Friday, December 9, 2011

Чи байхгүй бол яах уу?

Энэ хорвоо үнэхээр гайхамшигтай. Магадгүй гайхамшигтай гэдгийг олон зүйлээр батлан харуулж болох л юм. Яг л "Life is wonderful" гэдэг кино нь дээр гардаг шиг л хэхэ.. Ингээд л яриад байвал тасралтгүйгээр маш олон киноны нэрийг бичиж болох л юм учир нь кино өөрөө амьдралаас сэдэвлэсэн болохоор хүний амьдралд тохиолддог бүхэн бүгд кино болон бидэнд хүрдэг шүүдээ..

Гэхдээ энэ амьдралд миний амьдралд томоохон нэгэн өөрчлөлт оруулсан кино бол яахын аргагүй "It's wonderful life" буюу "Энэ бол гайхамшигт амьдрал" хэмээх кино юм.

Its_wonderful_life_

Амьдралдаа би анх удаа өөрийгөө хүнд маш хэрэгтэй хүн юм байна гэдгээ энэ киногоор дамжуулж ойлгосон юм. Би багадаа хэрвээ би байхгүй бол энэ хорвоо ямар байх байсан бол хэмээн их боддог байлаа гэтэл тэрний маань хариултыг энэ кино надад өгсөн юм:.Үнэхээр л хэрвээ "Чи энэ байхгүй бол яах уу?" Энэ орчлон ямар байх бол чиний хамаатан садан гэр бүл найз нөхөд гээд л бодоход үнэхээр сонирхолтой. Амьдралд чи цор ганц гэдгээ ойлгох хэрэгтэй бөгөөд хамгийн чухал чи энэ амьдралд ямар их өөрчлөлтийг хийх боломжтой, хичнээн олон хүний амьдралыг өөрчлөх боломжтой вэ гэх мэт маш олон сайхан зүйлсийг чи бүтээч чадна.

Wonderful_lamp

Хэрвээ ТОМАС ЭДИСОН байгаагүй бол хүн төрөлхтөн хэзээ гэрлийн шилтэй учрах байсан юм бүү мэд хэхэ. Энэ мэт олон гайхамшигт өөрчлөлтийг чи хийж чаднаа залуу минь. Хүн энэ хорвоод хүнээр л дутдаг гэдэг үнэхээр үнэн үг шүү учир нь таны нөхөрлөсөн уулзсан хүн чинь таныг болон та түүнийг хэрхэн өөрчлөх боломжтойг мэдрэх ямар сайхан гээч энэ хорвоод хүн болгон ямар нэгэн байдлаар хүнд нөлөөлж амьдардаг. Мэдээж амьдрал солонгын долоон өнгөнөөс ч олон өнгийн хүмүүс бидний эргэн тойронд амьдарч байдаг.

Rainbow_cake
"Амьдрал бол Солонго шиг бас энэ Бялуу шиг"

Тэгэхээр амьдралд хэрэгтэй ч хүн байна хэрэггүй ч хүн байна. Харин та хэн болох чинь чиний гарт л байна. Сайн хүн боллоо гэхэд гэр бүл, найз нөхөд, улс орон, дэлхийн хэмжээнд гайхамшигт эерэг өөрчлөлтүүдийг авчрах болно. Амьдрал бол үнэхээр гайхамшигтай.

Хэрвээ чи энэ хорвоод байхгүй бол энэ хорвоо ямар байх бол? Чамгүйгээр хэн гуниглаж хэн баярлах бол? Зүгээр л чи амьдарвал амьдарсан шиг л амьдар.....Учир нь чи ГАНЦ л амьдарна.

Thursday, December 1, 2011

Хүсэлдээ үнэнч анд маань...

Залуу хүнд ганц л хүсэл мөрөөдөл байдаг тэр нь аливаа зүйлийг хийж бүтээе гэсэн чин хүсэл гэдэг үгийг би дахин хэлмээр санагдлаа. 

