Sunday, May 13, 2012

Уйтгар намайг.........

Чихэнд минь сонсогдох нэгэн аялгууг сонсоод энэ хорвоод

сайхан мөртүүд ямар их байдаг юм бэ гэж бодох бүрт

Намарын тэр өдрийг бодно.... 

Ирж буй цаг чи бид хоёрын талаар бичэх мэт

Аниргүйн дунд ганцаардахад минь 

Ганц хоёр хуучны дуу санаанд орон

Чамд зориулан салхинд дуулна 

Бүүдгэр тэнгэрийн хаяаг харан 

Тэр нэгэн өдрийг эргэн бодон

Тэр нэгэн төрхийг харан хайрын талаарх бодол эргэнэ..

Уянхан хоолойг чинь санан..

Уянгын дууны эгшиг намайг гэгэлзүүлэн...

Урд уулыг харан урьдын бодлыг дурсана...

Алчуур нь дэрвэлзэх бүсгүйг хараад...

Санаандгүй нэгэн учралыг бодоод...

Ганц дууг л чамд зориулахаар шийднэ...

 

on Thursday, July 7, 2011 at 9:21pm

Миний ганцхан мэдэх нь л бороо

Найрагчийн бодол намайг уяраасан цаг бий...

Нарт хорвоод сайхан аялгуу бас намайг уяраасан мөчүүд бас бий...

Магадгүй гэдэг үгийг ашиглахад ирээдүйг зөгнөхөд хэлмээр ч 

Хааяахан нууцлаг зүйлийг хэлэхэд ашиглах юм...

Урьдийн адил гэнэтийн бороо цонхны цаанаас намайг норгоход...

Урьдын бороотой дурсамжийг бодно...

Хамгийн сүүлд чамайг бороонд харахад өөрийнхөө superman-тэйгээ 

Намайг хүлээгээл зогсож байсныг саналааа...

Чиний тэр зөөлөн харц цонх ширтээд урагшаа харж байсан...

Бас норох дургүй байдал..

Бороон дундах тэр үл ялиг инээмсэглэлүүд 

Өнөөдрийн бүүдгэр тэнгэрдэх ширүүн бороонд чамайг санахад хүргэлээ...

Нүдээ аниад чамайг бодохыг хүссэнгүй 

Харин нүдээ нээлттэйгээр чиний талаар төсөөллөхийг хичээж зогсоно..

Тэнгэрийн муухайн хэзээ нэгэн цагт арилдагийн адилаар 

Энэ бүх зүйл хожим сайхан зүйлээр төгсөнө гэдэг би итгэж байна...

Нарт хорвоод цэцэгс надад бас чамд харагдах гэж дэлгэрдэг шиг...

Гэхдээ би чамайг харах учиртай юм байлгүй...

Нарт хорвоод миний очиж үзээгүй, чиний хараа ч үгүй төсөөлөө ч үгүй газар зөндөө байдаг шиг...

Энэ хорвоод мэдэхгүй зүйл зөндөө гэхдээ энэ бүх санаандгүй зүйлээс санаандгүй бас бишээ байхаа

Эргэлзээгүй энэ өдрийг би маргааш бас үргэлжлэх мөнхийн эгшиг байгаасай гэж хүсэж байна...

Бидний барьж, тэмтэрч,мэдэрч үзээгүй тэр их сайхан мэдрэмжүүд чи бид 2-г хүлээгээд л байж байгаа гэдэгт би итгэж байнааа:....

Маргаашийн өдрийг мандах наран угтаг...

 

on Monday, July 4, 2011 at 9:40pm

Нэг л удаа харахсан

Бүрэнхий шөнө дөхөхөд яагаад ч юм бэ нэг зүйл намайг цонхны зүг хөтлөн авчирна...

Нэг л мэдэхэд би түүнийг аль хэдийн харчихсан зогсоно..

Чамайг би энд байдаг гэдийг сая л мэдлээ...

Дэндүү ойрхон байж тиймүү...

Бороон дундах чиний инээмсэглэл....

Салхинд наагих чиний үс бүүдгэр тэнгэр, шөнийн харанхуйн саарал дундаас....

Бараан үүлийг яран нүдийг минь гэрэлтүүлэн....

Бүгдэд өнгө нэмэх юм....

Нэг л мэдэхэд чи тэнд зогсоод...

Харин би цонхны цаанаас хараад нэг цаг өнгөрчихлөө....

