Sunday, May 13, 2012

Сэтгэл

Сайхан ая, сайхан бүсгүй намайг сэргээдэг шиг 

 

on Saturday, December 24, 2011 at 8:52pm

Би

Бороо чи урьдын нэгэн дурсамжийг санагдуултал асгаж байх чинь..

Бодвол би чамд нэг үг шивнэсэн бололтой... Яг орооч гэж ...

Урьдын адил ордгоороо орж 

Ширүүн дууг надад сонсгож байгаа ч 

Тэртээ нэгэн өдрийг ахиад л чи санагдуул...

Урьдын тэр өдрөөс хойш сэтгэлийн маань үзүүрт нэгэн бодол орон гарсаар

Өнөөдрийн гайхамшигт өдрийг хүргэлээ...

Зураачийн нүдээр амьдрал өөр өнгөөр харагддаг шиг

Найрагчийн хэлээр өөрөөр бичигддэг шиг...

Хөгжмийн зохиолчийн чихэнд өөрөөр сонсогддог шиг...

Миний сэтгэлд өөрөөр мэдрэгдсээр байна....

Урлагыг би чам шиг мэдэрч чадахгүй ч 

Чамайг би хэнээс ч илүүтэйгээр мэдэрч чадна...

Яагаахан уруул чинь янагийн үгсийг хэлж чадахгүй ч

Яваад одох энэ хугацаанд чиний чихэнд би шивнэж чаднаа...

Уулын орой дээр чамайг байсан ч

Далайн дунд чамайг байсан ч 

Үүлэн дунд чи байсан ч ...

Би чиний хажууд л байх болно....

Би чамаас олон зүйл гуйхгүй 

Онцгойлон чамайг бусдаас өмчирхөх сэтгэл ч гаргахгүй..

Ганцхан чамайг надад итгээсэй л гэж хүсэж байна...

Намайг чи үдлээд өнгөрөх түр зуурын зогсоол гэж бүү бодооч ...

Өнгөрсөн амьдралд чинь би байгаагүй ч ..

Өнгөрөөд одох ирээдүйн амьдралдаа намайг дагуулаад  яваач ...

Би гэдэг хүн итгэлээр амьдарч 

Сэтгэлээр сэхдэг...

Сэм сэмхэн дотроо уужруулдаг тийм л нэгэн монгол залуу...

Олноос би илүү гарахгүй ч 

Онцгойлон чамайг би бусдаас хайрлаж чадах тийм л хүн.....

 

 on Saturday, July 9, 2011 at 4:34pm 

Уйтгар намайг.........

Чихэнд минь сонсогдох нэгэн аялгууг сонсоод энэ хорвоод

сайхан мөртүүд ямар их байдаг юм бэ гэж бодох бүрт

Намарын тэр өдрийг бодно.... 

Ирж буй цаг чи бид хоёрын талаар бичэх мэт

Аниргүйн дунд ганцаардахад минь 

Ганц хоёр хуучны дуу санаанд орон

Чамд зориулан салхинд дуулна 

Бүүдгэр тэнгэрийн хаяаг харан 

Тэр нэгэн өдрийг эргэн бодон

Тэр нэгэн төрхийг харан хайрын талаарх бодол эргэнэ..

Уянхан хоолойг чинь санан..

Уянгын дууны эгшиг намайг гэгэлзүүлэн...

Урд уулыг харан урьдын бодлыг дурсана...

Алчуур нь дэрвэлзэх бүсгүйг хараад...

Санаандгүй нэгэн учралыг бодоод...

Ганц дууг л чамд зориулахаар шийднэ...

 

on Thursday, July 7, 2011 at 9:21pm

Миний ганцхан мэдэх нь л бороо

Найрагчийн бодол намайг уяраасан цаг бий...

Нарт хорвоод сайхан аялгуу бас намайг уяраасан мөчүүд бас бий...

Магадгүй гэдэг үгийг ашиглахад ирээдүйг зөгнөхөд хэлмээр ч 

Хааяахан нууцлаг зүйлийг хэлэхэд ашиглах юм...

Урьдийн адил гэнэтийн бороо цонхны цаанаас намайг норгоход...

Урьдын бороотой дурсамжийг бодно...

Хамгийн сүүлд чамайг бороонд харахад өөрийнхөө superman-тэйгээ 

Намайг хүлээгээл зогсож байсныг саналааа...

Чиний тэр зөөлөн харц цонх ширтээд урагшаа харж байсан...

Бас норох дургүй байдал..

Бороон дундах тэр үл ялиг инээмсэглэлүүд 

Өнөөдрийн бүүдгэр тэнгэрдэх ширүүн бороонд чамайг санахад хүргэлээ...

