.0 -н бидэнд өгсөн Person to Person  харилцааг цэнхэр дэлхий дээр маань хүмүүс ашиглаж өөртөө тодорхой хэмжээгээр давуу талыг бий болгосоор байна. Гэхдээ контент буюу тухайн интернэт дэхь янз бүрийн агуулгатай мэдээ мэдээллийн үнэн бодит байдал нь хөгжлийн хэрээр хэмжигдэх шаардлагатай болсоор байна. Бидний мэдэхээр энэ тал дээр хамгийн их асуудал үүсгэдэг website  бол Wikipedia юм дэхийн өнцөг булан бүрт өөрийн гэсэн боломжит хэмжээндээ хүмүүс мэдээллэл оруулдаг бөгөөд үүн дээр бодит байдал зарим мэдээлэл алдаатай хэвлэгдсээр байгаа билээ. 

Тэгвэл ямар мэдээллийг бодит эх сурвалжит мэдээлэл гэх вэ !!!!!!!!!!!

Бас л сонирхолтой ГЭХДЭЭ хамгийн бодит эх сурвалж бол тухайн контент-г бий болгож буй хүнээс нь өөрөөс нь мэдээллийг авах нь хамгийн чухал дэхий нийтэд томчууд бидний мэдэхээр одууд бас том том компани (ер нь тэгээд бүхий л мэдээллээ өөрийн гэсэн хэрэглэгчтэйгээ хуваалцаж байгаа нөхдүүд хэхэ) Web 2.0 технологийг ашиглан бидний сайн мэдэх FACEBOOK, TWITTER, YOUTUBE, LINKEDIN мөн өөрийн вебсайтаараа дамжуулан мэдээлэл түгээж хэрэглэгчтэйгээ харилцдаг билээ. 

Миний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн контентыг өчигдөр орой дуучин БОЛД өөрийн FB  хуудсаа өөрөө хөтлөхөөр болсоноо зарласан нь үнэхээр гайхамшигтай. Одоо бид Болдын хуудасны ард хэн нэгэн хүн л хөтлөж дуу оруулж, зураг болон ямар нэгэн зүйл бичиж байгаа байх гэж бодолгүйгээр энэ хуудсан дээр тавигдсан зүйл бүрийг БОЛД маань өөрөө оруулж байгаадаа гэж бодон илүү үнэ цэнэтэйгээр хүлээн авах болно.

(Өөрөө хөтөлөхөөр мэдэгдсэн видео)

Үүгээр дамжуулж нэг л санааг хэлэх гэсэн юм аа... Монголын бизнесийн болон бусад салбарт ажиллаж байгаа хүмүүст хандаж хэлэх хэдэн зүйл байна.

  1. Тухайн өөрийн тань ИНТЕРНЭТ орчинд төлөөлж буй хуудсандаа (FACEBOOK PAGE, YOUTUBE, TWITTER, LINKEDIN, Company website) илүү анхаарал тавих хэрэгтэй. Энэ зүйл нь танай байгууллага эсвэл ажилд тань хэрхэн ашиглаж байна вэ хэрхэн зөв стартегитайгаар буюу ер нь хэлэхэд ухаалгаар ашиглаж байгаагаас тань шалтгаалж нэг бол амжилт олно эсвэл бүр дампууруул ч болох юм.
  2. Social  орчинд мэргэжилийн хүмүүсээр зөвлөгөө аван ажиллах, эсвэл энэ төрлийн интернэт дэх ном товхимолууд ашиглах. Жишээ нь Авираа ахын орчуулсан "Твиттер Дао" номыг олж уншвал их зүгээр.
  3. Интернэт орчинд оруулж буй КОНТЕНТ(бичлэг, зураг, tweet гэх мэт) нь дээр анхаарах. Энэ бол маш чухал бөгөөд та өөрийн гэсэн хэрэглэгч ( Компаний, фен...)-дээ тохирсон зүйл оруулж байж л амжилтанд хүрнэ. Цоожинд нэг л түлхүүр таардаг шиг түлхүүр дээ сайн анхаарах хэрэгтэй.
  4. Хэрэглэгчтэйгээ байнга харилцаа үүсгэ. Тэднийг бага гэлтгүйгээр тэдэнд анхаарал халамж хандуулах хэрэгтэй. BESTBUY компанийн онлайн орчинд хэрэглэгчтэй харилцдаг 46000 мянга гаруй ажилтантай байх жишээтэй.
  5. Одоо хамгийн гол ойлголтыг өгье. Та нэгэнт л үүнийг ашиглахаар шийдсэн бол өөрийн гэсэн COMMUNITY-гээ бий болго, болгосоныгоо бүү алд тэднийгээ хайрла тэдэнд бүхий л өгч чадах зүйлээ өг.