Хэрвээ чи миний боддог тэр хүн бол...

Хэрвээ чи миний төсөөлдөг тэр хүн бол...

Хэрвээ чи миний зүүдэнд үргэлж ордог тэр бол.....

Хэрвээ чи хэнээс ч илүүтэйгээр намайг ойлгох тэр хүн бол...

Би юундаа хүлээн цонхны цаана зогсож байгаа юм бол..

Чамайг намайг ганцхан удаа харчих боловуу гэж .... 

Чамайг надаас холдон холдтол би байсаар л ..........

Тэгээд би шөнө дунд цонхоор харан зогсоно...

Чамайг нэг л удаа харахсан гэж нэг л удаа...

Ахиад чамтай таарвал тэр үгийг хэлнээ..

Ахиад чамтай таарвал чамайг би ширтээд л зогсоно...

Тэр үед чи миний нүдэнд гялалзах олон оддын адил нүдийг минь гэмтээчихвий дээ....

 

 

on Sunday, June 12, 2011 at 8:35pm

Буцаагаад өгөөч ......

Төгөлдөрийн хуурийн эгшиг нэг л мэдэхэд намайг эзэмдчих юм.. Санаандгүй явж байгаад нэгэн бүсгүйн төгөлдөр хуур тоглохыг хараад өөрийн мэдэлгүй тэр аяыг дуустал энэ орчлонгийн бүхий л зүйлсийг мартан цаг хугацаа гэдгийг нэг л мэдэхэд мартаад ганцхан түүний л зүг ширтэнэ....

Аяааа сайхан эгшигт нь болж татагдсан уу

Сүмбэн цагаан хуруунуудад нь болсн уу

Эсвэл өнөөх бүсгүйгээс болснуу л нэг л мэдэхэд миний биеэс нэгэн зүйлийг аваад явчихсан юм шиг сэтгэлд минь нэг зүйл хоосон оргичихлоо..........

Ганцхан чамд л зориулав...

Зураг шиг сайхан бүсгүйг хараад зураг зурмаар санагдчихлаа..

Шүлэг шиг сайхан бүсгүйг хараад шүлэг бичмээр санагдчихлаа..

Дуу шиг сайхан бүсгүйг хараад дуулмаар санагдчихлаа...

Дуулим энэхэн хорвоод ганцхан байдаг түүнийг очоод тэврээд үнсмээр санагдчихлаа гэж...

Friday, January 20, 2012

Facebook-ын 2011 он

Жил гэдэг их хурдан юмаа.. Хэхэ. Хичнээн ч юм болж өнгөрдийн хэхэ...Facebook-дээ 2011 онд нэг иймэрхүү зүйл биччихэж хээх.. Гэхдээ зарим нь л гарч.. Ямар ч их эмэгтэй хүний талаар юм бичээвдээ би чинь хэхэ...

Batbayar_status

Thursday, January 12, 2012

Шинэ хүмүүс ирж явна...

Шинэ жил эхлэж байна блог дээрээ оны эхний нийтлэлээ бичилгүй 10 гаруй хоночихож хэхэ..Эхний юм гэдэг тэрчигээрээ сайхан. Жилийг яаж эхлэнэ тэгж жил өнгөрдөг гэдэг байхаа...

Энэ жил эхний нийтлэлээ энэ жилийн эхэнд уулзсан гайхамшигтай хүнтэй уулзснаасаа эхлэе гэж бодож байна.

Өчигдөрхөн Далай ламын Шүтээн барилдлагын талаарх лекцийг сонсоод хэвтэж байлаа... Амьдралд бүх зүйл учир шалтгаантай гэж номлохыг нь сонсоод тийм шүү гэж бодож билээ.

Dalai-lama1

Гэтэл өнөөдөр азтай өдөр шиг Энхбат найзынхаа ачаар  монголын бизнест монгол залуу хөдөлмөрч хүн болгоны уулзаыг хүсдэг нэгэн эрхэм болох MCS группын ерөнхийлөгч ноён Ж. ОД-ын яриаг сонсох завшаан тохиолоо.

Гүүглээс хамгийн гайгүй олдсон зургийг нь тавилаа хэхэ..

Урьд нь энэ хүнтэй уулзахаас өмнө Оджаргалын ах, ер нь бол мундаг сайн дипломатч хүн гэж л бодож байлаа..

