Monday, December 31, 2012

Би хүн болсоор л ...

Нас нэмэх тоолонд ухаан минь нэмэгддэг ямар гаслантай хорвоо вэ... 

ABBA - Happy New Year  Яг одоо энэ дууг сонсоод л өнгөрөн одож буй 2012 оныг хэрхэн өнгөрөөсөн талаараа бодон тунгаан сууна. Шинэ жил болгоноор яагаад ч юм өнгөрсөн лүүгээ нэг хардаг зуршилтай болоод мэлээд хэдэн жилийг өнгөрч. Ой ухаанаас гардаггүй олон шинэ жил надтай хамт миний амьдралын хэсэг болон дурсамжийн хайрцаганд минь үлдэждээ..

Ай хуучин он минь чи надад харамгүй хишигээ хайрласан байна шүү...

Хийж бүтээх урам зориг дүүрэн эхэлсэн энэ жил надад мэлээн туршлага үлдээлээ. Найзтайгаа хамт хийхээр зорьсон "Career Choice" баримтат кино маань тодорхой шалтгаануудын улмаас амжилтанд хүрээгүй ч үүнийг хийхээр тэмүүлэн явсан 6 сард амьдралдаа үзээгүйгээрээ их олон компаний үүд тогшиж, их олон ТАТГАЛЗАЖ байна гэдэг хариу сонссон ч эргээд бодоход дурсамж дүүрэн л шинэ жил болж байна.

Анх удаагаа гэр бүлийнхэнтэйгээ хамт хөвсгөлийн сайран дунд 7 хоног төөрч бас л сонирхолтой туршлага амьдралыг үдлээ. Хэхэ сонин шүү хүн тэгээд л үхэхээ тулбал тэгээд л юу л бол юу л хийдэг юм байна лээ шүү амьдрахын тулд. 

Энэ жил миний бас нэг өөртөө хөрөнгө оруулалт хийсэн зүйл бол би Кендо хэмээх сэлмийн урлагаар хичээллэх шийдвэр гарган 6 сарын дараа хичээллэж эхэлсэн минь миний хувьд их том дэвшил гарчээ..

Амьдрал минь хөврөн одож, цаг хугацаа хэмээх зүйлийн дунд хүсэл мөрөөдлөө тээн алхсаар л байнадаа.

Ирэх онд юу болох бол гэж бодохоос сэтгэл минь догдлоод байх юм.Ямартай ч амьдралд минь сайхан зүйл үргэлжид л тохиож, шинэ хүмүүстэй нөхөрлөж амьдралын хамгийн сайхан амт болох хүмүүсийн харьцаан дунд инээмсэглэн алхсаар л байна.

Хэхэ. Энэ жил ФБ-дээ бичсэн статус маань нэг иймэрхүү байх юм.. Би энэ жил бороонд норохыг их хүсжээ.. Гэхдээ бүүр тийм дурсамжтай нороогүй боловч норсон норсон хэхэ :p

150622_516741418358923_776036619_n

Хүн өөрийгөө чөлөөлж амьдралын баяр баясгалан, энэрэнгүй сэтгэл, аз жаргалд шунан амьдрана гэдэг сайхан сайхан. Өөрийгөө олох аялалд явсаар л .. Олчихсон ч юм уу бүү мэд хэхэ :P

Uka

Залуу настай минь хамт үлдэж байгаа жил болгондоо би хайртай.

Ирэх жил юу ч болж ямар ч зүйл тохиолдлоо гэсэн өөрөөрөө л байхыг хүсэж байна.

Учрал бүхэн өөрийн гэсэн шалтгаантай

Улирал бүхэн өөрийн өнгө аястай

Би ганц л зүйлд хамгаас илүү дуртай тэр бол хүний ИНЭЭМСЭГЛЭЛ :D  

Ирэх он минь хүсэж бодож явдаг зүйлийн маань үргэлжлэл байж илүү их зүйлийг хийхийг хүснэ.

Хүсэл бүхэн биелэж хүн бүхэн инээмсэглээсэй. Дэлхийд ганцхан тэр зүйлд л би хайртай..

