Friday, December 30, 2011

Дахиад нэг жилийг үдчихлээ..

Хэхэ... Нэг л мэдэхэд гэдэг үг шинэ он гарах буюу 12 сарын 31 дөхөөр л хүмүүсийн амнаас байнга л гарах юм би ч бас санаандгүй л хэлчих юм хэхэ.. Аргагүй биздээ нэг л мэдэхэд нэг жилийг ардаа орхичихож.... 

Хүний амьдралын богинохон хугацааны нэгхэн жилийг ардаа дахиад орхиж байна. Баяр гуниг, гутрал дагуулсан л байх бодвол гэхдээ гунирхаж, гутрахаас илүүтэйгээр баярласан цаг хугацаагаа илүү санагалзсан болохоор тэдгээр цаг хугацаа л үлдэждээ.. 

Илүү дутуу зүйлгүйгээр энэ жил миний амьдралд тохиолдсон цөөн хэдэн зүйлсээ бодоод дурдая гэж саналаа...

1. Хамгийн эхний онцлох зүйл маань 2 сарын 14 нд болсон яахын аргагүй амьдрал маань сайхан дурсамж болсон "LOCKS OF LOVE" хэмээх зүйлийг монголдоо анх удаа санаачлан ажил хэрэг болгосон маань залуу насанд маань тохиолдох сайхан дурсамжнуудын маань нэг болох байхаа..Энэхүү гайхамшигт санааг маань дэмжин хамтран зохион байгуулцсан "Newmediamarketingagency" болон "Мандухай" ХХК-н хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна.. Дэлхийн 27 улсад байдаг зүйлийг залуу хосууддаа зориулж монголоо 28 дахь улс болгох гэсэн хүслээ биелүүлсэн билээ..

Яагаад ч юм сайны хажуугаар саар гэгчээр залуу хосуудын маань хайр сэтгэлдээ үнэнч байна гэдгээ нэгэндээ тангараглаж хатгасан  цоожнуудыг ХААИС- явах замд байдаг "Туул" голын гүүрэн дээр өлгөсөн боловч хэн нэгэн хүн нь бүгдийг тасдаад авчихсан байналээ. Бодвол төмөрт өгсөн бололтой. Гэхдээ залуу хүний хайр хэзээ ч мохохгүй адилаар, залуу хүний хийж бүтээе гэдэг чин хүсэл хэзээ ч дуусахгүй адилаар ирэх жил дахин хийнэ гэдэгтээ миний бие итгэлтэй байгаа..

2. Далай ламын хэлснээр хүн жилд дор хаяж шинэ газар оронтой танилцаж үзэх хэрэгтэй гэдэг үгийг даган монголынхоо энергийн төв хэмээн нэрлэгддэг "Хамрын хийд" рүү анх удаагаа аялав хэхэ...

 

3. Маркетингийнхаа улсын олимпиадад оролцов. Үгүй яахав түрүүлээгүй ч гэсэн маш сайхан дурсамжтай 1 сарыг Анарцэцэг, Энхбат, Даваа-энх , Болортойгоо хамт оюутан насныхан нэгэн сайхан мөчийг хамт үдэв. 

189800_10150133123569074_596429073_6476215_1725197_n

4. Анх удаагаа монголд болж буй бурхан багшийн мэндэлсэн өдрөөр зохиогддог"Гэрэлт зул" өргөх ёслолд оролцлоо.. Үнэхээр гайхамшигтай. Тэнгэрт одоо мэт түгэх тэр олон зулнуудыг хараад л өөр ертөнцөд очсон мэт сэтгэгдэл төрж билээ. Яг л Tangled дээр гардаг шиг л хэхэ.

5. Дөрвөн жилийн хөдөлмөрөө үнэлүүлж монгол улсын баклаварын мэргэжилтэй дээд боловсролтой хүний тоог нэгээр нэмэв. Хэхэ.. 4 жилийн өмнө орно гэж бодож хүсэж мөрөөдж орсон сургуулиа нэг л мэдэхэд төгсөх цаг нь болоод төгсөхөд гаднаа биш дотроо баярын нулимс унагаж байлаа гэж хэхэ... Амьдралд бас л сайхан цаг хугацааг оюутан цагтайгаа хамт үдлээ гэж хэхэ..Би ингээд ТӨГСЧИХЛӨӨ гэж хэхэ...

