Энэ хорвоо үнэхээр гайхамшигтай. Магадгүй гайхамшигтай гэдгийг олон зүйлээр батлан харуулж болох л юм. Яг л "Life is wonderful" гэдэг кино нь дээр гардаг шиг л хэхэ.. Ингээд л яриад байвал тасралтгүйгээр маш олон киноны нэрийг бичиж болох л юм учир нь кино өөрөө амьдралаас сэдэвлэсэн болохоор хүний амьдралд тохиолддог бүхэн бүгд кино болон бидэнд хүрдэг шүүдээ..
Гэхдээ энэ амьдралд миний амьдралд томоохон нэгэн өөрчлөлт оруулсан кино бол яахын аргагүй "It's wonderful life" буюу "Энэ бол гайхамшигт амьдрал" хэмээх кино юм.
Амьдралдаа би анх удаа өөрийгөө хүнд маш хэрэгтэй хүн юм байна гэдгээ энэ киногоор дамжуулж ойлгосон юм. Би багадаа хэрвээ би байхгүй бол энэ хорвоо ямар байх байсан бол хэмээн их боддог байлаа гэтэл тэрний маань хариултыг энэ кино надад өгсөн юм:.Үнэхээр л хэрвээ "Чи энэ байхгүй бол яах уу?" Энэ орчлон ямар байх бол чиний хамаатан садан гэр бүл найз нөхөд гээд л бодоход үнэхээр сонирхолтой. Амьдралд чи цор ганц гэдгээ ойлгох хэрэгтэй бөгөөд хамгийн чухал чи энэ амьдралд ямар их өөрчлөлтийг хийх боломжтой, хичнээн олон хүний амьдралыг өөрчлөх боломжтой вэ гэх мэт маш олон сайхан зүйлсийг чи бүтээч чадна.
Хэрвээ ТОМАС ЭДИСОН байгаагүй бол хүн төрөлхтөн хэзээ гэрлийн шилтэй учрах байсан юм бүү мэд хэхэ. Энэ мэт олон гайхамшигт өөрчлөлтийг чи хийж чаднаа залуу минь. Хүн энэ хорвоод хүнээр л дутдаг гэдэг үнэхээр үнэн үг шүү учир нь таны нөхөрлөсөн уулзсан хүн чинь таныг болон та түүнийг хэрхэн өөрчлөх боломжтойг мэдрэх ямар сайхан гээч энэ хорвоод хүн болгон ямар нэгэн байдлаар хүнд нөлөөлж амьдардаг. Мэдээж амьдрал солонгын долоон өнгөнөөс ч олон өнгийн хүмүүс бидний эргэн тойронд амьдарч байдаг.
"Амьдрал бол Солонго шиг бас энэ Бялуу шиг"Тэгэхээр амьдралд хэрэгтэй ч хүн байна хэрэггүй ч хүн байна. Харин та хэн болох чинь чиний гарт л байна. Сайн хүн боллоо гэхэд гэр бүл, найз нөхөд, улс орон, дэлхийн хэмжээнд гайхамшигт эерэг өөрчлөлтүүдийг авчрах болно. Амьдрал бол үнэхээр гайхамшигтай.
Хэрвээ чи энэ хорвоод байхгүй бол энэ хорвоо ямар байх бол? Чамгүйгээр хэн гуниглаж хэн баярлах бол? Зүгээр л чи амьдарвал амьдарсан шиг л амьдар.....Учир нь чи ГАНЦ л амьдарна.
No comments:
Post a Comment