Thursday, November 8, 2012

I was here

Өдөр бүр хүмүүсийн амьдрал өөрөөр өрнөдөг гэхдээ та мэдэхгүй байгаа ч гэсэн тодорхой нэгэн өөрчлөлтүүд заавал болж л байна. Өнөөдөр цас ороод зарим хүмүүст нь гуниг, зарим хүмүүсийн дотор нь сэтгэл нь гэгэлзэж л байгаа байх.

[[posterous-content:pid___0]]

8 сарын дундуур санаандгүйгээр Beyonce"I Was Here" гэдэг дууг сонсоод амьдралд маань бас л нэгэн өөр мэдрэмжийг төрүүлж билээ. 

"Урсан өнгөрөх цаг хугацаанд ямар нэгэн зүйлийг би үлдэхийг хүсэж байна" гэж эхэлдэг энэ дуу эхнээсээ эхлээд л толгойд маань гэрэл асах шиг мэдрэмж өгсөн.

Idea_bulb
Бид өнгөрөн одох цаг хугацаанд хэн нэгийг үзэн ядаж, хайрлаж, гуниглаж, талархаж л байсан. Энэ бүхэндээ тодорхой нэгэн орон зайг үлдээгээд л явсан.

Өөрийг чинь дэлхийг өөрчлөх ямар нэгэн зүйл хий гэж хэлэхгүй

Афганистанд очиж байлд, Энхийг сахиулагч бол, Гайтийг авар, Дэлхийн ан амьтдыг хайрлаж хамгаал гэж хэлэхгүй зүгээр л бусдад дор хаяж гай болохгүйхэн шиг л амьдар.

Энэ дууг сонсохоор яагаад  ч юм дотор маань гүйдлээр цохиулж байгаа юм шиг мэдрэмж төрж илүү урам зоригтойгоор амьдралыг хардаг. :D

Одоо бодогдсон сэтгэгдэлээ хэлье.

  1. Амьдралын жам цаг хугацаа өнгөрөөд л одно бид тэр үед тодорхой орон зайг хаа нэгтээ өнгөрөөгөөд л одно. Тэрхүү дурсамжнуудаа заримыг нь өөрчихийг хүссэн ч энэ боломжгүй. Тэгэхээр нэгэнт өнгөрснийг өөрчилдөггүйгээс хойш ирээдүйдээ илүү итгэлтэйгээр одоодоо сэтгэл хангалуун амьдрах хэрэгтэй.
  2. Хүслийг хясдаг хорвоогийн жам болохоор өөрсдийгөө тэгэж зовоох хэрэг ч байна уу. Аристоталь "Их хүснэ гэдэг өөрөө зовлонгийн үндэс" гэсэн байдаг өөр маш олон ухаантан хүмүүс хэлсээр л байдаг. Гэхдээ далай лам хэлэхдээ би хүсэхийг хэзээ ч буруутгаж байгаагүй гагцхүү тэрхүү хүсэж байгаа зүйл чинь өрөөл бусдын төлөө л том зүйлийг хүсэж тэмүүлэх хэрэгтэй гэсэн байдаг.
  3. Хүн бүрд бусдад туслах тодорхой цаг хугацаа ирдэг. Баабар гуайн хэлсэн үг шиг..  харин тэр туслах цагтаа бүх хүч чадлаараа тусал.
  4. Богинохон энэ амьдралд илүү тод мөр үлдээхийн тулд хайрлавал хайрласан шиг хайрла, хийвэл хийсэн шиг хий аливаа зүйлийг харамсахааргүйгээр өнгөрөө.
  5. Гэхдээ үйл болгон сайн байдаггүй гагцхүү зөв сэтгэлээр соёл эерэг хөрсөөр тэжээгдсэн тэрхүү бодол л зөв үйл болно тэгэхээр эхлээд өөрийг зөв сайн хүн болоход анхаар.

Ингэж НҮБ-н индэр дээр дуулсан хүнийг би л лав санахгүй юм байна. Нулимс гарах нь :-)

Одоо Beyonce I was Here гэдэг хөдөлгөөн өрнүүлж байгаа бөгөөд 

http://www.iwashere.org/  эндээс сонирхож болно.