Амьдралд маш олон анд нөхөд найзууд байдаг. Тэрэн дундаа 10 жилийн анд нөхөд хүн болгоны цээжинд гүн сэтгэгдэл төрүүлдэг байхаа учир нь цагаахан юу ч мэдэхгүй байхдаа л нэг ангид нэг ширээний ард хамтдаа үсэг сурч ангийнхаа охидуудыг шоголж, багшдаа загнуулж гээд л 10 жилд мартахгүй зүйлс зөндөө. 10 жилийн маань хүүхэд маань хүсэл мөрөөдөлийнхөө зүг хийж бүтээгээд л явж байхыг харахад үнэхээр сайхан байна. Нэмэхээ маань 10 жилдээ байхдаа л БИ ДУУЧИН болно гээд л бидний хэнээс ч илүүтэйгээр хэний ч өмнө биднээс түрүүлээд ирээдүйгээ харчихсан байж билээ.. Урлагийн үзлэг болох сураг гарах л юм бол БУЯННЭМЭХ хаана байна гээд л багш дуудна, бидний толгойд ч бас хамгийн түрүүнд дуулах хүн тодорхой байдаг байлаа. Залуу хүн хийж бүтээж байгааг харахаар өөрийн эрхгүй би юу хаана юу хийж байнаа гэж өөрөөсөө асуулаа... Ямартай ч хүн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн, зорилгодоо үнэнч байснаараа амжилтанд хүрч байгааг найзаасаа харахад сайхан байна.. 

"Ойр яв гэвэл ганцаараа яв, Хол явья гэвэл хоёулаа яв"

гэж Африк үгийг хэлмээр санагдчихлаа.

Амжилтанд хүрье гэвэл багаар ажиллах хэрэгтэй. Гэхдээ тэрхүү багт хэн байх вэ гэдэг чухал болохоос хаашаа явах нь дараагийн асуудал гэдэгт миний бие итгэсээр ирсэн билээ... За амжилт хүсье... 

SWITCH-ON -ЧАМД дараагийн дууг хүлээх л үлдлээ...

Sunday, November 27, 2011

Үнэхээр гайхамшигтай ая...

Хүний амьдрал маш олон гайхамшигт зүйлсээр дүүрэн биднийг хүрээлэн байдаг билээ. Эрт урьдийн цагт гээд л анх ухаан орсон цагаас л ах, эгч нар маань үлгэр уншиж өгөн йхний мэдэхгүй бас боломжгүй энэ орчлон дээрээс хайгаад хайгаад ч олдохооргүй сонин сонин амьтан, хүн, газар нутгийн талаар олон сайхан үлгэр туужууд ярьж өгдөг байждээ.. Магадгүй тэр бүх ярьсан зүйл нь намайг мөрөөдөгч бас амьдралыг илүү сайхан өнгөтэйгээр харах гэрлийг минь нэмсэн ч юм билүү. Амьдрал минь одоог хүртэл дээшээ, доошоо гэсэн хэмнэлээр өрнөсөөр л байна. Сэтгэл санаа дотоод мөн чанар гээд л амьдралд бодох, бодлогоширох үе зөндөө.... Гэхдээ би зүгээр л миний амьдралын сүүлийн 3 жилд сэтгэл санаа бас амьдралын мань нэгээхэн хэсэг болсон өглөө болгоны эгшиглэн болсон аяныхаа талаарх мэдрэмжээ л хуваалцах гэсэн юм. Амьдралд маш олон төрлийн янз бүрийн ая байдаг жишээ нь August Rush гэдэг кинон дээр кино эхлэхэд бас төгсөхөд хэлдэг үг нь надад үнэхээр их таалагддаг."Хөгжим бол бидний эргэн тойронд байдаг гагцхүү түүнийг сонсох л хэрэгтэй " яг энэ үгийг би хааяа өөртөө хэлдэг гэхдээ надад түүн шиг хөгжим зохиох бас бидний эргэн тойронд байдаг тэрхүү гайхамшигт аялгуунуудыг олж мэдрэх авьяас чадвар байхгүй ч гэсэн одоо гаргачихсан олон нийтэд бүтээл болгосон аянуудыг нь сонсон уярах дуртай. Одоохондоо Joe Hisashi-н аянуудад дуртай болоод байгаа магадгүй миний сонгодог урлагт дуртай болоход минь тусалдаг Золоо-доо баярлалаа гэж хэлмээр байна.