Img_0036

6. Зиа ингээд амьдралдаа нэгэн шинэ хуудсыг эхлэхээсээ өмнө зуны сайхан цагтай золгосон учраас амралтыг амарсан шиг өнгөрөөхөөр шийдэв хэхэ..Ширүүн бороо, зуны халуун наранд түлэгдэн сайхан л амрах шив хэхэ.

Парагоныхоо найзуудтай зуныг ёстой л сайхан өнгөрүүлсэндээ..

Эрдэнэтэйгээ хамт зуслан дээр нь очин бас ч үгүй бас анх удаагаа Playtime -г үзэв үнэхээр гайхамшигтай байлаа хэхэ..

7. Их сургуулийнхаа найзтайгаа хамтарч анхныхаа компанийг байгуулан эхнийхээ ажил хэргийг олоод л амжилтай явж байнадаа.. Хэхэ

За ингээд зуныг дуусгаад өөрийгөө таниж мэдэхх процесстоо орон энэ тэнд баахан л газраар явав хэхэ.. Амьдрал гэж сайхан юмаа.. Алдаа оноон дээр дэнслэн байж амьдардаг нь амьдралын хууль юмдаа.. Өдөр нь нар мишээж шөнө нь сар гийсэн сайхан өдөр болгоныг өнгөрөөсөөр нэг л мэдэхэд 365 хоног элээн маргааш шинэ өдөр шинэ жил эхлэх ньдээ..

Ирэх жилд маань энэ жилд өөрийнхөө бий болгосон дотоод хүнийхээ хүчээр ажилт дүүрэн жил болно гэдэгт итгэлтэй байна. Түүнээс гадна маш олон хүнийг баярлуулж ИНЭЭМСЭГЛҮҮЛМЭЭР байна.. Хэхэ

Хоёр л үг хэлье...

Хүн бүхэн хайртай хүнтэйгээ учирг.

Хүн бүхэн нэгэндээ чин сэтгэлийн инээмсэглэл бэлэглэг гэж хэхэхэ..

Шинэ оны мэнд....

 

Saturday, December 24, 2011

Last Christmas

Last Christmas I gave you my heart But the very next day you gave it away This year To save me from tears I'll give it to someone special Last Christmas I gave you my heart But the very next day you gave it away This year To save me from tears I'll give it to someone special Once bitten and twice shy I keep my distance But you still catch my eye Tell me baby Do you recognize me? Well It's been a year It doesn't surprise me (Happy Christmas) I wrapped it up and sent it With a note saying "I love you" I meant it Now I know what a fool I've been But if you kissed me now I know you'd fool me again Last Christmas I gave you my heart But the very next day you gave it away This year To save me from tears I'll give it to someone special A crowded room Friends with tired eyes I'm hiding from you And your soul of ice My god I thought you were Someone to rely on Me? I guess I was a shoulder to cry on A face on a lover with a fire in his heart A man under cover but you tore me apart Now I've found a real love you'll never fool me again Last Christmas I gave you my heart But the very next day you gave it away This year To save me from tears I'll give it to someone special Last Christmas I gave you my heart But the very next day you gave it away This year To save me from tears I'll give it to someone special A face on a lover with a fire in his heart A man under cover buy you tore him apart Maybe next year I'll give it to someone I'll give it to someone special

Friday, December 9, 2011

Чи байхгүй бол яах уу?

Энэ хорвоо үнэхээр гайхамшигтай. Магадгүй гайхамшигтай гэдгийг олон зүйлээр батлан харуулж болох л юм. Яг л "Life is wonderful" гэдэг кино нь дээр гардаг шиг л хэхэ.. Ингээд л яриад байвал тасралтгүйгээр маш олон киноны нэрийг бичиж болох л юм учир нь кино өөрөө амьдралаас сэдэвлэсэн болохоор хүний амьдралд тохиолддог бүхэн бүгд кино болон бидэнд хүрдэг шүүдээ..