[[posterous-content:pid___1]]

Monday, October 29, 2012

Хүлээ....

Чамайг явсан өдрөөс чамайг санаж эхэллээ..

Чанд ганцхан сэтгэлийн угтаа чамайг дурсан

Учрах гэж учирдаг даруу тавиланд уягдан

Чамайг хүлээн салхин дунд алхлана

 

Ганцаар мэлмэрэн уулсын оргилыг харан 

Сарыг ширтэн чамд үгээ хэлнэ.

Сэтгэлд минь дүүрэн чиний тэврэлт 

Наран мишээх мэт аз жаргалыг мэдрүүлнэ.

 

Бяцхан бодолд хөтлөгдөн дахиад л чамайг бодлоо

Хав хар үүл дэлхийг нөмрөх мэт 

Сэтгэлд гунигийг төрүүлнэ

Чамайг санаж ганцаардан 

Чамайг санаж инээмсэглэнэ.

 

Алс холын замд сайн яваад ирээрэй гэж

Талын монгол чинь чамайг хүлээнэ

Уудам талын чинь сэвэлзүүр салхи чамайг хүлээнэ

Уртын сайхан дуутай уянгын тансаг монгол аялгуу чинь чамайг хүлээнэ

Уулзаж учирч байсан хүмүүс чинь чамайг хүлээнэ

Цэлмэг хөх тэнгэр чинь хүлээнэ

Чамд л ганцхан зориулагдах цэцэгс чамайг хүлээнэ

Уул усны чинь онгод сахиус хүлээнэ

Урт цагаан сахал, буурал үстэй ахмадууд чинь хүлээнэ

Хүний нутгийн тэнгэр гэж бүү бодоорой хүслээ дагах шувуу мэт хөвөр ч байгаадаа чиний араас

Санаа хүслийн алсаас сайхан залуу чинь чамайг хүлээнэ

Цэцэгт талын дундаас эрвээхэй үргээн гарч ирэх чамайг би хүлээнэ.

 

 

Saturday, October 6, 2012

Битгий шантар дүү минь

Хорвоо дэлхийд өдөр бүр наран манддаг бол хүн өдөр бүр инээмсэглэн сэрэх бол уу... Ах нь өглөө босоод энэ үгийг бодлоо өнөөдөр би чамайг дагуулан дахиад л чиний төлөө гэх сэтгэлдээ хөтлөгдөн Японы сургуулиудын үзэсгэлэнд дагуулж явах санаатай чамаас өмнө босоод чамайг босохыг чинь хувцаслахыг чинь харан, хоцорлоо хэмээн хэдэн үг чулуудан гэрээс гарснаа санаж байна уу... Тэдгээр үгийг хэлж байхдаа чиний минь хүслэн болсон ЯПОН оронд очвол аливааг эмх цэгцтэй хийж, өөртөө маш их анхаарал тавьж сурах байхдаа гэж бодон сууж билээ. Тэгээд Монгол-Японы төв орох замдаа ах нь 5 жил алхсан тэр л замаараа чамайг дагуулан хурдан хурдан алхахдаа чамд Күнзийн хүүдээ хэлсэн түүхийг ярьж өгснийг санаж байна уу... Хүүдээ 2 хон зүйл хэлсэн ч хүний амьдралд хөлөө олоод өөрөө явчих хэмжээний үнэ цэнэтэй өгүүлбэрүүд байсан юм шүү.

Бид хоёрыг очиход хэдий үйл ажиллагаа дөнгөж эхлэж байсан ч ах нь яагаад заавал чамайг дагуулан хамгийн ард суусан гээч хүмүүний амьдралд хүн олонтойгоо тэр дундаа нийгэмтэй зохицон амьдрах ёстой хэрвээ чи амьдралд жаахан хоцроод л хэт хүлээцтэй удаан чигээрээ байгаад л байх юм бол БОЛОМЖОО үргэлж алддаг юм гэдгийг л сануулах гэсэн юм гэхдий чи анзаараагүй байх лдаа.