За одоо үндсэн зүйл амьдралд минь 3 жил өглөө болгоныг хамт угтагч одоо хүртэл энэхүү аяаа сонсонгоо Блогоо бичиж сууна. Хэхэ. Энэ гайхамшигт ая бол Johann Pachellbel-н алдарт Canon хэмээх аялгуу юм.. 20-р зуунаас одоог хүртэл тэсэж бидний хүртээл болсоор байгаа энэ гайхамшигт аялгуу өнөөдөр миний сэтгэлийг хөдөлгөн намайг тайвшруулж, төвлөрөхөд минь амьдралыг илүү гэрэл гэгээтэйгээр харахад минь тусалдаг бас нэгээхэн зүйл билээ..Яагаад ч юм энэ аяыг сонсохоор миний хувьд амьдрал гэдэг үг шууд л орж ирдэг. Магадгүй энэхүү гайхамшигт хэмнэл нь нэг доошилж, нэг дээшилж, нэг хурдсаж, нэг удааширдагаас нь болоод ч тэрүү би амьдрал гэж нэрлэмээр санагддаг. Canon гэдэг үгийг Cambridge-н тольноос харахад хууль, дүрэм, журамгүй бидний хэлдгээр Эрх чөлөө гэдэг үгийг бараг гаргасан үг юм байналээ.. Хэхэ... Надад энэ аяны D мажор дээр тоголсон нь илүү таалагддаг. Яагаад ч юм илүү сүрлэг бас хүний сэтгэлрүү нэвтэрч орж байгаа нь хүчтэй орж байгаа юм шиг мэдрэмж төрдөг.. Заза нэг иймэрхүү...

Нүдээ аниад, үүлэн дундуур зугаалан Гэгээн алсруу одохуйяа

Хүний сэтгэл хязгааргүй хэмээгдэхийг мэдрэх ажгуу

Сэтгэл хэмээх юу нь үл ухаарагдах зүйлийг 

Өглөөний шүүдрийг бий болгогч манантай зүйрлэнэм.

Маргаашийн мандах нарыг эс хүлээн одоо би чамд үгээ хэлнэм...

Tuesday, November 15, 2011

Амьдралд хүн ганц л амьдрана.

Залуу хүний замын хүзүү урт гээд л хүмүүс их ярьдаг үнэн хэрэгтээ амьдралд залуу нас гэж богинохон юмаа.. Цаг хугацаа гэж ширүүн урсгалт гол мөрөн мэт л байх юм. Хүн төрөлхтөн мичнээс салан мэдрэмжийг хөгжүүлэн романтизм гэх мэт гайхамшигтай зүйлсийг бий болгожээ. 

Энэ дуу анх гарч ирэхэд нь найзуудтайгаа энэ дууны нэр утга учрын талаар ярилцаж билээ. Гэтэл нэг найз маань нэг өдөр хаан байснаас нэг насаар энгийн байсан нь дээр гэх бөгөөд харин ч хүн гэдэг чимээгүй амьдрах хэрэгтэй гэж билээ..Миний бодлоор Амьдралд хүн ганц  л амьдарна тийм болохоор дэлхий дээрх сайхан мэдрэмж болгоныг мэдрэх хэрэгтэй гэж боддог тэгээд тэрхүү авсан мэдрэмжүүдийнхээ тусламжтайгаар миний сэтгэлгээний түвшин маань хүртэл ялгарна гэж боддог. Үнэн хэрэгтээ хүн гэдэг өөрт буй болсон туршлага дээрээ үндэслэн дараагийнхаа алхмыг хийдэг. Жишээ нь 1 сая төгрөг л хэрэглэж үзсэн хүний туршлага 100 саяыг гар дээрээ эргэлдүүлж үзсэн хүний туршлага сэтгэлгээ тэрхүү мэдрэмж үзэл бодол нь хүртэл өөр байдаг. 1 сая-г хэрэглэж үзсэн хүний толгойд 10 саяыг эргэлдүүлнэ тэр дундаа 100 сая гэдэг тоог хараад л бурхан минь энэ бол асар их тоо гэж боддог. Харин 100 сая-г эргэлдүүлж үзсэн хүн 100 сая-г би эргэлдүүлж чадсан юм чинь 1 тэрбум тэр бүү хэл 10 тэрбум толгойд нь багтаж байдаг. Яг л Анх 1970-д анд БНСУ-н ерөнхийлөг Пак Жөнхэй ерөнхийлөгчийн экспортыг дэмжих бодлоготой адилхан анх 100 сая-н экспорт хийнэ гэж байсан бол туршлага мэдрэмж нь нэмэгдсээр бүр 10 тэрбум-н экспорт хийсэн асар том ололт амжилтыг бий болгосон билээ. Яг үүнтэй адилхан хүн юм үзэж харж, бас судлахын хэрээр тухайн хүний цар хүрээ үзэл бодол мэдрэмж гээд л бүхий л зүйл нь нэмэгдэж өөрчлөгдөн үнэ цэнэ өгч буй зүйл нь байнга өөрчлөгддөг.