Гэхдээ энэ амьдралд миний амьдралд томоохон нэгэн өөрчлөлт оруулсан кино бол яахын аргагүй "It's wonderful life" буюу "Энэ бол гайхамшигт амьдрал" хэмээх кино юм.

Its_wonderful_life_

Амьдралдаа би анх удаа өөрийгөө хүнд маш хэрэгтэй хүн юм байна гэдгээ энэ киногоор дамжуулж ойлгосон юм. Би багадаа хэрвээ би байхгүй бол энэ хорвоо ямар байх байсан бол хэмээн их боддог байлаа гэтэл тэрний маань хариултыг энэ кино надад өгсөн юм:.Үнэхээр л хэрвээ "Чи энэ байхгүй бол яах уу?" Энэ орчлон ямар байх бол чиний хамаатан садан гэр бүл найз нөхөд гээд л бодоход үнэхээр сонирхолтой. Амьдралд чи цор ганц гэдгээ ойлгох хэрэгтэй бөгөөд хамгийн чухал чи энэ амьдралд ямар их өөрчлөлтийг хийх боломжтой, хичнээн олон хүний амьдралыг өөрчлөх боломжтой вэ гэх мэт маш олон сайхан зүйлсийг чи бүтээч чадна.

Wonderful_lamp

Хэрвээ ТОМАС ЭДИСОН байгаагүй бол хүн төрөлхтөн хэзээ гэрлийн шилтэй учрах байсан юм бүү мэд хэхэ. Энэ мэт олон гайхамшигт өөрчлөлтийг чи хийж чаднаа залуу минь. Хүн энэ хорвоод хүнээр л дутдаг гэдэг үнэхээр үнэн үг шүү учир нь таны нөхөрлөсөн уулзсан хүн чинь таныг болон та түүнийг хэрхэн өөрчлөх боломжтойг мэдрэх ямар сайхан гээч энэ хорвоод хүн болгон ямар нэгэн байдлаар хүнд нөлөөлж амьдардаг. Мэдээж амьдрал солонгын долоон өнгөнөөс ч олон өнгийн хүмүүс бидний эргэн тойронд амьдарч байдаг.

Rainbow_cake
"Амьдрал бол Солонго шиг бас энэ Бялуу шиг"

Тэгэхээр амьдралд хэрэгтэй ч хүн байна хэрэггүй ч хүн байна. Харин та хэн болох чинь чиний гарт л байна. Сайн хүн боллоо гэхэд гэр бүл, найз нөхөд, улс орон, дэлхийн хэмжээнд гайхамшигт эерэг өөрчлөлтүүдийг авчрах болно. Амьдрал бол үнэхээр гайхамшигтай.

Хэрвээ чи энэ хорвоод байхгүй бол энэ хорвоо ямар байх бол? Чамгүйгээр хэн гуниглаж хэн баярлах бол? Зүгээр л чи амьдарвал амьдарсан шиг л амьдар.....Учир нь чи ГАНЦ л амьдарна.

Thursday, December 1, 2011

Хүсэлдээ үнэнч анд маань...

Залуу хүнд ганц л хүсэл мөрөөдөл байдаг тэр нь аливаа зүйлийг хийж бүтээе гэсэн чин хүсэл гэдэг үгийг би дахин хэлмээр санагдлаа. 