Дараа нь лекцийн үер тэтгэлэг авахад заавал математик хэрэгтэй гээд хоёулаа математикийн шалгалтыг нь хараад миний дүү сэтгэл гутарсан байж магадгүй учир нь чамайг тэдгээр бодлогыг бодоогүй жил гаран болсон болохоор одоо санаж байгаагүйг чинь ч мэдэхгүй байна гэхдээ л тэрнээс хойш чи жаахан толгой гудайлгаад л гаран дээрээ бас цаасан дээрээ зураг зурсан гэхдээ аливаа зүйл алхам алхамаар явдаг юм шүү. Тийм болохоор битгий санаа зов эхлээд хэлээ сайн сурая дараа нь математикаа сайжруулая.

Дараа нь сургуулиудын танилцуулгууд явагдаж эхэлсэн харин чи өөрийнхөө суралцахыг хүссэн мэргэжлээр нь сургадаг сургуулийг хайн сургууль бүрийн танилцуулгыг анхааралтай ажиглаж суусныг нь ах нь ажигласан гэхдээ хэдий чамд тэдгээр сургуулиуд хэрэггүй байсан ч ядаж л япон оронд очоод ямар маягаар сурдаг, оюутнууд нь юу хийдэг талаар багахан ч болтугай мэдээлэл авсан байхаа. За энэ хүргээд өнөөдрийн бодсон зүйлээ ах нь дуусгая. Удахгүй хоёулаа дахиад л урагшаагаа алхах болно

Tuesday, October 2, 2012

Оролцоо 1

Өдөр өдрийн наран өөр өөр өнгөөр тусдаг юм шиг надад мэдрэгддэг. Түүний цацраг нүүрэн дээр минь ирэх үед л халуун дулаан тэрхүү мэдрэмжийг би илүү мэдрэн амьдралд минь гэрэл гэгээ болсон тэрхүү инээмсэглэлээ дахин олж авдаг. Хүн энэ хорвоо юуны төлөө төрсөн юм бол гэдэг асуулттай алхам тутамдаа тулгарах юм. Ямар ч л байсан хүн тодорхой зорилготой энэ хорвоод мэндлэн өөр өөрсдийн гэсэн хувь тавилан ухааны хүчээр өөрсдийнхөө амьдралын зорилгоо тодорхойлон түүнийхээ төлөө алхацгаадаг. Гагцхүү юу тодорхойлох нь чухал биш харин түүнийхээ төлөө юу хийж хөдөлмөрлөж байна гэдэг л чухал.

Baby_sun_sings
Тэгвэл зорилгыг тань биелүүлж чадахуйц зүйлдээ та Оролцох л хэрэгтэй. Би энд Оролцоо гэдэг зүйлийн талаар ярьж байна. 10 жилд байхдаа би сургууль дээр хагасайн өдөр болгон болдог бүхий л дугуйланд хамрагдахыг хичээдэг байлаа.(Гэхдээ бөх, зураг-с бусад хэхэ) Энэ зүйлүүд маань иргээд харахад надад асар олон зүйлийг өгсөн байдаг. Дор хаяж л би хүмүүстэй харилцах тал дээр хамаагүй үеийнхнээсээ сайн, бас хагасайн өдөр гэдэг өдөр миний хувьд хичээлийн өдөр мэт л өнгөрдөг байлаа(Хэрвээ би хагасайн өдөр тийм зүйлд хамрагддаггүй байсан бол зүгээр л SONY тоглож, эсвэл кино үзэж тэр цагийг өнгөрөөх байсан байх) ОРОЛЦОО гэдэг зүйл ихэнх тохиолдолд үргэлж олон хүнтэй хамтарч явагддаг, ер нь багийн системийг шаарддаг, бас хатуужил, нэг нэгнээ ойлгох ур чадварыг суулгаж өгдөг энэ бүх үйл явц нь хүнд маш олон зүйлийг өгдөг.