Миний хувьд  Нэг өдрийн хаан байсан нь дээр хэхэ....

Img_0264

Thursday, October 27, 2011

Мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрдөггүй малнуудад.

Мэддэггээ мэддэг хүнийг цэцэн хүн гэх бөгөөд түүнээс суралц.

Мэддэггээ  мэддэггүй хүнийг сануул.

Мэддэгүйгээ мэддэг хүнийг юм сурах хүн тул түүнийг сурга.

Мэддэггүйгээ мэддэггүй хүнийг тэнэг хүн гэнэ. Хэмээх араб үг гэнэт сананд оров. Монголд өнөөдөр юу ч мэдэхгүй мөртлөө мэддэг юм шиг худлаа царайлдаг ухаантан мэт харагдах дуртай хүмүүс их олон болжээ. Тэнэг хүн алдаан дээрээсээ суралцдаг, ухаантай хүн бусдын алдаан дээр суралцдаг гэж ямар гайхамшигтай үг гээч. Ядаж бусдын алдаан дээр суралцаж чаддаггүй юмаа гэхэд өөрийнхөө алдаан дээр суралцах хэрэгтэй мэт. Ер нь хүн төрөлхтөний нэг том алдаа нь аливаа муу зүйлд амархан дасдаг, хэвшмэл сэтгэлгээтэй улс юм. Зарим хүн тоог тоогоор нь харж байхад гайхамшигтай өвөрмөц хүмүүс тоог өнгөөр хардаг. Алимыг алим л гэж хараад өөрөөр сэтгэдэггүй хүмүүс энэ орчлонд ядаж мэдэхгүй юмаа гэхэд бусдын үгийг чимээгүй сонсож байгаасай. Тэнэг хүнд барих ганц л зүйл байдаг тэр бол мэдээж ИНЭЭМСЭГЛЭЛ.

Smile
Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ гэдэг шиг арай ч тийм илжиг болоогүй гэж бодож байна зарим хүмүүсийг. Тэгэхээр мэддэггүйгээ мэддэггүй хүмүүст зориулаад хэдэн зүйлийг хэлье гэж бодлоо..

  1. Бусдыг хүн гэж хар.
  2. Өөрийгөө ертөнцийн төв мэт ганцаархнаа энэ хорвоогийн хүн гэж бүү бод.
  3. Мэдэхгүй зүйл байгаа бол түүнийг хүлээн зөвшөөр.
  4. Өөрийгөө бүхий зүйлийн талаарх туршлагатай гэж бүү бод. Учир нь энэ хорвоогийн бүх салбарт гүн нэвтэрэхэд таны нас хүрэлцэхгүй.
  5. Бусдыг буруутгахаасаа өмнө өөрийгөө юу ярьж байгаагаа ганц ч болтугай анзаар. 

Эцэст Ленин ахын хэлсэн үгийг хэлье. Сур сур бас дахин сураа гэж.

Алдаа оноо гаргаж байна гэж бүү бод.

Амжилт чиний хажууханд чинь байдаг юм шүү..

Багахан хөдөлмөр хичээл зүтгэл гаргахад 

Хэнээс ч дутахааргүй чи амжилтанд хүрч чадна.. Урагшаа...

Wednesday, October 26, 2011

Бурханыг бус Google-г сонгожээ...

Дэлхийн хөгжил хүмүүний хөгжилтэйгээр уялдаа холбоотойгоор өөрчлөгдсөөр байна. Тэр дундаа хүн төрөлхтний аливаа зүйлд хандах зан төлөв хүртэл өөрчлөгдсөөр байна. Хүн төрөлхтөний анхны үүсэл болох Homo sapiens -с өдийг хүртэл хүн төрөлхтөнд өөрчлөлт хувьсал маш богино цаг хугацааг туулсаар ирсэн билээ..Энэ үед хүмүүс байгалийн эрхшээлд амьдарч ямар л болохгүй зүйл болно эсвэл ямар нэгэн зүйл хүсэхдээ тэнгэр газар байгаль гэх мэт олон зүйлээс гуйн мөргөдөг байжээ.