Амьдралд маш олон анд нөхөд найзууд байдаг. Тэрэн дундаа 10 жилийн анд нөхөд хүн болгоны цээжинд гүн сэтгэгдэл төрүүлдэг байхаа учир нь цагаахан юу ч мэдэхгүй байхдаа л нэг ангид нэг ширээний ард хамтдаа үсэг сурч ангийнхаа охидуудыг шоголж, багшдаа загнуулж гээд л 10 жилд мартахгүй зүйлс зөндөө. 10 жилийн маань хүүхэд маань хүсэл мөрөөдөлийнхөө зүг хийж бүтээгээд л явж байхыг харахад үнэхээр сайхан байна. Нэмэхээ маань 10 жилдээ байхдаа л БИ ДУУЧИН болно гээд л бидний хэнээс ч илүүтэйгээр хэний ч өмнө биднээс түрүүлээд ирээдүйгээ харчихсан байж билээ.. Урлагийн үзлэг болох сураг гарах л юм бол БУЯННЭМЭХ хаана байна гээд л багш дуудна, бидний толгойд ч бас хамгийн түрүүнд дуулах хүн тодорхой байдаг байлаа. Залуу хүн хийж бүтээж байгааг харахаар өөрийн эрхгүй би юу хаана юу хийж байнаа гэж өөрөөсөө асуулаа... Ямартай ч хүн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн, зорилгодоо үнэнч байснаараа амжилтанд хүрч байгааг найзаасаа харахад сайхан байна.. 

"Ойр яв гэвэл ганцаараа яв, Хол явья гэвэл хоёулаа яв"

гэж Африк үгийг хэлмээр санагдчихлаа.

Амжилтанд хүрье гэвэл багаар ажиллах хэрэгтэй. Гэхдээ тэрхүү багт хэн байх вэ гэдэг чухал болохоос хаашаа явах нь дараагийн асуудал гэдэгт миний бие итгэсээр ирсэн билээ... За амжилт хүсье... 

SWITCH-ON -ЧАМД дараагийн дууг хүлээх л үлдлээ...

Sunday, November 27, 2011

Үнэхээр гайхамшигтай ая...

Хүний амьдрал маш олон гайхамшигт зүйлсээр дүүрэн биднийг хүрээлэн байдаг билээ. Эрт урьдийн цагт гээд л анх ухаан орсон цагаас л ах, эгч нар маань үлгэр уншиж өгөн йхний мэдэхгүй бас боломжгүй энэ орчлон дээрээс хайгаад хайгаад ч олдохооргүй сонин сонин амьтан, хүн, газар нутгийн талаар олон сайхан үлгэр туужууд ярьж өгдөг байждээ.. Магадгүй тэр бүх ярьсан зүйл нь намайг мөрөөдөгч бас амьдралыг илүү сайхан өнгөтэйгээр харах гэрлийг минь нэмсэн ч юм билүү. Амьдрал минь одоог хүртэл дээшээ, доошоо гэсэн хэмнэлээр өрнөсөөр л байна. Сэтгэл санаа дотоод мөн чанар гээд л амьдралд бодох, бодлогоширох үе зөндөө.... Гэхдээ би зүгээр л миний амьдралын сүүлийн 3 жилд сэтгэл санаа бас амьдралын мань нэгээхэн хэсэг болсон өглөө болгоны эгшиглэн болсон аяныхаа талаарх мэдрэмжээ л хуваалцах гэсэн юм. Амьдралд маш олон төрлийн янз бүрийн ая байдаг жишээ нь August Rush гэдэг кинон дээр кино эхлэхэд бас төгсөхөд хэлдэг үг нь надад үнэхээр их таалагддаг."Хөгжим бол бидний эргэн тойронд байдаг гагцхүү түүнийг сонсох л хэрэгтэй " яг энэ үгийг би хааяа өөртөө хэлдэг гэхдээ надад түүн шиг хөгжим зохиох бас бидний эргэн тойронд байдаг тэрхүү гайхамшигт аялгуунуудыг олж мэдрэх авьяас чадвар байхгүй ч гэсэн одоо гаргачихсан олон нийтэд бүтээл болгосон аянуудыг нь сонсон уярах дуртай. Одоохондоо Joe Hisashi-н аянуудад дуртай болоод байгаа магадгүй миний сонгодог урлагт дуртай болоход минь тусалдаг Золоо-доо баярлалаа гэж хэлмээр байна.

