Tuesday, May 29, 2012
Миний Босс Ажлыг ч хүнийг ч ална....
Sunday, May 13, 2012
Бүү мэд
Гэнэт ирдэг гэнэт буцдаг
Гэнэт гайхшруулдаг
Гэнэт инээмсэглүүлдэг
Намрын налгар өдөр
Өвлийн цастай шөнө
Хаврын орой
Зуны урин цагтай хамт үргэлж хамт байдаг
Үзэсгэлэн төгс үнэхээр нэгэн аз жаргал
Үүрээр ирээд шөнөөр буцдаггүй
Үүрд хамт байдаг аз жаргал
Зовох цагт түшиг болж
Өлсөх цагт хоол болж
Цангах цагт цангааг тайлдаг
Аз жаргал чи хэнийг дуудахад гарч ирдэг
Хэнийг дуудахад гарч ирдэггүйг чинь
Би мэдэхгүй
Гагцхүү амьдралын аясыг хөврөх
Цагийн элээнд хамт байдаг
Эцэс төгсгөл нь үл мэдэгдэх
Аз жаргал чамдаа баярлалаа...

on Saturday, May 12, 2012 at 9:34pm
Залуу нас
Хэний төлөө гэж явах вэ..
Хүсэж ирдэггүй, хийсэж оддог залуу нас
Хүний хүслээс давсан залуу нас
Хөл нь газар байдаггүй үргэлж дүүлдэг залуу нас
Эрх чөлөөг тунхаглан
Ирээдүйг дуулдаг залуу нас
Андын үгээр хурцлагдаж
Мөрөөдлөөр жигүүрлэдэг залуу нас
Хором бүрийг анзааралгүй
Хийсч, дарьвиж явдаг залуу нас
Маргаашийг үл таамаглан
Амьдралын нугачаанд хүн болдог залуу нас
Баяр хөөрийг мэдрэн
Хэзээ ч дахиж ирэхгүй эрч хүчийг мэдэрдэг залуу нас
Хэн нэгэнийг бодон түүнийхээ төлөө хөвөрдөг залуу нас
Хязгаар нь үл байх хүслээ андууддаа хэлж
Ирээдүйрүү сэтгэл зүрхээ нэгтгэдэг залуу нас
Дурсамжийг үйлдвэрлэж, алдаагаар чимдэг залуу нас
Тэмүүллээр дүүрэн маргаашийг хайрладаг
Бусдыг гомдоож, баярлуулдаг залуу нас
Хэний төлөө гэж
Хэний өмнөөс гэж явах вэ...
Аз жаргал гэдэг үгийг зүрхэндээ хадгалаад
Өнөөдрийн хором бүрийг хайрлан амьдрая
Миний залуу нас надтай л хамт явна.
Хэнд ч надаас миний залуу насыг хулгайлах эрх байхгүй
Залуу хүн залуу хүнийхээ төлөө л амьдардаг юм
Хүсэл мөрөөдлийнхөө төлөө хөврөн одсу...

Анд минь чи урагшаа л алхаарай
Анд минь чи урагшаа алхаа...
Алхаж явах амьдралд чинь
Алаглаж ургасан цэцэгс тааралдана
Анхааруулах гэж замд цагдаа ч шүгэлдэнээ..
Гэхдээ анд минь чи урагшаа л алхаарай
Гэрэлтэй ирээдүйн замд чинь
Нүүрээ будсан хүүхэн ч тааралдана
Онгон талын бодьгал ч тааралдана
Олноос онцгойрох юм үгүй ч сэтгэлтэй нэгэн ч тааралдана
Гэхдээ анд минь чи урагшаа л алхаарай
Хүсэл мөрөөдөл дүүрэн энэ амьдралд
Хүслийг чинь биелүүлэгч нэгэн ч тааралдана
Хүний мөсгүй нэгэн ч тааралдана
Хүндлэл үзүүлэх нэгэн ч тааралдана
Гэхдээ анд минь чи урагшаа л алхаарай
Улиран өнгөрөх цаг мөчид
Хаврын салхи ч тааралдана
Зуны сайхан бороо ч тааралдана
Намрын шаргал навчис ч тааралдана
Өвлийн хүйтэн жавар цагаахан цас ч тааралдана
Гэхдээ анд минь чи урагшаа л алхаарай
Хийгээд хийгээд дуусахгүй хорвоод
Гэрийн ажил ч тааралдана
Бусдын ажил ч тааралдана
Бүгдийн төлөө ажил ч тааралдана
Хүслийн чинь ажил ч тааралдана
Гэхдээ анд минь чи урагшаа л алхаарай
Дуулим энэ хорвоод
Дутууг чинь нөхөх нэгэн ч тааралдана
Дуугүйхэн араар чинь муулах нэгэн ч тааралдана
Дүүрэн сэтгэлрүү чинь ус цацах нэгэн ч тааралдана
Зуун жил хамт байх нөхөр ч тааралдана.