Энэ хорвоо дээр хамгийн төгс харилцаа бол FACE TO FACE гэхдээ ийм харилцаа үүсгэж чадахгүй ч танд бичгэн харилцаа үүсгэх боломж байна.

Хэрэглэгчтэйгээ харилц Тэднийг сонс... Амжилт

Saturday, August 25, 2012

Яаая гэхэв хүлээс минь

Аниргүйн дунд чиний дүрийг сэтгэлдээ тээн 

Чиний хажуугаар алхлаа

Анх чамайг харсан тэр нэгэн бороотой өдрөөс

Энэ түүх эхэлсэн

Улирлын дуудлагаар 

Уулзах өдрийг хүлээн удаан удаан харуулдана

 

Балга дарсанд биш 

Тайван дөлгөөн чиний харцанд согтон

Нэгэн оройг өнгөрүүлнэ

Яаая гэхэвдээ энэ орчлонг 

Харж л амьдарах юм чамайг 

Нас гэж зааг байдаггүйсан бол намайг ч гэсэн чи харах л байсан байх

 

Одоо би чамд сэтгэлтэй ч орчлонгийн өдрүүдэд алга болж юуны магад 

Хүлээх ёстой жамыг даган сэтгэлийн мухарт ганцаардлын байшиндаа сууна.

 

 

Friday, July 13, 2012

Нандин үгс

Хэхэ хүн яг үхэхийн өмнөхөн их сонин сонин зан гаргах юмаа...

Сайхан наадам болж дахиад л нэг намар ирж байх шиг байна. Наадамын сайхан налгар өдрүүдэд хэдэн кино үзсэн шиг ээ сайхан суулаа харин сэтгэлд минь нэг кино илүү дотно их гоё санагдсан болохоор блогтоо бичихээр шийдлээ. Агуулга нь сонирхолтой ...

A_thousand_word
Мэдээж энэ бол "A Thousand Words" ....Амьдралдаа хүн нээрээ хэрэгтэй хэрэггүй маш олон үг хэлэх юм аа. Зарим нь бүр амнаас гарч буй эдгээр үгсээ бүр мэргэжил болгочихсон түүгээрээ мөнгө олоод л гэхдээ энэ буруу биш л дээ. Хамгийн гол нь дотоод дуугаа мартдаг нь алдаа юмдаа. Үүний өөртэйгөө ярих гэдэг. 10 жилд байхад маань анх удаа С.Ганбаатарын лекцэнд суучихаад өөрийн дотоод дуу хоолойгоо сонс гэдэг үгийг анх илүү ойлгож хүлээж авснаас хойш одоо байнга л ярилцсаар л байна(өөртэйгөө шдээ). Анх өөртэйгөө ярих гэдэг зүйлийг толинд харж байгаад л яридаг байлаа ёстой янз бүрийн юм ярьж өгнөдөө дараа нь их сургуульд ороод сургуульруугаа явахдаа ирэхдээ өөртэйгөө байнга ярилцдаг байж билээ. Одоо харин энэ маань нэг л багасаж байна. Учир нь хүн нийгмийн амьдралд орж хариуцлага нэмэгдэх тусам өөрийн дотоод дуу хоолойгоо сонсож чадахаа больж ярилцахаа болих юм. Энэ бол маш эмгэнэлтэй хэрэг магадгүй зарим нэгэн хүн юу яриад байгаан гэж хэлж болох гэхдээ хүн өөртэйгөө ярилцсанаар амар амгалан байдал, аливаад хандах хандлага болон өөртөө итгэх итгэлийг олж авдаг.