За одоо үндсэн зүйл амьдралд минь 3 жил өглөө болгоныг хамт угтагч одоо хүртэл энэхүү аяаа сонсонгоо Блогоо бичиж сууна. Хэхэ. Энэ гайхамшигт ая бол Johann Pachellbel-н алдарт Canon хэмээх аялгуу юм.. 20-р зуунаас одоог хүртэл тэсэж бидний хүртээл болсоор байгаа энэ гайхамшигт аялгуу өнөөдөр миний сэтгэлийг хөдөлгөн намайг тайвшруулж, төвлөрөхөд минь амьдралыг илүү гэрэл гэгээтэйгээр харахад минь тусалдаг бас нэгээхэн зүйл билээ..Яагаад ч юм энэ аяыг сонсохоор миний хувьд амьдрал гэдэг үг шууд л орж ирдэг. Магадгүй энэхүү гайхамшигт хэмнэл нь нэг доошилж, нэг дээшилж, нэг хурдсаж, нэг удааширдагаас нь болоод ч тэрүү би амьдрал гэж нэрлэмээр санагддаг. Canon гэдэг үгийг Cambridge-н тольноос харахад хууль, дүрэм, журамгүй бидний хэлдгээр Эрх чөлөө гэдэг үгийг бараг гаргасан үг юм байналээ.. Хэхэ... Надад энэ аяны D мажор дээр тоголсон нь илүү таалагддаг. Яагаад ч юм илүү сүрлэг бас хүний сэтгэлрүү нэвтэрч орж байгаа нь хүчтэй орж байгаа юм шиг мэдрэмж төрдөг.. Заза нэг иймэрхүү...

Нүдээ аниад, үүлэн дундуур зугаалан Гэгээн алсруу одохуйяа

Хүний сэтгэл хязгааргүй хэмээгдэхийг мэдрэх ажгуу

Сэтгэл хэмээх юу нь үл ухаарагдах зүйлийг 

Өглөөний шүүдрийг бий болгогч манантай зүйрлэнэм.

Маргаашийн мандах нарыг эс хүлээн одоо би чамд үгээ хэлнэм...

Tuesday, November 15, 2011

Амьдралд хүн ганц л амьдрана.

Залуу хүний замын хүзүү урт гээд л хүмүүс их ярьдаг үнэн хэрэгтээ амьдралд залуу нас гэж богинохон юмаа.. Цаг хугацаа гэж ширүүн урсгалт гол мөрөн мэт л байх юм. Хүн төрөлхтөн мичнээс салан мэдрэмжийг хөгжүүлэн романтизм гэх мэт гайхамшигтай зүйлсийг бий болгожээ. 

Энэ дуу анх гарч ирэхэд нь найзуудтайгаа энэ дууны нэр утга учрын талаар ярилцаж билээ. Гэтэл нэг найз маань нэг өдөр хаан байснаас нэг насаар энгийн байсан нь дээр гэх бөгөөд харин ч хүн гэдэг чимээгүй амьдрах хэрэгтэй гэж билээ..Миний бодлоор Амьдралд хүн ганц  л амьдарна тийм болохоор дэлхий дээрх сайхан мэдрэмж болгоныг мэдрэх хэрэгтэй гэж боддог тэгээд тэрхүү авсан мэдрэмжүүдийнхээ тусламжтайгаар миний сэтгэлгээний түвшин маань хүртэл ялгарна гэж боддог. Үнэн хэрэгтээ хүн гэдэг өөрт буй болсон туршлага дээрээ үндэслэн дараагийнхаа алхмыг хийдэг. Жишээ нь 1 сая төгрөг л хэрэглэж үзсэн хүний туршлага 100 саяыг гар дээрээ эргэлдүүлж үзсэн хүний туршлага сэтгэлгээ тэрхүү мэдрэмж үзэл бодол нь хүртэл өөр байдаг. 1 сая-г хэрэглэж үзсэн хүний толгойд 10 саяыг эргэлдүүлнэ тэр дундаа 100 сая гэдэг тоог хараад л бурхан минь энэ бол асар их тоо гэж боддог. Харин 100 сая-г эргэлдүүлж үзсэн хүн 100 сая-г би эргэлдүүлж чадсан юм чинь 1 тэрбум тэр бүү хэл 10 тэрбум толгойд нь багтаж байдаг. Яг л Анх 1970-д анд БНСУ-н ерөнхийлөг Пак Жөнхэй ерөнхийлөгчийн экспортыг дэмжих бодлоготой адилхан анх 100 сая-н экспорт хийнэ гэж байсан бол туршлага мэдрэмж нь нэмэгдсээр бүр 10 тэрбум-н экспорт хийсэн асар том ололт амжилтыг бий болгосон билээ. Яг үүнтэй адилхан хүн юм үзэж харж, бас судлахын хэрээр тухайн хүний цар хүрээ үзэл бодол мэдрэмж гээд л бүхий л зүйл нь нэмэгдэж өөрчлөгдөн үнэ цэнэ өгч буй зүйл нь байнга өөрчлөгддөг.