Анхны хүн үүсснээс хойш нэгэнт 200 мянган жил өнгөрчээ.Энэ хугацаанд хүнийг хөтлөн явж байсан зүйл нь анх мухар сүсэг байгалийн эрхшээл дор амьдарч сүүлийн 5000 жилийн өмнөөс л хүний оюун санааг шашин хөтлөн явах болжээ. Анх будда, христи, мухамед гээд л сүүлийн 5000 жилийн туршид хүнийг ямар ч байсан иргэншилжүүлж хүнийг хөгжүүлж иржээ.Энэ үед бүх л зүйлийг БУРХАН-аас хүсдэг байж одоог хүртэл шүү..

Харин сүүлийн 500 жилд буюу шинжлэх ухаан Коперникээс үүсэлтгэй гэж ярьдагаас хойших 500 жилд хүн төрөлхтөнбодит буюу шинжлэх ухааныг илүү их үнэлэх болжээ.. 

Kopernik

Гэхдээ сүүлийн 500 жил хүн төрөлхтөн шашин шинжлэх ухаан хоёрыг мөргөлдүүлсээр ирсэн бөгөөд энэ нь үнэндээ шашин нь хүний оюун санааг авч явдаг бол шинжлэх ухаан материаллаг буюу бодит байдлын тусгалыг авч явдаг билээ..Гэхдээ бидэнд шинжлэх ухаан асар их дэвшил хөгжилйиг олгож байгааг доорх ЭС-ийн дотоод амьдралыг харуулсан видеоноос харж болох юм.

Харин сүүлийн 21-р зуун гарч ирснээр хүмүүсийн зан төлөв ихэд өөрчлөгдчээ.Хүн юм л бол асуух зүйлээ ямар нэгэн шашнаас асуудаг байсан бол тэр нь шинжлэх ухаанд итгэн ухаантан хэмээгдэх эрдэмтэн мэргэдээс асуудаг болжээ. Гэтэл өнөө үеийн залуучууд бүхий л мэдэх гэсэн зүйлсээ интернэтрүү орон GOOGLE гэж бичээд л хайсан бүгдээ олдог болжээ. Тэгэхээр залуучууд маань бурхан дээр очиж хэзээ бороо орох бороо гэж юу болох талаарх эрдэмтэн мэргэдийн гаргасан онол бүтэц гээд л бүхий л зүйлийг мэдэх болж. Тэгэхээр өнөө цагийг бурхан нь яахын аргагүй google маань болон хувирч байнадаа.. За ингээд тэгвэл бурханааасаа асуугаад л байя... :-)
Google

Thursday, October 20, 2011

Миний үнэ цэнэ...

Өдөр бүр өөр өөр байдаг яг л өдөр өдрийн наран гээд киноны нэр шиг хэхэ..Нар бидэн дээр тусахдаа янз бүрийн байдлаар биднийг гэрэлтүүлдэг. Үүлэн цаанаас,халуун дулаан элчээ, цэлмэг тэнгэрээс шууд л бидэн дээр тусдаг. Юун түрүүнд блогтоо үзэл бодлоо бичилгүй нэг л мэдэхэд 2 сар бараг болчихож. Өнөөдөр намайг хэн бэ? Батбаяр гэж хүн энэ хорвоод 22 насыг зооглохдоо, хэн байсан одоо хэн бэ? гэх асуултыг дахиад нэг өнөөдөр асуулаа. Яагаад гэвэл өнөөдөр Global Diginity Day буюу монголоор нэр төрөө эрхэмлэх өдөр гэж орчуулаад байгаан Монголд энэ үйл ажиллагааг санаачлаад 3 дахь жилдээ болж байгаа юм байна. Гэтэл би өнгөрсөн жил л анх сонсож билээ.