Шинэ он шинэ хүмүүс шинэ бүхэн минь сайн байна уу? За урагшаа дахиад нэг алхлааа :D

Saturday, December 29, 2012

Түүдэг галын дэргэд

Гал минь гал минь дүрэлзэн ас

Гал халуун насны минь цог болон гэрэлт

Тэнгэр өд цогоо түгээ

Тэнгэрийн элч мэт түүний хацранд инээмсэглэл тодруул

 

Харах бүрийд сэтгэл минь догдолж

Зүрх минь дэнслэнэ

Уянгын хоолой гаргахгүй ч

Учралын аяыг чамд би тоглож өгнө

 

Одод түгсэн шөнө сарны гэрлээр чи намайг гэрэлтүүлнэ

Орчлонгийн хязгаар мэт чи тэнд зогсоно

Олон олон зун

Олон олон ододтой хамт чамтай байхсан 

20120702230712197

 

Saturday, December 15, 2012

Сэтгэлийн дарсанд хундага өргөөн ууя

Сэрүүхэн шөнө уйлагнан найгах тэр шар навч

Аз жаргалыг хайн тэнгэр өөд салхинд хөөгдөн салхилна

Бүрхэг тэнгэр, гэрэлт наран өөд тэмүүлнэ

Салхинаас айн зөвхөн дээш л тэмүүлэхийг хүснэ

Гэтэл салхи гэнэт гарч ирэн 

Зүг чиггүй авч одно

Хөөрхий тэр навч бусад навчсын дунд орон

Өөрийн жолоогүй мэт туугдан хийснэ

Дээш тэнгэрийг харан 

Хэзээ ч очиж чадахгүй болсон мэт сэтгэгдэлд автан салхинд туугдана

Салхи хаашаа тэр навч хийснэ

Хэзээ зогсох, хэзээ чөлөөлөгдөхөө тэр навч эс мэдэн 

Гуниглалд автан, салхины урсгал дунд бусдын адил хийснэ

Салхи хэзээ зогсож дахин дээшээ харах бол

Autumn-leaf-015

Monday, December 10, 2012

Хүний эрхийн өдөрт

Зиа өнөөдөр буюу 12 сарын 10 энэ өдрийн дэлхий нийтэд Олон улсын хүний эрхийн өдөр гэдэг юм байна.

Энэ өдөрт зориулаад хэдэн асуудал хөндөх гэсийн. Жендерийн талаар хэдэн асуудал гаргаж тавья.

1. Ерөнхий боловсролын сургуульд 9-р ангиа төгсөнгүүт л 10 -р ангид эрчүүд нь хасагдаад эмэгтэйчүүд нь илүү зонхилдог. (Энэ нь эсэргээрээ нийгэмд ямар хор нөлөө үзүүлж байна гэхээр дээд боловсрол эзэмшихийн тулд заавал бүрэн дунд гэрчилгээтэй байж эзэмшинэ тэгэхээр энэ тохиолдолд залуучууд маань дээд боловсролд ингээд л эзэмших тал дээр асуудал тулгарч байна. Нийгэмд энэ мэтээр эмэгтэйчүүд нийгэмд илүү өндөр боловсролтой болсоор байна)

2. Эрэгтэй хүний бие сэтгэхүй, физиологийн хөгжил эмэгтэйчүүдээс сүүлд явагдаж байдаг. Энэ утгаараа 10-р ангидаа ороод сурлага нь дээшлэх хандлага байдаг энэ тал дээр ямар ч боломж олгодоггүй. Үүний улмаас 10 ангид нь жендерийн харьцаа зөрчигддөг.

3. Сургуулийн багш нарын ихэнх нь эмэгтэй хүмүүс байдаг үнэндээ эрэгтэй хүний заах арга барил нь өөр өөр байдаг. Ингээд л багш нарын тал дээр жендер зөрчигдөж байна.

4. Ихэнх шүүхийн байгууллагын шүүгчид эмэгтэй хүмүүс байдаг тийм учраас ихэнх тохиолдолд хүүхэдтэй хүн байлаа гэж бодоход эмэгтэйчүүдийн талд шийддэг.