Миний хувьд  Нэг өдрийн хаан байсан нь дээр хэхэ....

Img_0264

Thursday, October 27, 2011

Мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрдөггүй малнуудад.

Мэддэггээ мэддэг хүнийг цэцэн хүн гэх бөгөөд түүнээс суралц.

Мэддэггээ  мэддэггүй хүнийг сануул.

Мэддэгүйгээ мэддэг хүнийг юм сурах хүн тул түүнийг сурга.

Мэддэггүйгээ мэддэггүй хүнийг тэнэг хүн гэнэ. Хэмээх араб үг гэнэт сананд оров. Монголд өнөөдөр юу ч мэдэхгүй мөртлөө мэддэг юм шиг худлаа царайлдаг ухаантан мэт харагдах дуртай хүмүүс их олон болжээ. Тэнэг хүн алдаан дээрээсээ суралцдаг, ухаантай хүн бусдын алдаан дээр суралцдаг гэж ямар гайхамшигтай үг гээч. Ядаж бусдын алдаан дээр суралцаж чаддаггүй юмаа гэхэд өөрийнхөө алдаан дээр суралцах хэрэгтэй мэт. Ер нь хүн төрөлхтөний нэг том алдаа нь аливаа муу зүйлд амархан дасдаг, хэвшмэл сэтгэлгээтэй улс юм. Зарим хүн тоог тоогоор нь харж байхад гайхамшигтай өвөрмөц хүмүүс тоог өнгөөр хардаг. Алимыг алим л гэж хараад өөрөөр сэтгэдэггүй хүмүүс энэ орчлонд ядаж мэдэхгүй юмаа гэхэд бусдын үгийг чимээгүй сонсож байгаасай. Тэнэг хүнд барих ганц л зүйл байдаг тэр бол мэдээж ИНЭЭМСЭГЛЭЛ.

Smile
Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ гэдэг шиг арай ч тийм илжиг болоогүй гэж бодож байна зарим хүмүүсийг. Тэгэхээр мэддэггүйгээ мэддэггүй хүмүүст зориулаад хэдэн зүйлийг хэлье гэж бодлоо..

  1. Бусдыг хүн гэж хар.
  2. Өөрийгөө ертөнцийн төв мэт ганцаархнаа энэ хорвоогийн хүн гэж бүү бод.
  3. Мэдэхгүй зүйл байгаа бол түүнийг хүлээн зөвшөөр.
  4. Өөрийгөө бүхий зүйлийн талаарх туршлагатай гэж бүү бод. Учир нь энэ хорвоогийн бүх салбарт гүн нэвтэрэхэд таны нас хүрэлцэхгүй.
  5. Бусдыг буруутгахаасаа өмнө өөрийгөө юу ярьж байгаагаа ганц ч болтугай анзаар. 

Эцэст Ленин ахын хэлсэн үгийг хэлье. Сур сур бас дахин сураа гэж.

Алдаа оноо гаргаж байна гэж бүү бод.

Амжилт чиний хажууханд чинь байдаг юм шүү..

Багахан хөдөлмөр хичээл зүтгэл гаргахад 

Хэнээс ч дутахааргүй чи амжилтанд хүрч чадна.. Урагшаа...