Friday, August 5, 2011

Аз жаргал....:-)


Энэ хорвоо дээр хүн болж төрөөд нийгэмтэй харьцаж бодож тунгаадаг болохоос эхсүүлээд хүн бүрийн эцсийн гэж хэлж болохоор нэг зорилго нь "Аз жаргал" хэмээх үл талигдах үг юи.
Husel
Хүн бүр л "Аз жаргал" гэдгийг өөр өөр тодорхойлж өөрөөр илэрхийлж хэлдэг. Саяхан хүртэл нэг найзтайгаа ярь байгаад асуутал мөнгө, хайр гээд л олон олон зүйлийг л нуршиж байна. Хэхэ. Юу ч гэсэн миний мэдэх "Аз жаргал" гэдэг үгийг тайлбарлахийг хүслээ. 
Happiness
Хамгийн сайхан зөв тодорхойлолтыг би ашигладаг гэхүүдээ. Сэтгэлзүйчид хүртэл энэ үгийг маш олон утгаар нь илэрхийлж тайлбарладаг. Гэхдээ Германы сэтгэлзүйчийн тодорхойлсноор бол "Аз жаргал" гэдэг зүйл нь хүн болгонд өөр өөр байдаг боловч үүнийг бүрдүүлэгч 6 хүчин зүйлээс тогтож байдаг гэнэ.
Нэгдүгээрт. Бидний сайн мэдэх хүн бүрийн хэлэх дуртай. "ХАЙР"
Love
Мэдээж хайр гэдэг ухаагдахуунд энэ хорвоо дээрх бүхий л хайрын ухагдахуунууд орж байгаа. Жишээ нь. Ээж, Аав,Ах,Дүү гэр бүл хамаатан садан, найз нөхөд, хосуудын хайр гээд л бүхий л хайрууд орно.
Хоёрдугаарт. АМАР ТАЙВАН БАЙДАЛ
Хүн бүр л энэ хорвоод амар амгалан энх тайван амьдрахыг хүсдэг шүүдээ. Жишээ нь шөнө орой хотын гудамжаар алхая гэж бодоё тэгвэл хэн ч ч саад болохгүй аюулгүй газраар алхаж байж л тэр нь тайвширал болно шүүдээ. Амар тайван байдлыг бүрдүүлэгч маш олон зүйлс байдаг. Та амар амгалан байдлыг өөр өөрийнхөө л бий болгож чадна. Жишээлбэл: Мөнгө, бясалгал, хэн нэгэнтэй ярилцах ч юмуу маш олон байдлаар үүнийг мэдэр ч чадна. Гэтэл хүмүүс мөнгө бол амар тайван байдлыг бий болгогч хэрэгсэл гэдгийг ойлгохгүй түүнийг ихээр хуримтлуулахыг хүсэн өөрсдийгөө стрессдуулж улам л зовоож байдаг. Гэхдээ миний хувьд би бясалгал хийдэг. Хэхэ. өөр зөндөө зүйл байнааа хэхэ.
Гуравдугаарт: ХҮСЭЛ,ЗОРИЛГО
Husel
Мэдээж энэ хорвоод мөрөөдөлгүй. Тэр дундаа ганц удаа мөрөөдөж байгаагүй хүн гэж байхгүй байхаа тэр хүн, хүн л юм бол хэхэ. Хүсэл, зорилго гэдэг бол тэр хүнийг "Аз жаргал"-тай болгогч асар том идэвхижүүлэгч байдаг. Бид хааяа гунисан үедээ найзуудтайгаа сайхан мөрөөдөөд суухад сэтгэл нэг л сайхан болоод л ирдэг шиг. Энэ зүйл нь биднийг инээлгэж баяр баясгалантай амьдрахад хүргэдэг. Зорилготой байнаа гэдэг энэ амьдралд ямар нэгэн "PASSION"(энэ үгийг би орчуулж чаддагүй юмаа. Хэхэ) байна л гэсэн үг шүүдээ. хэхэ. Залуу хүнд зорилго үгүй бол эх оронд ирээдүй үгүй гэж нэг залуу хэлж байсан санагдана. Хэхэ. Тийм болохоор хүний хүсэл мөрөөдлийг бүү унтраа гэдэг шүүдээ. Өөрийн гэсэн мөрөөдөл, зорилготой байна гэдэг чиний гэх зүйл байна л гэсэн үг шүүдээ.
Дөрөвдүгээрт: ОРОН ЗАЙ
Oron_zai
Хүмүүс ямар үед хамгийн аз жаргалтай байдаг вэ? Мэдээж өөрийн гэсэн зүйлтэй бол шүүдээ. Энэ миний үзэг, миний гэр, миний найз, миний гээд л энэ хорвоод миний гэдэг зүйлийг хэлж болохоор хэдий их зүйл байна тэр бүхэн тань таны энэ нийгэмд таны гэсэн тодорхой орон зайг бий болгож байгаа учраас өөрийгөө ядаж л өмчтэй(Хэрвээ би социолист дэглэмд амьдарч байсан бол намайг аз жаргалтай болгох нэг зүйл хасагдах байлаа гэж хэхэ) байна шүүдээ. Та хүн болж төрсөн л бол ямар нэгэн нийгмийн тодорхой орон зайд амьдарч байна гэсэн үг юм. Энэ нь юу вэ гэвэл та тодорхой нийгэмийн бүлэг ,хүрээллүүдэд(Анги хамт олон, Клуб, ТББ, гээд л зөндөө байнаааа ) хамаарагдан амьдарч байна гэсэн үг. Тэгэхээр та ядаж л нэг хүнд хэрэгтэй байх нь хэхэ. Өөрийн гэсэн зүйлтэй байна гэдэг сайхан биш гэжүү. 