Гэтэл манай залуу бүр мундаг юм гээч Оксфордын анхны монгол оюутан, бөгөөд одоо барилгачинь дипломатч гэж дууддаг болж гэнэ хэхэ... Бас л сонирхолтой хүн юу хийнэ түүгээрээ л хүнд хоногших юм. Яриа маань халах хэрэгтэй гэж үзэн өөрөө ярилцлагыг гартаа аван шууд л өөрийнхөө тухай бага сага яриад л MSC-н алдарт бүтээн байгуулалтруу яриа маань чиглэв. 

Энэ хүн маань МӨНГӨ гэдгийг ЭРХ ЧӨЛӨӨ гэж ойлгодог үнэхээр сонирхолтой хүн юм байналээ. Яагаад яагаад гэвэл тэр хүн мөнгө хуримтлуулж бус харин түүнийг хэрэгтэй зүйлст хөрөнгө оруулж, улсын маань хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахуйц зүйлсийг бүтээн босгодог тийм л хүн юм.

Бусдыг баярлаж байхыг харж, бусдыг юугаар ч дутахгүй байхыг харж тэндээсээ сэтгэлийн аз жаргалыг хүртдэг юм байна. Тэр хүний ярианаас ер нь бүх зүйлийг л нийгмийн сайн сайхан төлөө зүтгэж байгааг олж авахад амархан мэт.

Хэдэн жилийн өмнө С. Ганбаатар ярилцлага өгөхдөө би гэртээ сарнай ургуулахыг хүсдэггүй, гэр дотор минь ургасан сарнай бусдын л адил цонхны цаадах амьдрал руу орж маш олон цэцэгстэй учирна тийм болохоор би цонхны цаадах тэр цэцэгсийг сайхан ургуулахын төлөө хогийн шарилжнуудыг авч хаяхын төлөө тэмцэнэ гэж хэлж байсан шиг.

MSC-групп маань бидний төлөө хийн түлш үйлдвэрлэх төсөлд оруулах 20 сая доллараараа энэ намаржин шуугисан УТААГҮЙ ЗУУХАНД хөрөнгө оруулан сайн сайхан утаагүй монголын төлөө хийж байгаа гэнэ.Үнэхээр ч сайхан 8300 ажилтаны эцэг болсон энэ хүн тэднийхээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулахын төлөө хотыг маань утаанаас нь салгахад туслана, ажиллагсаддаа "ШИНЭ ГЭР" хотхоныг байгуулж өгөн сайхан ирээдүйн зүг яваа хүн юм.

Залуу хүмүүсийн адилаар хадмындаа анх амьдарч байгаад 1-р хороололд 00-н өрөө буюу одоогийнхоор орон сууцнуудад байдагдаа 01 гэдэг 1 давхарт тогны шийтний өрөөг хүн амьдарч болохоор янзалсан жижигхэн өрөөнд эхнэр, хүүхэдтэйгээ хуримын 2 хос ор, нэг систем хөгжимтэй айл болж анх нүүж орж байсныг нь сонсоод үнэхээр сэтгэл хөдлөв.

Тэр хүнийг тэрбумтан гэх боловч байгаа байдал нь үнэхээр энгийн бараг төрийн нэг жижигхэн өрөөнд суух байцаагчаас ч илүү энгийн бас найрсаг хүн байх юм..

Монголын түүхэнд бичигдэж буй гайхамшигтай компаныг цогцлоон байгуулж буй энэхүү эрхэмийг хараад сонсоод ямар ч байсан миний бие баян болох гэсэн амбиц маань хөдөлсөнгүй харин make money буюу мөнгийг бүтээх гайхамшигтай ухаанд хэрэг болох хэд хэдэн зүйлийг олж авлаа.

Бид ямарваа нэгэн зүйлийг хийхдээ үүнээс өөр гарц байхгүй мэтээр хэрэглэгчид бүхий л дарамтыг нуруун дээр нь тохдог харин түүний оронд хэрэглэгчийг аливаа зүйлийг хэрэглэхэд нь хэрэгцээтэй байх тийм л шийдлийг гаргаж өгөх хэрэгтэй..

Энд бас нэг хэлэх дуртай үгээ хэлмээр санагдчихлаа.. Африк үг

Ойр явья гэвэл ганцаараа яв.

Хол явья гэвэл хоёулаа яв гэж...