Dginity_logo

Тэр үед Нэр төрөө эрхэмлэх гэх өдрийг сонсоод НЭР ТӨР гэгч чухамдаа юу юм бол гэдэг талаар дахин бодоход хүргэсэн билээ..Миний бодлоор нэр төр гэдэг зүйл намайг өнөөдрийн нийгэмд авч явж байгаа зүйл гэж бодож байна. Энэ намайг бусдаас ялгаруулж амьд бусад хүмүүсийн надад өгсөн итгэл, найдвар юм. Тэрхүү зүйл нь ҮНЭ ЦЭНЭ гэж бодож байна. Тэгвэл Батбаяр гэх залуугийн үнэ цэнэ нь юу юм бол. Мэдээж бусдаас ялгарах миний мөрөөдлүүд, зорилго, хийж бүтээсэн жаахан ч болтугай зүйл, гэр бүл, найз нөхөд, бусад танилуудынхаа дунд хүндэтгэгдэх хүндлэл, миний өөрийн гэсэн үзэл бодолдоо үнэнч байдал, зарчим гээд л олон зүйл л миний үнэ цэнийг бүрдүүлж байнадаа.. Гэхдээ энэ дэлхийн 365 хоногт хэдэн хүмүүс өөрсдийнхөө амьд яваа шалтгаан, өөрийн нэр төр, ирээдүйн мөрөөдөл, зорилго, үзэл бодлынхоо тухайн чухамдаа БИ гэгч хэн бэ гэдэг талаараа боддог вэ гэдэг л сонин бөгөөд энэ өдүүдээс нэг ч гэсэн өдрийг өөрийнхөө талаар бодох бололцоо сэдлийг төрүүлсэн энэхүү өдрийн төлөө баярлалаа гэж хэлмээр, энэхүү өдрийг бас олон нийтэд түгээж таниулж байдаг залуучууд Сангийн дэд сайд Ганхуяг, Хас банкныхан, БСШУ-ны мэргэжилтэн Батсайхан, Newmediamarketingagency-н хамт олон гээд л маш олон хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна.

Reminder-01_1

Энэ өдөр хэдэн хэдэн зүйлийг хүн бодох хэрэгтэй гэж бодож байна.

  1. Өнгөрсөнд чи хэн байсан, одоо чи хэн бэ, ирээдүйд чи хэн байх вэ?
  2. Би гэж хэн бэ гэдгээ бодоосой.
  3. Чамайг амьд явуулах шалтгаанууд юу вэ?
  4. Чиний үзэл бодол юу вэ? Тэрэндээ хэр үнэнч байдаг вэ?
  5. Бусдад хэн нэгэнд туслаж эсвэл баярлуулж байв уу?
  6. Хэн нэгний төлөө чи өөрийгөө зориулж байсан уу? 
  7. Энэ хорвоогийн чиний хамгийн хайртай хүн хэн бэ?
  8. Чиний хамгийн сайн хийж чаддаг зүйл юу вэ?
  9. Тэгээд өнөөдөр чи өөрийнхөө үнэ цэнийг өсгөхийн тулд ямар нэгэн зүйл хийв үү гэж. 

Хэрвээ энэ бүгдийг асуусан бол өөртөө чи МУНДАГ шүү гэж хэлээрэй. Яагаад гэвэл чи өөрийнхөө төлөө бага ч гэсэн зүйл хийчихлээ шүүдээ.. Амьдрал аз жаргал, анд найз гээд цөөн хэдэн зүйлийг чухалчлан боддог гэтэл бидний анзаарах ч үгүй чухал зүйлс бидний хажуугаар урсах он цаг адил хөврөн одож байдагийг санах хэрэгтэй байхаа.. 

Нэр төрөө эрхэмлэх өдрийн ӨНГӨ Нь ямар байх бол сонин л бодол, хариулт байвал гоё л байна... 

Нэг ийм үг байдагдаа.. Эцэг эх чинь дуудах нэрийг чинь өгсөн харин дуурсах алдрыг хүн чи өөрөө олдог гэж.

Бас миний хэлэх дуртай нэг үг байдаг. Төрөхдөө чи юу ч үгүй ирсэн бол үхэхдээ юу үлдээгээд буцах чинь чиний л хэрэг гэдэг гоё үг шүү... 

ХЭРВЭЭ ЧИ НЭР ТӨРТЭЙ БАЙВАЛ БОЛОМЖГҮЙ ЗҮЙЛ ГЭЖ ҮГҮЙ МЭТ. 

АМЬДРАЛ ХЭЗЭЭ Ч БИТГИЙ БУУЖ ӨГ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!