Амьдрал богинохон энэ кинон дээр дүрсэлсэн хамгийн сонирхолтой дүрсэлэл нь хүнийг модтой адилтгасан бөгөөд модны навч болгон нь тухайн хүнээс гарах үгс бөгөөд нэг үг гарахад нэг навч унана гэх мэтчилэн бүх навч унахад ҮХНЭ. Энэ нь хүнээс гарч буй үгс бүхэн үнэ цэнэтэй байдаг. Хүн хайртай хүндээ найз нөхөддөө хамгийн эрхэм нандин үгсийг ямар ч амьгүй мэт зүгээр л хэлдэг. Хайртай, би чамд итгэдэг гэх мэтчилэн хүний бусдаас нэг ялгардаг онцлог нь тэдгээр үгсийг нөгөө хүн маань яаж хэлж байна гэдгийг далд ухамсар маань аль хэдийн задлан шинжилэн илрүүлдэг.

Эндээс хэдэн зүйлийг хэлмээр байна.

1. Хэрвээ та мод байсан бол навч болгоноо хэр хайрлах байсан бол?

Tree

Хэн ч ийм болгоод сууж байхыг хүсэхгүй л байх....:-)

A-thousand-words-image03

2. Чамд боломж гарах юм бол хүнийг баярлуул.

3. Мэдээж Баярлалаа гэдэг үгийг хэл...Гэхдээ эцсийн навч чинь унаж байгаа мэтээр төсөөл

Thank_you

4. Хүнийг уучил, уучилахгүй байснаараа та л өөрөө зовно бас аз жаргалаа алдана.

5. Хайртай гэдэг үг бол нандин үг шүү

Сэтгэлийн чандаас гарах нандин үгс

Бүрхэг тэнгэрийн цаанаас ч нар гаргана

Амьдралыг ойлгуулж 

Сэтгэлийн жолоог суллана

Үггүй хайр үлгэрийн орныг бий болгоно

Юуг ч эс харж, юуг ч эс өгүүлнэ 

Анир чимээгүй НАНДИН ҮГС

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Tuesday, July 10, 2012

..,

Олон бодлын минь үзүүр 

Орчлонгийн төгс гялбаа

 

Чихрийн амтаар эхэлсэн чиний инээмсэглэлийг харан 

Харцны чинь гэгээнд шүлэг тэрлэж явсан би

 

Одод түгсэн шөнө чамайтай хамт алхаж

Олны хөлөөс зайдуу салхины шившээнд суусан

 

Олон зун хамт байсан бишдээ анхных нь магад энэ юмдаа

Олон үг хэлэхийг би хүссэнгүй 

Найланхай хонгор аашинд чинь татагдаад 

Уянгалаг хоолойг чинь давах зүрх надад төрсөнгүй 

 

Бодлын мянган долгион сэтгэлийн гүнд мушгиралдаад 

Нууцхан сэтгэлд минь гунигийн салхи сэвэлзнэ

 

Учралын болзоог дагаж урссан он цагийн элээнд 

Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэл

Couplesitting

 

 

 

 

 

Модон чихэр

Хэхэ... Мэдээж чупс шүүдээ.... Өнөө орой сайхан орой яагаад гэвэл нууцхан нэгэн бодол минь биелсэн шөнө байлаа.

За эхлээд чупсаасаа эхлэе хадуурхана хэхэ...

Уул нь цэнхэр чупсанд би дуртай лдаа тэгээд тэрийгээ авах гээд дэлгүүрт ортол улаан нь байв. Яах ч аргагүй би хүнтэй (хүлээлгэж болохгүй) уулзахаар болзсон улааныг нь авчихлаа

 

Chups

ээд маш удаан хугацаанд алсаас л харсан хүнтэйгээ удаан уулзах боломж олдовоо гэж.. Орой яагаад ч юм яг л тогтоон тэгээд бас халуун ч биш хүйтэн ч биш цаг агаарыг хүртэл таруулсан гэлтэй хэхэ..

Нээрээ би 10 жилдээ ингэхийг их хүсдэг байж билээ хаха....