Mahatma_gandhi_childhood_photos_images_pics
Миний бас нэг дуртай үг байдаг өчигдөр буюу 10 сарын 2 Махатма Ганди-н төрсөн өдөр болсон тэр хүний үлдээсэн "Be the change, if you want to see in the world" хорвоо дэлхийг чи ямар байлгахыг хүсэж байна түүн шиг ээ өөрчил бас тийм байлгахын төлөө оролц.магадгүй бид оролцоо гэдэг зүйлийг багаас л авч чаддаггүй байх учир нь биднийг бага байхаас л эцэг эх минь бидний өмнөөс бүхий л явдалд шийдвэр гаргасаар ирсэн болохоор л өдий насанд хүрсэн ч гэсэн шийдвэр гаргагч хэмээн бидний ярьдаг хүмүүсийн санаа бодол, үйлдийг үг дуугүй дагасаар л байна. Гэхдээ бид заавал том том өөрчлөлтийн төлөө санаа зовж түүнийг өөрчлөх гээд байх албагүй лдээ (оролцож байвал уул нь сайнлдаа). Ямартай ч өөрийнхөө чадах зүйлээсээ л эхлэж оролцох хэрэгтэй.

Хэдэн зүйл дурдчихая хэхэ..

  1. Та өөрийн амьдарч, ажиллаж байгаа орчиноо өөрийн бодсон шигээр өөрчилж болно. Ядаж гэр доторх тавилгаа өөрчилөөд үзээрэй амьдралыг арай өөр өнцөгөөс харах байх. Социализмийн үед хүмүүс ажлын 6 өдөртэй байж байгаад 5 өдөрт шилжихэд амралтын өдрийг гэртээ хүмүүс өнгөрүүлэх болж гэр орондоо илүү анхаарч байсан гэдэг түүн шиг та амьдралдаа түр ЗОГСОЛТ хийгээд үзээрэй.
    What-do-lucid-dreams-feel-like
  2. Өөрийнхөө төлөө ядаж ном зохиол уншиж, харилцааныхаа чадварыг сайжруулах хэрэгтэй. Нэгэн удаа Күнзийн шавь нь хүүхдээс нь танай эцэг эрдэм чадалтай төгс хүн тул чамд маш олон зүйлийг зааж сургасан байхдаа гэж хэлтэл хариуд нь хүү нь эцэг минь надад 2 зүйл л хэлсэн. Эхлээд бага байхад надаас чи УРАН ЗОХИОЛ -сонирхож байна уу гэж асуусан би үгүй л гэсэн тэгтэл чи уншиж бай хүн энэ хорвооод ганцаар амьдрахгүй олонтой амьдрана тэгэхээр чи уншснаар үгийн баялаг чинь нэмэгдэж хүнтэй харилцахад эвтэйхэн болно гэж хэлсэн дараа нь Надаас чи ХУУЛЬ судалж байна уу гэсэн би бас л үгүй л гэсэн тэгтэл хууль судлаж бай энэ хорвоод хүн нийгмийн амьтан тул олонтой зохицож амьдрах хэрэг гарна тэгэхээр тэдэнтэй яаж харьцах талаар хууль чамд зааж өгнө гэсэн гэдэг. Хэхэ..Хоёрхон ч гэсэн хүнд хэрэг болох том санаа хэлсэн байгаа юм шүү.
    Reading_books
  3. Оролцоо гэхээр юм болгонд оролцоно гэсэн үг биш ээ. Өөрт болон өрөөлд эерэг нөлөөлөхүйц зүйлд оролцож бай. Оролцсноор чамд ашиг тустай эрдэм мэдлэг, туршлага, амьдралд чинь нөлөөлөхүйц зүйлд оролцож байх хэрэгтэй.
  4. Хүн оролдоод л байвал амжилтанд хэзээ нэгэн цагт хүрнэ гэдэгт би итгэдэг. Гэхдээ зөв зүйлд оролдож оролцох хэрэгтэй. Оролцож л байгаа бол чин сэтгэлээсээ оролцох тун.
    Success_baby

Friday, September 28, 2012

Нам гүм

Чамайг хайн цэцэгсийг үнэртэн явсаар 

Нүцгэн модны доор тулаад ирлээ

Шаргал улаан навчис газраар хөгөлрөн

Газрыг бүрэхжээ..