Нүдээ аниад чамайг бодохыг хүссэнгүй 

Харин нүдээ нээлттэйгээр чиний талаар төсөөллөхийг хичээж зогсоно..

Тэнгэрийн муухайн хэзээ нэгэн цагт арилдагийн адилаар 

Энэ бүх зүйл хожим сайхан зүйлээр төгсөнө гэдэг би итгэж байна...

Нарт хорвоод цэцэгс надад бас чамд харагдах гэж дэлгэрдэг шиг...

Гэхдээ би чамайг харах учиртай юм байлгүй...

Нарт хорвоод миний очиж үзээгүй, чиний хараа ч үгүй төсөөлөө ч үгүй газар зөндөө байдаг шиг...

Энэ хорвоод мэдэхгүй зүйл зөндөө гэхдээ энэ бүх санаандгүй зүйлээс санаандгүй бас бишээ байхаа

Эргэлзээгүй энэ өдрийг би маргааш бас үргэлжлэх мөнхийн эгшиг байгаасай гэж хүсэж байна...

Бидний барьж, тэмтэрч,мэдэрч үзээгүй тэр их сайхан мэдрэмжүүд чи бид 2-г хүлээгээд л байж байгаа гэдэгт би итгэж байнааа:....

Маргаашийн өдрийг мандах наран угтаг...

 

on Monday, July 4, 2011 at 9:40pm

Нэг л удаа харахсан

Бүрэнхий шөнө дөхөхөд яагаад ч юм бэ нэг зүйл намайг цонхны зүг хөтлөн авчирна...

Нэг л мэдэхэд би түүнийг аль хэдийн харчихсан зогсоно..

Чамайг би энд байдаг гэдийг сая л мэдлээ...

Дэндүү ойрхон байж тиймүү...

Бороон дундах чиний инээмсэглэл....

Салхинд наагих чиний үс бүүдгэр тэнгэр, шөнийн харанхуйн саарал дундаас....

Бараан үүлийг яран нүдийг минь гэрэлтүүлэн....

Бүгдэд өнгө нэмэх юм....

Нэг л мэдэхэд чи тэнд зогсоод...

Харин би цонхны цаанаас хараад нэг цаг өнгөрчихлөө....

Хэрвээ чи миний боддог тэр хүн бол...

Хэрвээ чи миний төсөөлдөг тэр хүн бол...

Хэрвээ чи миний зүүдэнд үргэлж ордог тэр бол.....

Хэрвээ чи хэнээс ч илүүтэйгээр намайг ойлгох тэр хүн бол...

Би юундаа хүлээн цонхны цаана зогсож байгаа юм бол..

Чамайг намайг ганцхан удаа харчих боловуу гэж .... 

Чамайг надаас холдон холдтол би байсаар л ..........

Тэгээд би шөнө дунд цонхоор харан зогсоно...

Чамайг нэг л удаа харахсан гэж нэг л удаа...

Ахиад чамтай таарвал тэр үгийг хэлнээ..

Ахиад чамтай таарвал чамайг би ширтээд л зогсоно...

Тэр үед чи миний нүдэнд гялалзах олон оддын адил нүдийг минь гэмтээчихвий дээ....

 

 

on Sunday, June 12, 2011 at 8:35pm

Буцаагаад өгөөч ......

Төгөлдөрийн хуурийн эгшиг нэг л мэдэхэд намайг эзэмдчих юм.. Санаандгүй явж байгаад нэгэн бүсгүйн төгөлдөр хуур тоглохыг хараад өөрийн мэдэлгүй тэр аяыг дуустал энэ орчлонгийн бүхий л зүйлсийг мартан цаг хугацаа гэдгийг нэг л мэдэхэд мартаад ганцхан түүний л зүг ширтэнэ....

Аяааа сайхан эгшигт нь болж татагдсан уу

Сүмбэн цагаан хуруунуудад нь болсн уу

Эсвэл өнөөх бүсгүйгээс болснуу л нэг л мэдэхэд миний биеэс нэгэн зүйлийг аваад явчихсан юм шиг сэтгэлд минь нэг зүйл хоосон оргичихлоо..........

Ганцхан чамд л зориулав...

Зураг шиг сайхан бүсгүйг хараад зураг зурмаар санагдчихлаа..

Шүлэг шиг сайхан бүсгүйг хараад шүлэг бичмээр санагдчихлаа..

Дуу шиг сайхан бүсгүйг хараад дуулмаар санагдчихлаа...

Дуулим энэхэн хорвоод ганцхан байдаг түүнийг очоод тэврээд үнсмээр санагдчихлаа гэж...