MSC компаний амжилтын нууцийг хэлэхдээ бид олуулаа гэж хэлсэн нь үнэхээр таалагдлаа.. Хэрвээ чи томорьё, илүү хол явья гэж бодож байвал санаа сэтгэл нийлсэн хүмүүсээ олж аваад л явах хэрэгтэй.. Ярилцана гэдэг сайн гэхдээ олон талаас нь өөр өөр байр суурьнаас мэдлэг чадвартай хүмүүс ярилцсаны үндсэн дээр зөв шийдэл гардаг гэж хэлсэн нь үнэхээр бид найзуудаараа ярилцдаг маань зөв юмаа гэх бодол төрсөн билээ.Хүн зөв бодол тээж явбал хэзээ ч алдахгүй, хэзээ ч доройтохгүй хэмээн гүн итгэсэн энэ хүний амьдралд баримталдаг зарчим нь хүнийг муулах бус урдахаа л сайн хийхийг хичээдэг. Амьдралд сөрөг бус эерэг бодлуудыг өөртөө цуглуулахыг эрмэлздэг гайхамшигтай ч гэлтэй..

Хамгийн таалагдсан нь олны өмнө дуугарах дургүй гэх авч үнэхээр хөгжилтэй хүн.

Дүүгийнхээ талаар хэлэхдээ ганц л зүйл хэлсэн нь Оджаргал маань намайг бодвол илүү ТЭВЧЭЭРТЭЙ гэж тодорхойлсон.

Миний үзэх дуртай хүүхэлдэйн кинон дээр Tangled гээд байдагдаа тэрэн дээр..

Сайн зүйл хэн илүү тэвчээртэй байсанд нь ирдэг юм гэж хэлдэгтэй үнэхээр ч нийлж байгаа мэт..

Од гуай би монгол залуу хүнд итгэдэг та нар маань монголыг илүү сайхан болгон та нарын ирээдүй үнэхээр гэгээлэгээр би хардаг гэж байнга хэлж байналээ. Үнэн үг шүү биднээс өмнөх буюу одоо байгаа бидний ахмад үеийнхэн дөнгөж л суурь буюу хөрсийг нь л суулгаж байна харин бид илүү түүнийг хөгжүүлэх хийх зүйл их байна, Жишээ гэрээсээ гараад л алхаад үз хэрвээ овгор товгор замаар явж, шороо босч байвал би түүнийг маш сайхан зам болгох хэрэгтэй. Бид л хийхгүй юм бол бидний хийхээс долоон дор зүйлийг өөр хүмүүс хийчихнэ шүүдэээ.

Хүн бүр өөр өөрийн чаддаг зүйлээ хийгээд л хамтрах нэгэнтэйгээ хамтраад л амьдраад байх хэрэгтэй шүүдээ. Хүн нийгэм дунд хүмүүс дунд амьдарч л байгаа бол хүнтэй зөв л харьцаж амьдрах хэрэгтэй ...

Боловсролтой хүн гэдгийг тодорхойлохдоо тэрбээр хажуудаа байгаа хүнийгээ эвгүй байдалд оруулахгүй л байгаа бол тэр хүн боловсролтой гэж тодорхойлсон нь үнэхээр таалагдсан...Бавуугийн Лхагвасүрэнгийн хэлдгээр ХҮН ТОДОТГОЛ байх ёстой гэж гайхамшигтай хэлсэн шиг хүн амьд байгаа л бол хэрэгтэй л байх ёстой гэж хэлмээр санагдлаа...

Гайхамшигтай ярилцлагыг тараад гэрлүүгээ алхаж байхдаа хотын маань утаа байгаа боловч хоолой хорсгодог байдал нь багасчихсан ч юм шиг сайхан мэдрэмж төрөөд CENTRAL TOWER дээрх ОД ны логоог харчаад л өнөөдөрийн энэ хүнээс сонссон зүйл ирээдүйн том байшингийн маань сууринд нь хэрэгтэй зүйл ч юм билүү хэмээн бодон гэрлүүгээ алхлаа... Аан тийн мэдээжийн хэрэг ингэж алхахдаа ирээдүйн эхнэрийнхээ талаар нэг бодоод Далай ламынхаа хэлсэн 

ШИНЭ ХҮМҮҮС ИРЖ ЯВНА гэсэн гайхамшигтай үгийг дотроо хэлээд инээмсэглэл цацруулан гэртээ ирэн ээжийнхээ инээмсэглэлийг харсан билээ.. Амьдрал гайхамшигтай шүү... Хүн энэ хорвоод аз жаргалтай амьдрах ёстой.