5. Үнэндээ боловсрол өндөр эмэгтэйчүүд гэр бүл дотроо боловсрол дорой эрчүүд(нөхөр, ах, дүү) нараа дорд үздэг.

Нэгэнт ийм асуудлууд гарч ирсэн учраас үүнээс дүгнээд хэлэх юм бол цаашид эмэгтэйчүүдийн гэр бүлийн доторх эрх мэдлийн төвшин нь өндөр болж байна. Нийгэмд нэгэнт ийм байдал үүссэн учраас эрчүүдийг нийгэмд илүү өөрчлөх(өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, боловсрол, гэх мэт) хэрэгтэй. Нэг зүйл анхааруулж хэлэхэд эрэгтэй хүн эмэгтэй хүнийг бодвол аливаа зүйлд дасан зохицох чадвар бага, удаан байдаг учраас илүү хүлээцтэйгээр удаан болгоомжтой энэ тал дээр хандах хэрэгтэй

Хамгийн сүүлд нь нэг зүйл хэлэхэд эрэгтэй хүнд чи эрэгтэй байж уйлж болохгүй гэдэг үгийг битгий хэлж байгаарай. Адилхан хүн шүүдээ. Эр хүн бас нулимс гаргах эрхтэй.. :D

Man

Friday, December 7, 2012

Untitled

Чамайг дагах миний мөрүүд сэтгэлд үлдэнэ

Тэнгэрийн заадас мэт энэ олон тэмдэгтүүд

Чиний өмнө сөхрөн уйлан хайлан урсах

Уянгын чимээг чи лав сонсохгүй

 

Сэтгэлийн галд шатагдаж

Сэрүүн шөнөөр ч дүрэлцэнэ

 

Хаалттай дотор минь юу болж байгааг

Харах нүд чинь ойлгож эс чадна

Авсан доторх хоригдол мэт алс хэтийн бодол ч эс төрнө

Гаслантай энэ хорвоод дааж давахааргүй зүйл бол чамайг бодох миний бодол

Гуниглана гуниглана гуниглана

Тарчлана тарчлана тарчлана

Ай энэ дотор минь юу болж байнаа....

Thursday, November 8, 2012

I was here

Өдөр бүр хүмүүсийн амьдрал өөрөөр өрнөдөг гэхдээ та мэдэхгүй байгаа ч гэсэн тодорхой нэгэн өөрчлөлтүүд заавал болж л байна. Өнөөдөр цас ороод зарим хүмүүст нь гуниг, зарим хүмүүсийн дотор нь сэтгэл нь гэгэлзэж л байгаа байх.

[[posterous-content:pid___0]]

8 сарын дундуур санаандгүйгээр Beyonce"I Was Here" гэдэг дууг сонсоод амьдралд маань бас л нэгэн өөр мэдрэмжийг төрүүлж билээ. 

"Урсан өнгөрөх цаг хугацаанд ямар нэгэн зүйлийг би үлдэхийг хүсэж байна" гэж эхэлдэг энэ дуу эхнээсээ эхлээд л толгойд маань гэрэл асах шиг мэдрэмж өгсөн.

Idea_bulb
Бид өнгөрөн одох цаг хугацаанд хэн нэгийг үзэн ядаж, хайрлаж, гуниглаж, талархаж л байсан. Энэ бүхэндээ тодорхой нэгэн орон зайг үлдээгээд л явсан.

Өөрийг чинь дэлхийг өөрчлөх ямар нэгэн зүйл хий гэж хэлэхгүй

Афганистанд очиж байлд, Энхийг сахиулагч бол, Гайтийг авар, Дэлхийн ан амьтдыг хайрлаж хамгаал гэж хэлэхгүй зүгээр л бусдад дор хаяж гай болохгүйхэн шиг л амьдар.

Энэ дууг сонсохоор яагаад  ч юм дотор маань гүйдлээр цохиулж байгаа юм шиг мэдрэмж төрж илүү урам зоригтойгоор амьдралыг хардаг. :D

Одоо бодогдсон сэтгэгдэлээ хэлье.