Тавдугаарт: ДУРСАМЖ
Memory
Хахаха. Та одоо энэ үгийг уншаад юу бодож байна. Хүн бүр л өөрийн гэсэн сайхан дурсамжтай шүүдээ. Мэдээж тэр дурсамжууд нь сайн муу гээд л ертөнцийн жамаар 2 талтай асуудал. Муухай дурсамжууд хэзээ ч хүнийг аз жаргалтай болгодоггүй болохоор үнийг хаяад сайны талаар ярилцая. Гайхамшигтай гэж хэлж болмоор сайхан сайхан дурсамжуудыг бид маш их үлдээсэн байдаг. Манай нэг удаа учиргүй зүгээр сууж байгаад инээгээд байхаар нь би асуусан чинь ТОМ ЖЕРРИ-г бодоод гэдэг байгаа тэгэхэд тэр үгийг сонсоод миний нүдэнд жерри томыг хорлож байгаа зураг нүдэн мярс хийхэд дүүтэйгээ нийлээд л хөхрөлдөж билээ. Бидний мэддэгээр дурсамжыг бүтээдэг маш олон зүйл байдаг. Зургийн цомог, анхны хайр, дуу хөгжим, бүжиг, хүн гээд л хэлээд байвал мөн л дуусахгүй. Хэхэ. Тэгэхээр хүн энэ хорвоод хэдий хэр сайхан дурсамжууд бүтээнэ түүнийхээ хэрээр аз жаргалтай байдаг. Магадгүй хэзээ нэгэн цагт би ажлынхаа ширээний ард өдөр цонхоор харангаа ангианхаа хүүхдүүдийг бодоод л инээмсэглэж зогсох байхдаа. Хүнийг байнга аз жаргалтай байлгадаг цөөн зүйлсийн нэг шүү......
Зургаадугаарт: ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ
Thumbs_up_happy_face
Энэ зүйл нь Дээрх 5 ухагдахуунтайгаа Шууд хамааралтай бөгөөд дээрх таван зүйлс хэр зэрэг дээшлэнэ таны өөртөө итгэх итгэл төдий хэр л дээшилнэ гэсэн үг шүүдээ. Та найз охин(хөвгүүн) тэй бол найзууддаа би чинь үерхдэг хүнтэй шүүдээ гэж хэлэх ч юмуу, би чинь сайхан гэр бүлтэй, санхүүгийн эрч чөлөөтэй, дэлхийг өөрчлөх мөдөөдөлтэй, өөрийн гэсэн найзууд нийгмийн хүрээлэлд хамрагдан, өөрийн гэсэн зүйлстэй бол, мөн хэнээс илүүтэй зөвхөн таньд л байдаг дурсамжуудтай бол та хэний ч өмнө, хэнээс ч илүү өөртэй итгэлтэйгээр ямарваа нэгэн зүйлд хандан хүмүүстэй харилцах болно.Жишээ нь та олны өмнө сайхан үг хэлчихээд л бууж байвал таньд ямар санагдах бол хүн болгон таньд урмын үг хэлэн таньтай зураг авхуулахыг хүснэ шүүдээ. Та хэр зэрэг өөртөө итгэлтэй байх нь дээрх ТАВАН зүйлээс шалтгаалдаг гэдгийг сайн бодоорой.
Хүн бүр л энэ орчлонд "Аз жаргал" -г хайн түүний араас л явдаг шүүдээ. Тэгэхээр таныг баяр баясгалантай сэтгэл амар сайхан болгох маш олон зүйл энэ хорвоод байдаг гэдгийг та санаж яваарай. "Аз жаргал"  үргэлж таны хажууд л байдаг. Хэрвээ та түүнийг мэдрэхийг хүсвэл зүгээр л, зүгээр л мөрөөд, зүгээр л чин сэтгэлээсээ хий. БАЯР баясгалан аз жаргалын илрэл нь чинь сэтгэлийн ИНЭЭМСЭГЛЭЛ-д л оршиж байдаг.
Шри шри РАВИ шанкарын хэлснээр Та аз жаргалтай амьдрахыг хүсвэл зүгээр л бүгдийг хүлээн зөвшөөр гэдэг члэн. Бүгдийг л хүлээн зөвшөөрвөл амьдрал бас л сонирхолтой байх байх хэхэхэ.

No comments:

Post a Comment