Ustei_chiher

Заза түр зур наргичихлаа хэхэ. Тэгээд түүнтэй хамт алхаж явахдаа чиний хоолойг би өөртөө хадгалая гэж би бодсон. Цаг хугацаа яг л хүний дээгүүр урссан гол мэт гэдэг шиг л нэг л мэдэхэд 2 цаг бид хоёр суучихаж түүний талаар миний мэдэхгүй зүйлсийг тэр надад ярьж өгөн нэгэн оройг өнгөрөөх шив. Гэхдээ олон олон бодлуудын маань нэгээхэн хэсэг орчлон дэлхийн багахан орон зайд биелээд амжсанд сэтгэл минь сайхан байлаа.

Түүнээс би дахиад л хүн хүнээр дутдаг гэдэг зүйлийг сэтгэлийн уудамдаа мэдэрлээ. Би өөрөө хэзээд өөрөө л байх ёстой учир нь би орчлонгийн нэгэн үнэн бодгаль учраас.

Нартай сайхан зуны орой л сайхан байдаг. :D

Заза хүслийнхээ уудамаар бааахан явчихлаа... 

Дэлхийн энтэй төрүүлсэн Ижий бурхандаа баярлалаа...
Дэлхийнтэй бодолтой болгосон монгол ухаандаа талархлаа...

Wednesday, July 4, 2012

Чиний инээмсэглэл

Яргуй үнэртсэн хавар цаг тэртээ хол одож 

Цэцэгс дэлгэрсэн зуны өдөртэй хамт чи ирсэн

Бороотой шөнө намайг догдлуулж 

Богинохон насанд минь жаргал нэмсэн

 

Уулын оройг өглөө бүр хардагч 

Өчигдөр шөнө мэт чиний инээмсэглэлийг цээжиндээ би үргэлж хадгалдаг

Сарнай мэт уруулд чинь 

Хавирган сар мэт мишээх дүрэнд чинь би хайртай

 

Хүний нутгаас өөрийн нутаг хүртэл 

Сэтгэлийн мухараасаа чамруу шулуун чавхдас татсан

Дурлалт халуун насандаа

Дураараа нисэх шувуу мэт чамруу далавчаа дэлгэсэн

 

Одоо би чиний тухай бодож байна 

Огторгуйн уудмаас нүдрүү минь гэрэлтэх мөнгөн одод шиг мишээж байна

 

Бороотой шөнөтэй хамт нэгэн зүйл над дээр ирдэг 

Дусал бүрийн чимээ

Гэрлийн мөнгөн цацрагтай хамт намайг инээмсэглүүлдэг 

Гэхдээ чиний минь инээмсэглэл тэр бүгдээс илүү гэж би хэлж чадна

Түүгээр ч барахгүй аз жаргалын минь алтан түлхүүр гэж чамдаа би амлаж чадна

 

 

Sunday, July 1, 2012

7 сарын 1

Гэнэтийн учрал гэнэн бодлуудын маань цуглуулга

 

Наран мандсан налгар зуны өдөр би чамтай анх учирсан 

Найраг дуунд хөглөгдөн чиний гараас би хөтөлсөн

Нэрийг минь дуудахад нарт ертөнцөд нэгэн өнгө нэмсэн

Нэрэлхэлгүй би чиний зүг ширтсэн.

 

Урьдын чиний төрхийг өнөөдөр би харлаа 

Уулзаж учирч явсан мөчүүдээ ахиад би санагалзав

Гунигийн дуу биш хацарт чинь урсгал ус шиг нулимс үлдээсэн 

Улаан уруул чинь биш цээлхэн хоолой чинь миний цээжинд үлджээ.

 

Чамтай мэндлээд цаашлах зориг надад төрсөнгүй

Энэ олон жил чамтай юу тохиолдов гээд л

Чиний талаар миний мэдэх зүйлсийг мэдэхийг их хүсэвч 

Ингэж асуух цаг нэгэнт үгүй болжээ.

 

Урьдын хийсэн шийдвэр 

Урагшлах замын маань луужин болсон

 

Одоо надад харамсах сэтгэл төрөхгүй 

Харин олны дунд чамайг би анх харсандаа баярлаж 

Ариухан хайрын эхлэлийг өрнүүлж байсандаа талархнаа

Чиний араас харан аз жаргал хүсэн би цааш алхсаар.