Дээш тэнгэрийг харвал

Цагаан үүлэн дээр нэгэн бийр цэнхэр тэнгэрийг будан 

Салхины хөдөлгөөнд найгалзана харагдана

 

Тэртээд байх чиний дүр сэтгэлийг гэгэлзүүлэн 

Намарт дуртай мэт навчсын дунд нам гүмийг мэдрэн зогсоно

Юу бодож хэнийг хүлээн зогсож буйг хэн ч үл мэдэн гагцхүү 

Түүний нүдэнд гунигийн харц мэдрэгдэнэ

 

Орчлонгийн уудмаас чамруу довтлох мэт хүчит салхи ирж буй нь мэдрэгдэн 

Навч мод хоёрын нэгэн үе ижилдэн дассан мэт дурсамжийг сэдрээнэ

Ятга хөгжим янагийн дуун лугаа адил 

Сэтгэлд өнгө нэмэн нэгэн бодолд дарагдуулна

Хайр гэгч мянганы хүлээсэнд хүлэгдэн 

Юуг ч эс хийж чадахдаа бухимдан 

Энэ орчлонгоос одохыг хүснэ:.....

Намар чи юутай сайхан

Юутай өнгөлөг, юутай гэгээлэг, юутай тайван , юутай хатуу, юутай гашуун юм бэ.....

1276291gey6xkzcov

Thursday, September 27, 2012

Andy Williams гайхамшигтай хоолойтой

Хүний амьдрал гэж сонин юмаа... Биднийг амьдралд завгүй, өөрийгөө ч анзаарахгүй амьдарч цагийн урсгалыг даган алтан навчсын унахтай зэрэгцэн хажуугаар нь хурдан хурдан алхсаар намар цагийг угтчихаж. Үхэл амьдрал ээлжилдэг хорвоогийн жам урсан өнгөрсөөр бид нарын сайн мэддэггүй гэтэл уран бүтээлийг мэддэг Andy Williams 84 насандаа өнгөрдөг хоёрдахь өдөр биднийг навч цэцэгс бодон алхаж байгаад аль хэдийн тэнгэрт хальчихжээ. Гэхдээ хамгийн гол нь энэ хүн дэлхийд алдартай өөрийнхөө дуу хоолойгоор бүтээгдэсэн хэдэн уран бүтээлээ бидэнд үлдээжээ. Энэ хүн 8 алтан, 3 платиниум албум буюу гайхамшигтай хоолойг бидэнд үлдээжээ... Одоо энэ хүний хэдэн алдартай дууг сонсгоё.

Хорвоо чамайг нэг өдөр төрүүлж

Нэг мөчид л чамайг аван одон.. Харин иргэж харах боломж олдвол юу хийчихсэн байх бол?

Энэ дууг бага байхаас эхлээд л шинэ жил болохоор бараг бүхий л кинон дээр явахыг нь сонсоод ийм гоё дууг хэн дуулдаг байлаа гэж боддог байлаа..Ялангуяа гэртээ ганцаараа дээр.

 

Tuesday, September 25, 2012

Гэрэлтэн харагдах нарны туяа

Бодлын тэнгист автан умраас өрнөдрүү довтлох зуур 

Богинохон ч гэсэн хүний амьдралд жаргалын гэгээ татуулагч 

Намар цаг минь сайн байна уу...

 

Намайг жаахан байхад тэднийг өтөл байх үед

Шаргалтан харагдах нарны туяанд нүүрээ наан

Налгар намрыг мэдрэн тэнгэрээс унах мэт

Шаргал улаан навчсын дунд хөх тэнгэрийг харан хэвтдэгсэн

Аз жаргалын туяа жүржийн үнэртэй хамт над дээр ирдэг 

Намар цаг минь сайн байна уу...

 

Улаа бутруулсан хацар, нүүрэн дүүрэн мишээлтэй

Гялалзсан хар нүдтэй жирийн нэгэн монгол хүн жижигхэн ч гэсэн улаанбаатарынхаа гэрэлт гудамжаар алхлан

Шинэ амьдрал минь сайн байна уу,,,

Намар цаг минь сайн байна уу... хэмээн мэндчилнэ