  1. Амьдралын жам цаг хугацаа өнгөрөөд л одно бид тэр үед тодорхой орон зайг хаа нэгтээ өнгөрөөгөөд л одно. Тэрхүү дурсамжнуудаа заримыг нь өөрчихийг хүссэн ч энэ боломжгүй. Тэгэхээр нэгэнт өнгөрснийг өөрчилдөггүйгээс хойш ирээдүйдээ илүү итгэлтэйгээр одоодоо сэтгэл хангалуун амьдрах хэрэгтэй.
  2. Хүслийг хясдаг хорвоогийн жам болохоор өөрсдийгөө тэгэж зовоох хэрэг ч байна уу. Аристоталь "Их хүснэ гэдэг өөрөө зовлонгийн үндэс" гэсэн байдаг өөр маш олон ухаантан хүмүүс хэлсээр л байдаг. Гэхдээ далай лам хэлэхдээ би хүсэхийг хэзээ ч буруутгаж байгаагүй гагцхүү тэрхүү хүсэж байгаа зүйл чинь өрөөл бусдын төлөө л том зүйлийг хүсэж тэмүүлэх хэрэгтэй гэсэн байдаг.
  3. Хүн бүрд бусдад туслах тодорхой цаг хугацаа ирдэг. Баабар гуайн хэлсэн үг шиг..  харин тэр туслах цагтаа бүх хүч чадлаараа тусал.
  4. Богинохон энэ амьдралд илүү тод мөр үлдээхийн тулд хайрлавал хайрласан шиг хайрла, хийвэл хийсэн шиг хий аливаа зүйлийг харамсахааргүйгээр өнгөрөө.
  5. Гэхдээ үйл болгон сайн байдаггүй гагцхүү зөв сэтгэлээр соёл эерэг хөрсөөр тэжээгдсэн тэрхүү бодол л зөв үйл болно тэгэхээр эхлээд өөрийг зөв сайн хүн болоход анхаар.

Ингэж НҮБ-н индэр дээр дуулсан хүнийг би л лав санахгүй юм байна. Нулимс гарах нь :-)

Одоо Beyonce I was Here гэдэг хөдөлгөөн өрнүүлж байгаа бөгөөд 

http://www.iwashere.org/  эндээс сонирхож болно.

[[posterous-content:pid___1]]

Monday, October 29, 2012

Хүлээ....

Чамайг явсан өдрөөс чамайг санаж эхэллээ..

Чанд ганцхан сэтгэлийн угтаа чамайг дурсан

Учрах гэж учирдаг даруу тавиланд уягдан

Чамайг хүлээн салхин дунд алхлана

 

Ганцаар мэлмэрэн уулсын оргилыг харан 

Сарыг ширтэн чамд үгээ хэлнэ.

Сэтгэлд минь дүүрэн чиний тэврэлт 

Наран мишээх мэт аз жаргалыг мэдрүүлнэ.

 

Бяцхан бодолд хөтлөгдөн дахиад л чамайг бодлоо

Хав хар үүл дэлхийг нөмрөх мэт 

Сэтгэлд гунигийг төрүүлнэ

Чамайг санаж ганцаардан 

Чамайг санаж инээмсэглэнэ.

 

Алс холын замд сайн яваад ирээрэй гэж

Талын монгол чинь чамайг хүлээнэ

Уудам талын чинь сэвэлзүүр салхи чамайг хүлээнэ

Уртын сайхан дуутай уянгын тансаг монгол аялгуу чинь чамайг хүлээнэ

Уулзаж учирч байсан хүмүүс чинь чамайг хүлээнэ

Цэлмэг хөх тэнгэр чинь хүлээнэ

Чамд л ганцхан зориулагдах цэцэгс чамайг хүлээнэ

Уул усны чинь онгод сахиус хүлээнэ

Урт цагаан сахал, буурал үстэй ахмадууд чинь хүлээнэ

Хүний нутгийн тэнгэр гэж бүү бодоорой хүслээ дагах шувуу мэт хөвөр ч байгаадаа чиний араас

Санаа хүслийн алсаас сайхан залуу чинь чамайг хүлээнэ

Цэцэгт талын дундаас эрвээхэй үргээн гарч ирэх чамайг би хүлээнэ.