Гэхдээ анд минь чи урагшаа л алхаарай
Гэрэлт энэ орчлонд өөрийнхөө жаргалын төлөө л гишгээрэй
Хүсэл мөрөөдлийнхөө зүг л далавчаа дэвээрэй
Хүний зааж өгсөнд бус өөрийнхөө зүрхийг дагаж нисээрэй
Амьдралд тааралдах олон бэрхшээлд нулимсаа залгиж
Ганцаараа битгий яваарай
Андын халуун гараас атгаж
Олонтойгоо хамт даван туулаарай...
Гэхдээ анд минь чи урагшаа л алхаарай...
Хэний ч замаар бус өөрийнхөө дурлах
Хэзээд харамсахааргүй замаараа урагшаа л алхаарай...
Уул өөд өгсөхөд чинь тулах цэг
Урсгал сөрж сэлэх үед хүч нэмэх сэлүүр
Салхи сөрж нисэх үед чинь далавч нь байхыг хүснэ би....
Таван хаврыг хамтдаа угтсан
BFF Оонгоодоо зориулав..
2012 оны 4 сарын 13
Дахиад л нэг хавар ирж нэг насыг нэмлээ..
Төрсөн өдрийн мэнд хүргэе.
:-)
Дахиад л нэг бодол...
Гуниглал хагацал үгүй болж тэнгэр цэлмэх мөч иржээ
Гуниглан шаналах үе ч холдож
Он цагийг илээсэн амьдрал дунд
Гэгээн алсын мөрөөдлөө тээн
Хаварын зөөлөн салхинд хацраа элбүүлэн
Хэний ч анзаарахгүй моддын хажуугаар алхлан явна.
Тэртээ алсад өнгөрөн одсон дурсамжуудыг нэг санагалзан
Элээн өнгөрүүлсэн дурсамжийн салхинд хөврөн
Хэнд ч хэлээгүй ариухан дурсамжаа тээн
Тэр нэгэн модны хажуугаар алхлана
Уулын цас хайлж, урсгал мөрөн хоржигноод хавар болжээ..
Ахиад л нэг дурсамжийг ардаа өнгөрөөн холдон явна...
Эргэж хэзээ ч учрахгүй тэр нэгэн охиныг дурсан
Дурлаж явснаа, хайрлаж явснаа санагалзан эцсийн хэдэн мөртийг тэрлэнэ...
Уул нь холдож, нар нь алга болох бишдээ
Улирах энэ цаг мөчид цаг хугацаа гэгчийг хэн захирах вэдээ
Өлгий авс хоёрын хоорондох зуурдын амьдралд
Өнгөцхөн төдийд юунд сэтгэл алдарнам
Өөрийн гэх зүйлгүй ч өрөөлд өгөх зүйлтэй ч юм билүү
Амьдралд анзаарахгүй зүйл зөндөө
Ахиад л нэг хаврыг үдэж ахиад л нэг зуныг угтана...
Эргэх энэ орчлонд дөрвөн улиралыг хөглөн
Дурсамжийн салхинд хөврөх энэ үед
Дулаан уруулаараа хацарт минь хүргэх хэн байна.....
on Tuesday, March 20, 2012 at 1:27am
Төржээ би төржээ....
Таанын үнэр сэнгэнэсэн
Талын цэцэгс дэлгэрсэн
Тансаг монголдоо төржээ би
Тахилга хайрхандаа мөргөдөг
Таван хошуу малаа хайрладаг
Таван салаа боов идэж өслөө би
Ааяаа би өсчээ...
Эр өсөж эсгий сунажээ...
Талын цэцэгсийг тасдах гэж
Танын үнэрийг үнэртүүлэх гэж
Төрсөн гэрээсээ холдох гэж
Ижий бурхандаа үнсүүлэх гэж төржээ би..
Төржээ би төржээ...
.Төрөх үхэхийн завсардах зуурдхан насыг зооглох гэж
Төржээ би төржээ....,
on Saturday, March 3, 2012 at 3:05pm
Нисэхсэн
Залуу насаараа жигүүрлэн замба тивийн оргил өөд нисэхсэн
Хүн төрөлхтний манлайд нисэхсэн
Хүч дэлхийн тэргүүнд нисэхсэн
Сайхан сайхан охидын зүрхэн дундуур нисэхсэн
Саваагүй зангаараа захидал зууч нисэхсэн
Сарнаас цаагуур оддоос хурдан нисэхсэн
Салхинд туугдаж биш сөрж нисэхсэн
Давалгаа зовлон хоёрыг сөрж нисэхсэн
Дураа хантал газар буулгүй нисэхсэн
Хээрийн түүдэгний очноос ч илүү гялалзаж нисэхсэн
Нисэхсэн би нисэхсэн
Нэгэн насаараа нисч яваа жигүүртний адил жаргалыг мэдэрч нисэхсэн
Нисэхсэн би нисэхсэн
Нэгэн насаараа бүр дээшээ дээшээ нисэхсэн
on Tuesday, February 14, 2012 at 10:36pm